Хятадын нүүрсний эрэлт буурч эхэллээ. Энэ байдал цаашид ч үргэлжлэх бололтой.
Хятадын томоохон боомтууд дээр сүүлийн 13 долоо хоногийн турш нүүрсний үнэ буурсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Энэ сард нэг тонн нүүрсийг дунджаар 626 юаниар худалдаж байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сарынхтай харьцуулахад энэ нь 20.5 хувиар буурсан үнэ юм. Эрэлт хумигдсанаас болж Хятадын томоохон боомтуудын агуулах дахь нүүрсний хэмжээ 18 сая тонноос хол давжээ. Зах зээл нь хумигдаж эхэлснээс болж асар их түүхий эд тэнд сул хэвтэж байгаа гэсэн үг.