Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс,
▪ Зун биш болохоор
▪ Ердөө 15 минут л гараад ирнэ
▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF-нарны хамгаалттай тосыг сонгож хэрэглээрэй.
Ангилал: Ая,аяз
Шvдээ авахуулах, эмчилгээ хийлгэсний дараа ариун цэврийг сайн сахиагvй, нян орж бохирдох, vл тоомсорлосны хар гайгаар буйл vрэвсэх нь бий. Буйл vрэвсэх өвчин нь буйлнаас цус гарах, зовиурлах байдлаар эхэлдэг. Энэ нь газар авч буйлыг гэмтээн шvд сулрах, шvдний уг идээлэх, цусаар бусад эд эрхтэнд халдвар дамжих нь vхлийн эмгэнэлд ч хvргэж болзошгvй. Иймд шvд авахуулах, эмчилгээ хийлгэсний дараа заавал антибиотик уух шаардлагатай.
“Эрүүл хүүхэд” аяны мэдээллийн санг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр Клиникийн I амаржих газрын Төрөх тасгийн эх баригч Б.Оюунгэрэлд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өөрийн нэрэмжит шагналаа гардууллаа. Б.Оюунгэрэл нь тус амаржих газарт 34 жил ажиллахдаа 13800 хүүхэд эх барьжээ. Тэрээр 1988 онд Монгол улсын 2 сая дахь иргэн, 1999 онд дэлхийн тэрбум дахь хүн, 2007 онд Улаанбаатарын нэг сая дахь иргэнийг эх барьж, өлгийдөн авснаараа “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Эрүүл мэндийн нэрэмжит шагналыг хүртэх онцгой үйлстэнээр шалгарсан юм.
Саяхан төрсөн нярай vр чинь яасан нь мэдэгдэхгvй vргэлж уйлж, залуухан эцэг эх эх таныг сандаргаж байна уу. Зарим vед та “хvvхэд маань байнга л уйлаад байх юм, ямар нэг юм нь өвдөөгvй байгаа” гэж санаа зовниж байж мэднэ. Тэгвэл таны нялх vрийн уйлж байгаа нь хэвийн байна уу vгvй гэдгийг мэдэх бяцхан зөвлөгөөг хvргэе. Төрөөд cap гаруй болж буй хvvхэд хоногт гурван цаг уйлдаг байна.
Дархан-Уул аймгийн дунд сургуулийн нэг ангийн гурван хүүхдээс өнгөрсөн тавдугаар сард ДОХ-ын халдвар илэрснийг холбогдох газрууд нь тас нуужээ. Тодруулбал, тус аймгийн есдүгээр ангид сурдаг охиноос ДОХ-ын вирусыг охидын үзлэгээр илрүүлсэн байна. Харин тэр охин нь биеэ үнэлдэг байсан бөгөөд ангийнхаа хоёр бандитай хавьтсан нь тогтоогдсон байна.
Манай улсад ХДХВ-ын вирус тээгчдийн тоо өдгөө 111-т хүрээд байгаа талаар ХӨСҮТ албан ёсоор мэдэгдлээ. Сүүлд нэмэгдсэн халдвар тээгч нь эрэгтэй хүн бөгөөд уг халдварыг бэлгийн замаар авсан гэнэ.
ДЭМБ-ын албан бус судалгаагаар нэг ДОХ-той хүний цаана 100 тээгч байдаг гэдэг. Үүнээс харахад Монголд албан ёсоор илрээгүй мянга гаруй ДОХ-той хүн байж болзошгүй байна.
Өндөг хэдий амттай илчлэг сайтай хэдий ч хэтрүүлж хэрэглэвэл хор болдог. Бүр цаашлаад амиа алдах ч тохиолдол бий.
Өндөгний харшил нь бусад олон төрлийн харшлийн адил хүмүүсийн дунд их түгээмэл байдаг ажээ. Тэр дундаа АНУ-д өндөгний харшилтай хүмүүс хамгийн олон байдаг бөгөөд хүүхэд багачуудынх нь 2,5 хувь нь өндөгний хордлоготой байдаг ажээ. Тиймээс тус улсын эрдэмтэд эл харшлыг эмчилэх арга замыг хайсаар ирсэн бөгөөд саяхан маш хялбар аргаар эмчлэх аргыг олсон байна.
“Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийн багийнхан өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн сүүлийн гурван жилийн өвчлөлийн байдалд дүгнэлт хийж, эрт илрүүлэлтийн загвар боловсруулжээ. Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядруурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр “Эмзэг бүлгийн иргэдийн дундах өвчний эрт илрүүлэлтийн загвар боловсруулах” загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7, 19-р хорооны “Ундрах-Ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлсэн байна.
АНУ-д 100 метр тутамд хэт таргалалттай хүн тааралддаг гэдэг. Энэ нь түргэн хоол болон кока коланы “ач тус” гэдгийг эрдэмтэд баталсан. Гэтэл сүүлийн жилүүдэд монголчуудын хэрэглэдэг хоол, хүнсний нэр төрөл нэмэгдсэн, нөгөөтэйгүүр нийтийн биеийн тамир зэрэг идэвхтэй хөдөлгөөний хүчин зүйл үгүй болсоны улмаас илүүдэл жинтэнгүүд олширсон. Улсын клиникийн төв эмнэлгийн эмч М.Ундралтай илүүдэл жингийн талаар ярилцлаа.
Мэргэжилтнүүд хүний бие махбодь сөрөг нөлөөтэй тэмцэхийн тулд зарцуулсан үнэт бодисуудыг нөхөх, тамхи татах болон хөндлөнгийн хүний татсан тамхины утааны хорыг багасгах бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан тухай “Men’s Life” сэтгүүл мэдээлжээ.