Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс, шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх, төл авахуулах, мал хөнгөлөх, ноос савах, эсгий хийх, ан агнуур зэрэг аж төрөх болоод айл гэрийн зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн бид билээ.
Орчин үед дээрх биет бус соёлын өвүүд алдагдах, мартагдах нь олонтаа болж, уламжлалт зан үйлүүдийг гажуудуулах тохиолдол гарах болсон.
Ангилал: Сонгодог уран зохиол
Би хэд наслах бол гэдэг асуулт хүн болгоны сонирхлыг татдаг. Тэгвэл Америкийн эрдэмтдийн зохиосон энэ сонжоо таны асуултад хариулт өгнө. Асуулт болгон дээр та сайн бодож, үнэнээсээ хариулаарай. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд тань тусалж магадгүй юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Цагаан сарын шинийн 1-3 буюу энэ сарын 9-11-нд бүх нийтээр амарна. Харин сар шинийн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 8-ны даваа гариг, шинийн 4-ний өдөр буюу хоёрдугаар сарын 12-ны баасан гаригт ажиллах юм байна. Зарим сайтаар УИХ-ын чуулганы хуралдаанаар Цагаан сараар долоо хоног амрах тухай саналыг баталсан гэх мэдээллийг цацсан. Тэгвэл УИХ-ын чуулганаар энэ тухай асуудлыг огт хэлэлцэж, батлаагүй бөгөөд сар шинийн баярын өдрүүдэд долоо хоног амрахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Сайн муу сэтгэлээр өдөөгдөн хийж, ярьж хэлж, санаж бодож буй бие, хэл, сэтгэлийн үйл болон түүнтэй холбогдон гарах үр дагаврыг “Үйлийн үр” гэнэ. Өөрөөр хэлбэл ажил, амьдрал, өөрийн тань үйл ажиллагаанаас шууд шалтгаална гэсэн үг.
Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөнд хамгийн ихээр дарагдаад байгаа газар бол “Өгөөж-Чихэр боов” компани байна. Иймд тус компанийн маркетингийн албаны дарга Ч.Өлзийбадрахтай уулзаж 2016 оны сар шинийн баярт зориулсан “Өгөөж-Чихэр боов” компанийн “Угалз” хэвийн боовны давуу тал, онцлогийн талаар тодрууллаа.
Нэг дэх шат нь аливаа амьтан амь тавих мөч ажээ. Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбаж, эсвэл халуу оргиж, нүдний өмнө гал бутран халууцаж буй мэдрэмж төрдөг байна. Энэ нь үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж ба удалгүй нүдэнд нь гал бадран Чикая бардад шилждэг ажээ. Эл үед анхаарлаа төвлөрүүлэн сайн сонсож, сайн харах хэрэгтэй гэнэ. Мөнхийн гурвал гэгдэх Дхарма кайяа (үйлийн үр), Самбхог кайяа (цэцэн ухаан), Нирмана кайяа төрөл хувирах энэ гурвыг харж мэдрэхийг хичээх ёстой гэнэ.
Бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу.
Сар шинийн бэлгэнд санал болгож Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан дэлхийн сонгодог зохиолууд, Би өөрөө сэтгүүл, Бяцхан ном-108 цуврал зэрэг олон төрлийн номууддаа 50%-ын хямдрал зарлажээ.
Номтой Нөхөрлөе клубээс жил бүр “ОЮУНЛАГ БЭЛЭГ НОМ: САР ШИНЭЭР ЗОЧИН ГИЙЧИНДЭЭ НОМ БЭЛЭГЛЭЕ” уриалга гаргадаг билээ. Энэ жил 4 жилдээ гаргаж буй энэхүү уриалгаа “ЦАГААН САРЫН БАЯР: МУЛГУУ БЭЛЭГНЭЭС УХААЛАГ БЭЛЭГ РҮҮ” уриатайгаар хийж байна.
Уриалгын зорилго нь сар шинийн баяраар зочин, гийчиндээ урд хөршийн чанар багатай, хямд өртөгтэй бараа бэлэглэхээс татгалзаж НОМ бэлэглэдэг болох юм.
Хорвоод хосгүй монгол ухаан гэж хөөрцөглөх хүн цөөнгүй байх юм гээч. Үндэс угсаагаараа бахархалгүй яахав. Гэхдээ юун ч даруу бус юм бэ дээ. Сайн бодвол тэнэг ч юм шиг. Тэр хосгүй ухаанаас миний мунхаг тархинд тоймтой юм заяасангүй. Тиймээс надад хосгүй ухаан гээд тоочих юм алга. “Монгол ухаан гэж базарваань дэлхийд байхгүй суут ухаан” гээд итгэл үнэмшилдээ бишрэх хүнийг хараад атаархдаг. Түүний мэдсэнийг би яагаад мэддэггүй билээ гээд. Би түүнээс дутахгүй гэсэн хор шарандаа нэг ч монгол агуу ухаан мэдэхгүй атлаа бас хааяа тэгж монголоороо бахархах дүрд тоглож, эх оронч сүрхий хүн болдгоо нуугаад яахав.