Ангилал: Сонгодог уран зохиол

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш болох тул хуулийн дагуу бүх нийтээр амарна. 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлтээр энэхүү заалтыг оруулжээ. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Өнөөдөр үдээс хойш Богд ууланд гарахаар шийдэж Зайсангийн баруун тал Хөдөө аж ахуйн сургуулийн зүүн замаар явсаар Чингисийн өргөө амралтын газрын машины талбайд машинаа тавьж дээш алхлаа.

2 км гаран алхсаар 17.30 үед 1-р сандал буюу алхагчдын ярьдгаар 1-р шувууны “ресторан”-ы сандал дээр суун амсхийх үед хэн нэгэн сулхан ёолох шиг болов. Харуй бүрий болж ойр хавь сайн харагдахгүй байсан тул

Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгүүд өчигдөр тодорлоо. МҮОНТ-ийн “600 студи”-ээс эх орон даяар шууд дамжуулсан энэхүү наадамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон үе үеийн спортын алдартнууд, хүндэт зочид уригдан оролцсон юм.

“Ноёд констракшн” ХХК-ийн хувьд өнгөрч буй 2015 он амжилт бүтээлийн он байсан гэхэд хилсдэхгүй. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 540 айлын “Таравлин” хэмээх хотхоны нэгдүгээр ээлжээ амжилттай хүлээлгэн өгөөд байгаа юм. Орон сууцны тохижилт, гаднах үзэмж, оршин суугчдын үнэлэлт, сэтгэл ханамжийн баталгаа өндөр байсан учраас “Grandexpo-2015” үндэсний фестивалийн Toп-5 барилгын нэгээр шалгарсан юм.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах халз тоглолтыг зохион байгуулах гэж байна. “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер”-уудын халз тоглолт ирэх лхагва гаригт буюу энэ сарын 30-ны өдрийн 18.00 цагаас Спортын төв ордонд болох бөгөөд тасалбарын үнэ 10.000 төгрөг юм.

Гуалиг бие, эрүүл амьдрал, сэтгэл ханамжийг бэлэглэгч Aqua fitness төв энэ оны хамгийн сүүлийн SUPER SALE нь сарын төлбөрөө 180.000 төгрөгөөс100.000 төгрөг болгож үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байна. Алдаж болохгүй алтан боломжийг хүртэхэд ердөө 7 хоног үлдлээ. Та яараарай. Илүү дэлгэрэнгүйг 99099789 дугаараас лавлана уу.

Саяхныг болтол “Моод Монголоор дуусдаг” хэмээх хэлц байсан юм. Хэдийгээр монголчууд биднийг басамжилсан, элэг барьсан доромж үг хэдий ч тэр үнэн байсан юм аа. Нэг их олон хүүхэдтэй, амьдрал нь тун зутруу, бусдын эвийлсэн, хөөрхийлсөн харцан дор, илүүчилж хүртээснийг нь гар тосож аваад сурчихсан айл байдаг даа. Томчуулынхаа багадаж, хуучирсан гутал, хувцас, цүнх номыг багачуул нь цоолдож, битүүлээд, наагаад дамжуулан хэрэглэж, ёстой л тамтагт нь тулгаад, сая нэг хаядаг тийм амьдралын төрх, зөргөөр монголчууд бид замнаж байсан юм даг уу даа. Магадгүй ямар ч хэтрүүлэггүй үнэн түүх энэ билээ.

Монгол улсын Шинжлэх ухааны Академиас 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласны дагуу манай эрдэмтэн, судлаачид хүүхэд залуучуудад тусгайлан зориулж “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж хэвлүүллээ. Цуврал бүтээл 10 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд бүгд хүүхэд залуусын гарт очих юм. Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 214 сургуульд бэлэглэхээр болжээ.

Өнгөрөгч долоо хоногт Монголын програм хангамж үйлдвэрлэгдчдийн холбоо/МОСА/ Монголын програм хангамжийн салбарын шинэ жилийг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Энэ шинэ жилийн баярт тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдалага, төлөөллүүд, CIO club, програм хангамжийн салбарт ажиллагсад зэрэг олон олон зочид ирсний дотор салбарын удирдлагууд болох УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, МТШХХГ-ийн дарга Ц.Жадамба, Харилцаа холооны зохицуулах хорооны дарга Балгансүрэн нар байсан юм.