Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Торх улааны хүн чулуун хөшөө
Археологи

Торх улааны хүн чулуун хөшөө

Урлаг Урлаг05/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймгийн Ховд сумын нутагт, Торх улаан гэх ууланд нүүдэлчдийн булш, хиргисүүр, хөшөө дурсгал олон бий.

Торх улаан уулын хойд бэлд хоёр хүн чулуун хөшөө оршдог бөгөөд нутгийн иргэд үүнийг “Торх улааны хүн чулуун хөшөө” гэж нэрлэдэг. Эдгээр хүн чулуун хөшөөний нэг нь 323 см, нөгөө нь 279 см өндөр юм.

Газар хэвтэж буй хөшөөнд хүний нүүр, нүд, хамар, уруулыг тодорхой дүрсэлсэн бөгөөд хоёр мөрийг товойлгон сийлжээ. Гарыг цээж орчимд нийлүүлэн ямар нэг зүйл барьж буй байдлаар урласан байна. Гэсэн ч цаг хугацааны явцад эдгээр дүрслэл их хэмжээгээр баларч, бүдгэрсэн ажээ.

Дөрвөлжин хашлага чулуун байгууламж дотор босгосон хөшөөнд малгай, хүний нүүр, нүдийг арвай хэлбэртэй дүрсэлсэн байна. Мөн шулуун хамар, уруулыг тодорхой сийлж, гарыг цээж орчимд нийлүүлэн домбо хэлбэрийн сав барьж буй байдлаар урлажээ. Түүнчлэн хөшөөн доор нь сэлэм дүрсэлсэн байна.

Анх 2008 оны наймдугаар сард Ховд их сургууль, Монгол Алтай судлалын хүрээлэн, Томскийн их сургуулийн судлаачид Ховд, Эрдэнэбүрэн сумын нутагт археологийн хайгуул судалгаа хийх үеэр илрүүлжээ.

Ховд аймгийн Ховд сум нь Улаанбаатар хотоос ойролцоогоор 1500 км, аймгийн төвөөс 30 км зайд оршдог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026
Археологи Урлаг

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026
Археологи Урлаг

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.