Өнөөдөр үдээс хойш Богд ууланд гарахаар шийдэж Зайсангийн баруун тал Хөдөө аж ахуйн сургуулийн зүүн замаар явсаар Чингисийн өргөө амралтын газрын машины талбайд машинаа тавьж дээш алхлаа.
2 км гаран алхсаар 17.30 үед 1-р сандал буюу алхагчдын ярьдгаар 1-р шувууны "ресторан"-ы сандал дээр суун амсхийх үед хэн нэгэн сулхан ёолох шиг болов. Харуй бүрий болж ойр хавь сайн харагдахгүй байсан тул
-Хөөе зүгээр үү гэж хашгиртал тээр баруун дээрээс нэг залуу
-Амь авраарай гэж хашгирах нь сулхандуу сонсогдож байв.
Уулын модонд залуучууд нэг нэгээрээ тоглоод орилолдоод л явдаг тул гайхаад баруун тийш 20м (янзын эгц бас цас мөчир мод унасан) орчим яваад
-Хөөе чи зүгээр үү яасан бэ, хаана байна гэж дахин асуухад тэр дээрээс
-Туслаарай амь авраарай гэж сулхандуу хариулав.
-Яасан бэ, хэдүүлээ яваа юм бэ гэж асуухад хариулсангүй
1-р шувууны "ресторан"-аас чанх баруун тийш нилээн огцом 45-50 хэмийн налуу, зарим газраа 60-70 хэм налуу, бас бараг өвдөг хүрсэн цастай, унасан мод буттай тул алхах мөлхөх зэрэгцэн 30 орчим минут явангаа орилж нөгөө залуутай холбоо барьсаар ойртсоор…
Бас доор буй жимээр хүмүүс орой дээрээс бууж байж магадгүй гэж доошоо хандан хашгирсаар байтал хойноос залуу хүүхэн 2 мөн тэдний араас дагах 2 охинтой хэл авалцаж "тэр дээр нэг нөхөр тусламж гуйж хашгираад байна" байна гэдгийг ч хэлж амжлаа. Тэд ч миний хойноос мацав.
Дээш гарахдаа 10-20 алхаад л зүг чигээ олох гээд хашгирахад заримдаа хариу өгнө, заримдаа таг чиг эсвэл заримдаа баруун зүүн талд эсвэл холдоод чулуу хөөлгөөд байгаа мэт сонсогдоод байсан, одоо бодохнээ газрын бартаа хад чулуу модны байрлалаас шалтгаалаад янз бүр энд тэндээс хол ойроос сонсогдоод байсан бололтлой. Ямар сайндаа намайг гүйцээд миний хажуугаар өнгөрөх Аззаяад (харанхуй болж байсан тул түүнийг би таниагүй юм) болгоомжтой бай гэж анхаархуулхав, энд тэнд сонсогдоод байх шиг, чулуу хөөлгөөд холдоод байгаа биш биз, шоронгоос оргосон босуул хулгайч эсвэл нөгөө Капитроныг дээрэмдсэн нөхөр дулаан хувцастай утастай хүн дээрэмдэх гэж байхыг ч үгүйсгэх аргагүй л дээ гэж бас болгоомжилсон шүү
Бид мацаж зүтгэсээр дээр гарахад хар саарал ноосон малгай, гялгар ногоон куртка өмдтэй бээлийгүй залуу хүүхэд том том чулууны дунд цасан дээр хэвтсэн ёолж байлаа. Мөн бид 5-ын араас 2 эрэгтэй хамт явсан хүмүүсээ доор орхиод гарч ирсэн. Ингээд 7-уул хэвтсэн залууг доош жим хүртэл буулгахад дээш гарснаасаа илүү цагийг зарцуулав.
Түүнийг босгохоосоо өмнө хэвтээ байдлаар нь гар хөл бугуй бугалга шагай зэргийг барьж үзэхэд яс хугарсан байдал мэдэгдсэнгүй, нилээн чичирч даарч байхыг ажиглахад арай ч бүр хөлдөж мэдээ алдаагүй бололтой гэж бодов. Тэгээд түүнийг босгож авч явсан халуун цайнаасаа уулган доош явган аялагчдын жим хүртэл арайчүү буулгав. Би духны гэрэлтэй явсан тул буух замыг гэрэлтүүлж явах замдаа түргэн, цагдаа, онцгой 3-т утсаар хэл хүргэв.
Доош буух замдаа бидний аварсан ШУТИС-ын архитектурын ангид сурдаг Б.Сайнбуян гэх 18 настай хүүхэд маань:
-Би суумаар байна, толгой эргээд байна, түр зогсоё, хөлөө мэдрэхгүй байна, өглөө 8 цагт ууланд гарсан, хадан дээрээс хальтирч унаад нэг хэсэг ухаан алдсан тэгээд мөлхсөөр энд хүрсэн гэж байснаа би ер нь өчигдөр ууланд гарсан байхаа, хүмүүс их муухай юм дуудаад байхад ирэхгүй, гэр ойрхон 19-д байдаг тул утсаа орхисон гэх мэт зүйл ярьж явсан бөгөөд сүүлдээ нилээн сонин хачин яриад байсныг бодоход ухаан нь орж гараад байсан бололтой.
Энэ завсар цагдаа болон түргэнийхэн хэд хэдэн удаа над руу утасдаж тэр хүүхдийн гэрийн хаяг регистерийн дугаар зэрэг зүйлсийг асуусан боловч нөгөө хүүхэд маань зарим асуултыг ойлгохгүй хариулж чадахгүй чичирч даарсаар байв. Түүнийг ухаан алдуулахгүйн тулд бид элдэв асуулт тавьж ярилцаж сэргээх оролдлого бас аминдаа хийсэн.
Ингээд биднийг доор машины зогсоолд 200 м ойртоход түргэний эмч жолооч 2 угтан ирсэн. Ингээд 18-тай залуугаа бид түргэний тэргэнд хэвтүүлэн гэмтэл рүү явуулсан болно. 103-ын жолооч сүүлийн 200м зайд түүний баруун гараас сугадаж түшиж явлаа. Огцом руу мацахад мөн түүнийг дээрээс буулгаж 2 талаас нь өргөж явсан хүмүүс үнэхээр эцэж ядарсан байсан ч хүний амь аврахад ямар их сайхан энерги ирж сайхан мэдрэмж төрдөгийг бид бүгд амслаа.
Миний хойноос хамгийн түрүүн гарч ирсэн залуу бол 2004 онд Иракт дэлбэрэх бодистой ачааны тэрэгний жолооч террористыг буудан устгаж олон хүний амийг аварч байсан тусгай десантын хорооны дэслэгч Г.Аззаяа байлаа. Нэгэн хүний алтан амийг аврахад тусалж дэмжин гар бие оролцсон 10 хүндээ (жим хүртэл доош хамт буулгасан бас нэг залуу жим дээр хүлээж байсан 2 найз охинтойгоо 2-р шувууны "ресторан" орохоор явсан тул зургийг нь дарж амжсангүй ) талархал илэрхийлье.
www.fb.com/ulaanbaatar Г.Арслан 2015.12.27