Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Уран Ц.Сүрэнгийн модоор урласан Улаан жамсран бурхан “Жангар” музейд бий
Музей

Уран Ц.Сүрэнгийн модоор урласан Улаан жамсран бурхан “Жангар” музейд бий

Урлаг Урлаг19/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XIX зууны сүүл үе XX зууны эхэн үед сийлбэр хийх аргаараа алдаршсан Ц.Сүрэнгийн модоор урласан Улаан жамсран бурхан “Жангар” музейд хадгалагдаж байна.

Энэ бурхныг ажвал, Бадамлянхуа цэцгэн хагас саран мандал дээр зүүн бойвоо жийж хүн гишгэсэн, баруун бойвоо хагас нугалан амьтан гишгэсэн, алтан шаргал өнгөөр хээлэн чимсэн монгол гуталтай харагдана. Мөн баруун мутартаа сэлэм барьж далайсан, зүүн мутартаа энгэртээ авч нум сум, зэрээ, зүрх зэргийг атгасан, шаргал өнгийн хуяг бүхий өмсгөлтэй, тэргүүндээ таван хохимой чимэгтэй, үсийг сэгсийлгэн, амаа ангайн соёо шүдээ ярзайлгасан, мутар болон нүүр улаан өнгөөр тодруулсан улаан хилэнт дүр дүрслэлтэй модон сийлбэр юм.

Суурийн бадамлянхуа цэцгийн дэлбээг хөх болон боронзон мөнгөлөг өнгөөр сөөлжлөн будсан, голын цомирлогийг модны өнгийг тодруулсан шар боронзоор будсан, суурийн ирмэг, сийлбэрийн байрлах тавцан, монгол гутал, дээлийн ханцуй, гар, нүүр, сэлэм, үс зэргийг улаан өнгөөр будсан нь тухайн үзмэрийг үндсэн өнгө улаан болгон дүрсэлжээ. Мөн шаргал, хөх ногоон өнгүүдийг хослуулсан байна.

Бүтээлийг XIX зууны сүүл үе XX зууны эхэн үед уран Ц.Сүрэн гэж сийлбэр хийх аргаараа алдаршсан хүн урлажээ.

Тэрбээр Ховд аймгийн нутаг 14-р өртөөний нэг Хар усны өртөөнд туулай жил буюу 1867 онд ядуу малчин Цэгмидийн гэрт төржээ. 13 настайгаасаа сийлбэр хийж эхэлсэн бөгөөд төрөлхийн билэг авьяастай, авхаалж самбаатай, бурханы дүр дүрслэл гаргаж  сийлдэг байсан бөгөөд тэр үедээ Ц.Сүрэн айлын хонь хариулах, элдэв загвар гаргаж өгөх, авдар, ор, шүүгээ, гэрийн мод зэргийг нь будаж өгөх, айргийн бүлүүр, морины хусуур, цацлын мод хийж хээ угалз сийлж өгөх зэрэг ажлыг хийж амьдарч байсан тухай намтар нь тэмдэглэн үлдсэн байна.

“Улаан жамсран бурхан” нь цэрэг дайны хүчээр түрэмгийлэн хорлогчдыг номхруулагч, догшин сахиус юм. Энэ сахиусыг шүтэн, үйл хэргээ даатгаж, тангараг өргөх ёс Автай сан хааны үеэс эхлэн анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар болон дараа, дараагийн богдуудад уламжлагдсан байдаг тухай “Жангар” музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Гэрэлтуяа танилцууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт болно

07/05/2026
Музей Урлаг

Жамухынх хэмээгддэг алтан бүсийг Эрдэнэсийн санд хадгалдаг

30/04/2026
Музей Урлаг

Архивын Ерөнхий газарт кино, гэрэл зураг, дуу авианы баримтын техникийн музей нээгдлээ

30/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.