Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»”Гоо сайхны урлаг” -ын сонин хачин түүхээс
Уртын дуу

”Гоо сайхны урлаг” -ын сонин хачин түүхээс

Урлаг Урлаг09/09/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5602200593372013-09-09-11-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ”Гоо сайхны урлаг”, “Гоо сайхны арга, хэрэгсэл” буюу бидний “Косметика” гэдэг үг нь эртний грек хэлний “космео”-”гоёл” гэсэн үгнээс үүсчээ.
Гоо заслын хэрэгслийн нэг ёсны жор найрлага, гоодох арга барил, дүрэм журмын жагсаалт бүхий анхны бичиг соёлын дурсгал-Эберсийн муутуу цаасыг МЭӨ 5000 жилийн тэртээ үйлдсэн байна. Суут зохиолч Гомер “Одиссей” бүтээлдээ гоо заслын янз бүрийн хэрэгслийг дурдсан байдаг. Голланд оронд өнө эртнээс талхны исгэмэл /квас/ тараг, зөөхий, янз бүрийн ургамлын шүүс, зөгийн бал, сарнай цэцгийн тос, өндөгний шар гэх мэт арьс арчилж тордох ардын хэрэгсэл нэн түгээмэл байжээ.

Өнөө болтол уламжлагдан ирсэн гоо заслын хэрэгслийн жор найрлагыг түүхэнд анх бичиж үлдээсэн бүсгүй нь МЭ 1 зуунд аж төрж байсан Нерон хааны эхнэр Попнея Сабина юм. Тэрээр биеийнхээ гоо үзэсгэлэнг хадгалахын тулд өдөр бүр сүүнд ордог байсан гэдэг. 1780 оноос эхлэн Франц оронд гарч эхэлсэн “Гоо сайхан” хэмээх нэгэн түгээмэл хэвлэлд гадаад байдалдаа хэрхэн анхаарах тухай олон янзын зөвлөгөө, өсөлтийг хурдасгах, үс будах, нүүр будах зэрэг бүхий л төрлийн гоо заслын арга хэрэгслийг сурталчилдаг байв.

Нийтээр хүлээн зөвшөөрсөн гоо сайхны жишиг болох хайр дурлалын охин тэнгэр Милосскаягийн биеийн гол гол хэмжээсийг дурдвал: Цээжний тойрог-94 см, бүсэлхийний тойрог-62 см, ташааны нь тойрог –94 см байх ёстой ажээ. Усанд ороход өмсдөг хувцас буюу купайлник анх 19-р зууны дундуур Германд бий болжээ. Энэ нь сэлэхэд өмсдөг өнөөгийн ердийн хөхөвч, агтавчтай адилгүй, шагайгаар татсан өмд, зэгсэн гоёмсог цамц, усанд ороход өмсөх бүрх, шаахай зэргээс бүрдсэн байв.

Эртний Мисирийн гоодох арга хэргслийн талаар үнэн бодит олон мэдээ баримт өнөө болтол хадгалагдан үлджээ. Тухайлбал эрт үеийн Мисирт хамаарах, 30 мянга орчим археологийн олдвороос олдсон бараг бүх эд агуурс, эм дом нь мисирүүдийн гоо заслын мэдлэг хичнээн дээгүүр түвшинд байсныг нотолж байна. Эртний мисир хаадын бунхнаас бие бялдар тордоход зориулсан, анхилуун үнэр нь 3000 жилийн турш арилаагүй байгаа зааны яс, болсон гөлтгөнөөр хийсэн тансаг сайхан урласан дүүрэн тостой сав суулга олджээ.

Сүрчиг буюу үнэртэй ус нь персүүдээс гаралтай юм. Эртний Ром улсын түүхч Плиний:”Перс хүүхнүүд үл мэдэгдэх сайхан үнэр анхилуулан бусдыг биедээ татдаг байсан” гэж тэмдэглэжээ. Мисир хүүхнүүд хөмсөг, сормуусаа нунтаг нүүрс юм уу янз бүрийн төмөрлөгийн нэгдлийн бодисоор буддаг байлаа. Тэр үед бүсгүйчүүд уруулаа Газар дундын тэнгист байсан нэгэн зүйл нальхан хорхойноос гарган авсан улаан будгаар буддаг байв.

Ассирийн орд харш эмчилгээ сувилгааны зориулалттай тусгай усан сан бүхий тансаг сайхан зассан угаалгын өрөөтэй байв. Өдөр шөнийн аль ч цагт морилон ирсэн зочдын биед үйлчлэгч нар янз бүрийн тос түрхлэг түрхэн, иллэг хийдэг байсан нь одоогийн саунтай нэн төстэй байжээ.
Эрт цагийн мисирүүд усанд орохдоо сайхан үнэртэй төрөл бүрийн саван хэрэглэдэг, үс ороох, шулуутгах олон янзын эм бэлдмэл мэддэг, үс авах тусгай багаж хэрэглэдэг байжээ.

Эртний еврейчүүд “Талмуд” хэмээх хуулийн эмхэтгэлдээ “Эр нөхөр нь эхнэртээ биеэ өөд татаж, зүс царайгаа будаж шунхдан, гоо сайхнаа ариглахад нь зориулж тодорхой хэмжээний мөнгө өгдөг байх ёстой” гэж заажээ. Микений хаан Агамемноны ордонд эртний судлалын малтлага хийхэд ээмэг, үсний хатгуур, зааны ясан толины гоц уран хийцтэй бариул сэлт олджээ.

Саун нь Финландад анх үүссэн бөгөөд тэндхийн төрөлх хэлээр халуун усны газар гэсэн утгатай ажээ. Гоо сайхны ойлголтын тухай үнэт зөвлөгөө бүхий анхны номыг Грекийн эмч бүсгүй бичсэн бөгөөд тэр нь “Косметик” гэдэг нэртэй байлаа. Сүрчиг буюу үнэртэй ус нь персүүдээс гаралтай юм. Эртний Ром улсын түүхч Плиний:”Перс хүүхнүүд үл мэдэгдэх сайхан үнэр анхилуулан бусдыг биедээ татдаг байсан” гэж тэмдэглэжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.