Үлгэрт домогт л гардаг ганц эвэрт Монголоос олджээ.
Шинжлэх ухааны сенсаци байж болохоор энэ мэдээг гаднынхан хүртэл сонирхож эхэлсэн байна.
Ганц эвэрт маань Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт орших Хан хөхийн нурууны Уянга хэмээх газрын камерт үлджээ. Улсын тусгай хамгаалалттай энэ мэт газруудыг камержуулах ажлын хүрээнд Уянга хэмээх газарт өнгөрөгч 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “RECONYX”маркийн автомат камер байршуулсан байна.