Ангилал: Ая,аяз

Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог… гэж бид хүүхэд байхдаа энэ шүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр “тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм. Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа үнэрийг мартаж байх шиг байна даа.

Элэг угаах хамгийн энгийн арга Эрүүл хүмүүс жилд нэг удаа, харин эмгэгтэй бол жилд хоёр удаа элгээ цэвэрлэнэ.
Эхний өдөр Элэг цэвэрлэх бэлтгэл: Өглөө нь клизм тавиад өдөржин зөвхөн шинэ алимаар хооллоно.
Хоёр дахь өдөр: Өглөө клизм тавина.

Хэрэв 7 хоногийн дотор яаралтай турах хэрэг гарвал хоолны энэ дэглэмийг барьж болох юм. Тэгснээр хүн өдөрт авах ёстой аминдэмээ авахын зэрэгцээ 7 хоногт хамгийн доод тал нь 5 кг турдаг байна.

Сүүлийн үед мал амьтнаас хүнд халдварлах өвчин ихээр гарах болсонтой холбогдуулан ОБЕГ-аас иргэд хөдөлмөрчдийг тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Одоогоор Хан-Уул дүүргийн нутагт мал амьтны халдвар орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг” байгуулан ажиллаж байгаа аж.

Тус хэсгийн үйл ажиллагаа өнгөрөгч долдугаар сараас эхэлсэн бөгөөд аравдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.

Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Мөн Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн сангийн удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр өнөөдрийг хүрсэн.

Америкийн судлаачдын тогтоосноор гурван настай хvvхдvvдийн оюуны чадамж хамгийн өндөр төвшинд хөгждөг гэнэ. Тэд орчныг хэвлийдээ байхаасаа л мэдэрсэн байдаг. Энэ насныхныг 9 настнуудтай харьцуулахад гурван настай хvvхдvvд нь тэднээс хэдэн хувь илvv ой тогтоолт сайтай байсан байна.

Дэлхийн улс орнууд гепатиттай тэмцэх өдрийг жил бүр тэмдэглэдэг. Манай улс энэ өдрийг “Гепатитын халдвар таны бодсоноос ч ойр байна. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатай тэмдэглэж байна. Энэхүү өдрийн хүрээнд үнэгүй шинжилгээ хийлгэж зөвлөгөө авахыг хүссэн хүмүүст ХӨСҮТ-үүд нээлттэй аж. Шинжилгээ зөвлөгөө өгөх өдөр өнөөдрөөс дуусгавар болж байгаа юм байна. Хэрвээ хүсвэл энэ өдөр гепатитын эсрэг вакцинд ч үнэгүй хамрагдаж болох аж. Гепатитын халдварт өртөх өндөр магадлалтай хүмүүст эмч,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн сан, үйлдвэр болон ханган нийлүүлэх газруудад шалгалт хийжээ. Шалгалтаар 13 үйлдвэрийн 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шаардлага хангаагүй байранд үйлдвэрлэж байсан зөрчил илэрчээ.

Мөн 92 төрлийн эм чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй болох нь тогтоогдсон байна. Шалгалтад нийтдээ 30 гаруй эмийн үйлдвэр, 100 гаруй эм ханган нийлүүлэх төв, 800 гаруй эмийн санг хамруулжээ.

Үүнээс гадна албан ёсны бүртгэлгүй ч дэлгүүр, орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг 85 эмийн сангийн үйл ажиллагааг шалгажээ.

Монгол Улсад уран олборлогч Канадын “Хан ресурсиз” компани Монголын Засгийн газраас 200 тэрбум ам.доллар нэхэмжилж, арбитрын шүүхэд нэхэмжлэл гарган зарга үүсгэсэн байна.

НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын арбитрын журмын дагуу байгуулагдсан шүүх Монголын Засгийн газрын эсрэг дээрх нэхэмжлэлийг хүлээн авсан байна. “Хан ресурсиз” Монголын Засгийн газрыг ОХУ-ын хамтрагчийн хамт 2009 онд тус компанийн олборлолт, ашиглалтын лицензийг хууль бусаар хураан авсан гэж буруутгаж байгаа тухай “Mining Weekly” сайт мэдээлсэн байна.

Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал нь ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажлын чадварыг нэмэгдүүлэн улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.