Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно
Дуу хөгжим

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

Урлаг Урлаг17/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2026 оны тавдугаар сард Вена хотод болох “Eurovision” 70 дахь удаагийн хөгжмийн наадамд Израил зэрэг 35 улсын дуучид оролцоно гэж уралдааныг зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBC) даваа гараг /2025.12.16/-т мэдэгджээ.

Өнгөрсөн оны наадамд оролцоогүй Болгар, Румын, Молдова зэрэг улс “Eurovision”-2026”-д оролцоно гэж тус холбооны хэвлэлийн мэдээнд дурджээ. Харин үүнээс өмнө Нидерланд, Испани, Ирланд, Словени, Исланд улсууд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ удаагийн наадамд 35 улс оролцох бөгөөд Австри, Франц, Герман, Итали, Их Британи гэсэн таван улс 2026 оны 5 дугаар сарын 16-нд болох гранд финалд автоматаар шалгарсан байна. Харин бусад бүх улс 5 дугаар сарын 12, 14-нд болох хоёр хагас шигшээ шатны аль нэгэнд өрсөлдөж, шийдвэрлэх шатанд шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө. Хагас шигшээ тоглолтуудын сугалаа 2026 оны 1 дүгээр сарын 12-нд явагдана.

Арванхоёрдугаар сарын эхээр ЕВС-гийн Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон төлөөлөгчдийн олонх нь тэмцээнийг улс төрийн өнгө аяс багатай болгох зорилгоор зохион байгуулалтын дүрмийг өөрчлөхийг дэмжсэн байна. Үүний хүрээнд Израилын оролцооны асуудлыг хэлэлцэх асуудлуудын жагсаалтаас хассан бөгөөд ингэснээр Газын зурваст Палестины хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС хөдөлгөөний эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Израил тус тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Израил оролцох болсонтой холбоотойгоор Нидерланд, Испани, Ирланд, Словени улсуудын телевизүүд “Eurovision”-2026”-г бойкотлохоор шийдэж, удалгүй тэдэнтэй Исланд нэгдсэн байна. Харин Герман зэрэг зарим улс Израилыг тэмцээнд оруулахгүй тохиолдолд оролцохоос татгалзана гэдгээ мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026
Дуу хөгжим Урлаг

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026
Дуу хөгжим Урлаг

“Wanna One”-ийн Пак Жи Хүн айдолуудын нэр хүндийн жагсаалтыг тэргүүллээ

06/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсжээ

07/05/2026

Хосгүй үнэт зээгт наамал бурхадыг улсын тооллогод хамрууллаа

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.