Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудын өдөрлөг зохион байгууллаа
Нийгэм

Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудын өдөрлөг зохион байгууллаа

Урлаг Урлаг23/09/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
615d2a6e99038f7014c9da453c5940024243900002015-09-23-13-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн банк нь харилцагчдынхаа санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээлэл түгээх, харилцагчидтай эргэх холбоотой ажиллах зорилгоор 2015 оныг дуустал хугацаанд “Харилцагч таныг сонсъё” аяныг зарлаж, энэхүү аяны хүрээнд олон төрлийн ажлуудыг Монгол орныхоо өнцөг булан бүрт байршсан 540 салбар нэгжээрээ дамжуулан амжилттай зохион байгуулсаар байна.

Энэ аяны хүрээнд өөрийн банкны картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын дунд “Харилцагчийн өдөрлөг”-ийг 9-р сарын 18-ны өдөр “Чингис” зочид буудалд зохион байгууллаа.

 

 

Энэхүү өдөрлөгт 2000 гаруй картаар үйлчлэгч байгууллагын төлөөлөл уригдан ирж, Төрийн банкны удирдлагууд, салбар, тооцооны төвийн захирлуудтай санал бодлоо солилцсоноос гадна, дэлхийн бэлэн бус тєлбєр тооцооны дэвшилтэт хэлбэр болсон EMV чиптэй Юнионпэй карт болон Монголын зах зээлд шинээр нэвтрүүлж буй JCB брэнд картыг танилцууллаа.

Мөн харилцагчиддаа картын луйвар болон бусад эрсдэлээс хамгаалах зорилгоор картын луйврын гүйлгээнээс хэрхэн сэргийлэх талаар сонирхолтой мэдээллийг хүргэсэн юм.

 

Төрийн банкнаас удаан хугацаанд хамтран ажиллаж буй байгууллагуудаа урамшуулан шагнаж, тэдгээрийн бизнесийн цар хүрээг өргөжүүлэхээр цаашид ч дэмжин, хамтран ажиллахаа энэ арга хэмжээний үеэр онцлон хэлж байлаа. 

 

 

Дашрамд, Төрийн банк нь өөрийн харилцагч 2000 гаруй картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан Төрийн банкны 1.3 сая карт эзэмшигч болон бусад арилжааны банкны нийт 3.2 саятөлбөрийн картыг хүлээн авч, шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэхээс гадна, олон улсын төлбөрийн Visa, CUP, JCB картуудыг тус тус төлбөрт хүлээн авч байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатар” олон улсын кино наадам И.Нямгаваагийн “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” уран сайхны киног онцолж

19/09/2026

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026

Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа

18/09/2026

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

18/09/2026

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.