Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Электро, транс»Мах, хүнсний ногооны үнэ буурчээ
Электро, транс

Мах, хүнсний ногооны үнэ буурчээ

Урлаг Урлаг01/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар буурсан гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Тэгвэл өчигдрийн байдлаар "Хүчит шонхор" захад үхрийн цул мах кг нь 7500, ястай нь 7000 төгрөг, адууны цул мах 6000, ястай нь 5000 төгрөг, хонины цул мах 5500, ястай нь 5000 төгрөг, ямааны цул мах 5000-5500 төгрөг, тэмээний цул мах 5000 төгрөгийн үнэтэй байлаа. Махны үнэ ийн огцом буурсан шалтгааныг махны ченжүүд ярихдаа  "Наадмын өдрүүдэд махны үнэ л нэмэгдэх хандлагатай байсан. Ер нь мах нийлүүлэлтээсээ шалтгаалж долоо хоног бүр харьцангуй өөр байдаг. Одоо намар оюутнууд орж ирэхээр мах элбэг болдог. Үнийн хувьд ч буурна" хэмээн тайлбарладаг. Мөн орос гурил кг нь 800-950 төгрөг, "Алтан тариа" ХК-ийн дээд гурил кг нь 800-850, нэгдүгээр гурил 750-900, хоёрдугаар гурил 650-750 төгрөг бол "Улаанбаатар" ХХК болон "Атар гурилын үнэ мөн адил үнэтэйгээр хэлбэлзэж байгаа бол цагаан будаа кг нь 1700-1800, элсэн чихэр 1800-2200 төгрөг, монгол үрийн төмс кг нь 700-900, голланд үрийн төмс кг 1000-1200, байцаа 1000-1200, лууван 650-850, сонгино 900-1200 төгрөгөөр худалдаалагдаж байна. Үндэсний статискийн хорооноос гаргасан судалгаагаар бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 4.8-6.0 хувь, адууны махны үнэ 7.1 хувь, ямааны махны үнэ 4.1 хувиар буурсан бол, хонины махны үнэ 0.4 хувиар өсчээ. Махны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 5.2-6.1 хувь, хонины махны үнэ 6.3 хувь, адууны махны үнэ 7.5 хувь, ямааны махны үнэ 5.9 хувиар буурсан байна. Тэгвэл гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад "Алтан тариа" ХК-ийн задгай нэг, хоёрдугаар гурил 3.1 хувь, савласан дээд гурил 1.7 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад "Алтан тариа" ХК-ийн задгай нэгдүгээр гурил 0.7 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ хэвээрээ байгаа аж. Будаа, элсэн чихрийн үнэ сүүлийн нэг сарын хугацаанд тогтвортой байгаа юм байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байгаа юм. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 64.2 хувь, байцааны үнэ 14.7 хувь, төмсний үнэ 1.4 хувь, сонгинын үнэ 0.3 хувиар буурчээ. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 46.4 хувь, сонгинын үнэ 1.0 хувиар өсчээ. Харин байцаа төмсний үнэ тогтвортой байна гэсэн үзүүлэлттэй байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Электро, транс Урлаг

ХҮҮГҮЙ, ШИМТГЭЛГҮЙГЭЭР АВ

22/06/2020
Электро, транс Урлаг

Дэлхийн стандартад нийцсэн АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ үүдээ нээнэ

26/01/2018
Электро, транс Урлаг

“Aqua fitness”-ийн бооцоот уралдаан

16/04/2016

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Avatar: Fire and Ash” киноны албан ёсны трейлер цацагдлаа

29/07/2025

“Согоомаа” олон ангит аймшгийн киноны бүх анги үзэгчдэд хүрч эхэллээ

29/07/2025

Японы орчин үеийн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ толилууллаа

29/07/2025

“Их шүтээн Эзэн Чингис хаан” үзэсгэлэн дэлгэнэ

29/07/2025

“LUMINO” хамтлагийн “THE ONE” тоглолт болно

29/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.