Ангилал: Сонгодог уран зохиол

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн хүний эрхийг хамгаалагчдын өдөр. Эмэгтэйчүүдийн хүний эрхийг хамгаалж, тэмцэж яваад амь насаа алдсан феминистуудэд хүндэтгэл үзүүлэх өдрийг жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэ удаа 9 бүс нутаг 30 орны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж яваа амь насаа алдсан эмэгтэйчүүдийн хүний эрхийн 60 хамгаалагчдад хүндэтгэл үзүүлж байна.

2016 оны 11 дүгээр сарын 14-18-нд ОХУ-ын Ставрополь хотын Хойд Кавказын холбооны их сургууль дээр болсон бүх оросын III форумын хүрээнд “Студент года-2016” үндэсний шагналын уралдаанд Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын 1 дүгээр дамжааны оюутан Цэрэнсүрэнгийн Лхагвацэнд шилдгүүдийг ардаа орхин түрүүлжээ. Түүний гаргасан энэхүү амжилтад ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Үнэний эрэлчин орь ганцаар аялдаг. Учир нь, үнэн гадна талд биш, дотоод чанадад байдаг тул хэн ч чамд хань болохгүй. Ганцаар одох аялалд чамайг түлхэж байгаагаа Багш мэддэг. Ялангуяа Будда үүнийг сайтар ухамсарладаг. “Би чамайг үнэнд хүргэнэ” гэж тэр хэзээ ч хэлдэггүй. Чи ганцаараа л явах ёстой. Мэдээж үүнд бэлтгэл хэрэгтэй.

Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25-ны өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг монголчууд “Зулын 25” хэмээн нэрийдэж, буян үйлдэж, зул барихыг эрхэмлэдэг билээ. Учир нь өвлийн эхэн сарын энэ л өдрүүдэд өвлийн идшээ бэлтгэж, бой ихээр хийж, олон мал гаргадгаас үүдэн нэгэн өдрийг буяны үйлд зориулдаг уламжлалтай билээ.

Оны тэргүүний багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагаа болох гэж байна. Тодруулбал, МЗХ-оос Сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй багш нарыг урамшуулан алдаршуулах зорилгоор оны тэргүүний багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг анх удаагаа 2016. 12. 16-нд зохион байгуулж Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит “Тэргүүний залуу багш “ цол тэмдэг, өргөмжлөлийг олгохоор болжээ.

“Mongolian Land Cruiser Club 70 series”, “Sonata Evo club”, “Jeep Wrangler club” зэрэг машинтай залуусын клубүүд хамтарч автомашины осол, замын түгжрэл ихсэж байгаатай холбогдуулан сайн дураар автомашины замын цасыг цэвэрлэжээ. Тэд урьд шөнө буюу энэ сарын 21-22-нд шилжих шөнө нийслэлийн авто замын халтиргаа гулгаа ихтэй хэсгүүдийн цасыг цэвэрлэсэн байна.