1. Зүүдлэх нь суралцахад тус болж чадна
Хэрвээ та шинэ хичээл сурах гэж оролдож байгаа бол удаан хугацаагаар ном барьж суухын оронд түр зуур дугхийгээд авахыг илүүд үзэх хэрэгтэй. Учир нь тархи зүүдлэх үедээ суралцах, асуудлыг шийдэхэд тусалдаг хэмээн Харвардын анагаахын сургуулийн эрдэмтэд хэлж байна. Эрдэмтэд тайлбарлахдаа зүүдлэх нь тархины шинэ мэдээллийг боловсруулах, холбох, ойлгох арга зам гэжээ. Чанартай нойрсож, тархиныхаа суралцах чадварыг сайжруулахыг хүсвэл унтлагын өрөөнөөс зүүдний үргэлжлэх хугацаа болон чанарт сөргөөр нөлөөлөх зурагт, гар утас зэрэг зүйлсийг гаргаж, чимээгүй, харанхуй байлгах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй юм.