Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Ален Делон: ‘Би унтсан бас учирсан бvх бvсгvйчvvдээ дурсах дуртай’
МУ Гавьяат жүжигчид

Ален Делон: ‘Би унтсан бас учирсан бvх бvсгvйчvvдээ дурсах дуртай’

Урлаг Урлаг09/09/2013Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
phpheEQJmPM2410467232013-09-09-16-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ален Делон 1935 оны 11-р сарын 8-нд Францад төржээ. 17 насандаа Энэтхэг, Хятадад цэргийн алба хаагаад 1956 онд төрөлх Францдаа эргэн ирсэн. “Рокко ба тvvний ахан дvvс” хэмээх кино тvvний алдар нэрийг авчирсан. Тэрээр уран бvтээлийнхээ эхэн vед алдартай хvvхэн эргvvлэгч эрийн дvрийг их бvтээдэг байлаа. Дараа нь мафийнхантай vнэхээр хэлхээ холбоотой мэт сэтгэгдэл төрvvлэхээр адал явдалтай кинонд тоглох болсон. Кино ертөнцөөс бvр мөсөн хөндийрч байгаагаа тэрээр таван жилийн өмнө албан ёсоор зарлаж “Аяга тавгаа хурааж байхад нь ширээний араас босох би дуртай” хэмээн хэлсэн юм. Тэрээр дэлгэцнээ 82 киноны гол дvрийг бvтээсэн юм.

Тvvнд сая сая хvvхнvvд ухаан алдатлаа дурлаж, нулимсаа урсгаж байлаа. Тэрбээр тэнгэр адил цэнхэр нvдээрээ дэлгэцнээс тэдэн рvv харахад л мартагдашгvй мэдрэмж төрөх шиг болдог байлаа. Бvсгvйчvvдийн шvтээн болсон Ален Делон одоогийн хоёр жилийн өмнө 70 нас хvрсэн. Тvvний бvтээсэн бахархмаар эрэмгий дvр, нvvрэн дээрх vрчлээгээ одоо тоолохоо нэгэнт больсон бvсгvйчvvд хийгээд vсэнд нь буурал суусан эрчvvдийг дээдлэгч хvvхнvvдийн хvслийн хязгаар байсаар бараг 50 жил болжээ. Тэр өөрийн дутагдлаа хэзээ ч нууж байгаагvй. Мафийнхантай холбоотой, бор дарсанд дуртай, элдэв зэвсэг сонирхдог тэр ч бvv хэл эрчvvдийг ташаадаг гээд. Гэхдээ тэдгээрээс хамгийн ихээр бvсгvйчvvд тvvнд таалагддаг…

Тиймдээ ч тэрээр царайлаг, авьяаслаг жvжигчин бvсгvй Роми Шнайдерийг өдөж сөдөхгvй байж яаж тэсэх вэ дээ. 1960-аад онд тэд “Кристина” хэмээх кинонд хамтран тоглосон юм. Тухайн vед Роми юу ч мэдэхгvй гэнэн охин байсан бол Делон хvvхнvvдэд нөлөөлөхдөө адтай гадаад төрхнийхөө vнэ цэнийг аль хэдийн vнэлээд эхэлчихсэн байлаа. Ромитай анх учирсан тухайгаа Делон ярихдаа “ тэр анхны шөнөдөө л надад охиноороо байгаа гэдгээ хэлсэн. Би vнэхээр баярламаар бас тvvгээр бахархмаар байсан. Тvvний хамаг бие нь салгалан чичирч миний чихэнд хайрын vгээ урсгаж гарахад нь би биеэ барьж vнэхээр тэвчээгvй” гэжээ. Герман гаралтай Ромигийн эх нь охиноо франц тэгээд бас багагvй хvvхнvvдтэй орооцолдож тэдний харцыг булаадаг эртэй учирсанд илт дургvй байсан ч яаж ч чадаагvй гэдэг. Делон Ромитой хамт амьдардаг болоод байсан хэрнээ “Би өөр хvvхэнтэй учирдаг, цаашдаа ч учрах болно” хэмээн хашгирч байлаа. Тvvний энэхvv задгай хvvхэмсэг занд Шнайдер маш тэвчээрттэй хандаж байлаа. Vргэлж л тэдний амьдралыг эцэс хязгааргvй гэмээр хvvхнvvд, сексийн гаж асуудлууд дагалддаг байв. Энэ нь Делон хvvхнvvд гэхийн зэрэгцээ бас эрчvvдийг таалах хvсэлтэй байсантай холбоотой юм.

Делон өөрт нь гар хvрэхэд хvртэл Роми тэвчээд л гарна. Нөхрөө кинонд тоглохоор явахад нь өөрийнхөө бvх ажлыг хаяад тvvнийгээ дагаад явна. Ингээд Роми нэгэн удаа ээлжит зураг авалтандаа орохоор Холливуудыг зорьжээ. Тэнд хэдхэн хоносны дараа Делон фотомодель Натали Бартелемитай учир ургуулан бvр сэтгvvлийн эхний хуудсан дээр хvртэл нууц хоёрын хагас нvцгэн зураг нийтлэгджээ. Ингээд удалгvй Делон Ромигоос салах хvсэлтээ илэрхийлсэн захидал хvлээн авсан юм. Энэ vеэр Натали аль хэдийн жирэмсэн болчихсон байлаа. 1963 онд Делон анхны хайртаасаа салж Наталитай суусан юм. Хамгийн эмгэнэлтэй нь Шнайдер тvvнээс хойш богино хугацаанд хоёр ч хvнтэй гэрлэсэн бөгөөд Делоныг санаж шаналсаар хорвоог орхижээ. Тэрээр өөрийн нэгэн дурсамж номондоо “Делон бол vнэхээр бvсгvй хvнийг эзэмдэгч ховстой. Би тvvний нь өвөрт нь оронгуутаа л мэдэрсэн. Миний биеийн хэсгийн хамгийн дуртай газрыг өөр хэн ч олж байгаагvй. Тэр газрынхаа талаар Делон өөрөө хvртэл надад захидал дээрээ бичиж байсан, санаж хvсч байсан гэсэн шvv” хэмээн тэмдэглэсэн байдаг. Делон Наталигийн талаар нэг их дурсан ярьдаггvй. Хэдийгээр тэд хvvтэй болсон ч удалгvй салсан юм. Гэхдээ тэд тийм ч муу харьцаатай байгаагvй ажээ. Ингээд Наталиг нөхөртэй болсны дараа Делон жvжигчин хvvхэн Мирей Даркийн араас гvйх болжээ. Тэд 15 жил хамт амьдарсан. Мирейг осолд орж, vхлvvт байхад нь Делон тvvний дэргэдээс нэг хором ч холдоогvй сахисан бөгөөд ухаан орж хөл дээрээ босоход нь хаяж явжээ. Хамгийн хачирхалтай нь тэр их хайр, тэр их хvсэл тачаалыг тэрээр хэдхэн хормын дотор юу ч бодолгvй хаясан явдал. Тухайн эмнэлгийн ажилтны ярьснаар тэд шөнө болмогц эмнэлгийн тэр нарийхан орон дээр хамт унтдаг. Унтахдаа зvгээр унтахгvй нь ойлгомжтой. Хажуу өрөөнийхөнд хvртэл сонсогдохоор элдэв эвгvй авиа гарган сексийн хvсэл тачаалаа гvйцээдэг байсан ажээ. Мирей ч Делоныг хажуудаа байнга байлгах хvсэл их байсан бөгөөд эмчийн оношлосноор тэдний эцэс төгсгөлгvй мэт секс нь хайртай бvсгvйг нь хурдан эдгэхэд нөлөөлсөн гэдэг.


Ер нь Делонд хvvхэн олдохгvй байна гэж vгvй. Тэр тусмаа нэрд гарсан царайлаг хvvхнvvдтэй учирна гээч. Сvvлчийн гэргий загвар өмсөгч Розали ван Бремен нь хоёр хvvхэд төрvvлж өгөх хvртэл Делон гэр орондоо ч тогтдоггvй нэгэн байлаа. Одоогоос хэдэн жилийн өмнө Делон амиа хорлох гэж байсан тухайгаа нэгэн сэтгvvлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Учир нь гэргий Розали нь тvvнээс салах болсон нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ. Делон “Би Розали шиг бvсгvйг хайсан. Тvvнтэй хамт амьдарч, бас хөгшрөхийг хvссэн юм” гэжээ. Розали одоо 36 настай. Голландын Миссээр тодорч байсан энэ бvсгvй Делонтой 15 жил ханилахдаа тvvнд хоёр хvvхэд төрvvлж өгчээ. Охин нь Делоныг 55-тайд, хvv нь 59-тэйд нь төржээ. Гэхдээ Розали Фабиен, Аннушка хэмээх хоёр хvvхдээ аван Делоныг орь ганцааранг нь vлдээгээд таван жилийн өмнө төрөлх Голландаа зорьсон юм. Делонтой хамт өнгөрvvлсөн он жилvvдэд Розали тувт гэрийн ажилтай зууралдаж байсан бөгөөд дээр нь авгай хvvхнvvдтэй байнга орооцолдож явдаг нөхөр нь гэрийн бараа хардаггvй зэрэг нь тvvнийг эцэстээ хvртэл нь тэвчихийн аргагvй байдалд оруулжээ. Эхэн vеийн хос хоёрын аз жаргал нөгөө сайхан тачаал өдөөгч залуу, мөнхийн секс хvсэл зэрэг нь энэ хvрээд алга болсныг Розали мэдэрсэн байлаа. Гэхдээ эцэг байхын аз жаргалыг Розалигаас өөр хэн ч надад өгөөгvй хэмээн Делон амьдралынхаа талаар товчхон хэлжээ. Хоёр хvvхэдтэй, аз жаргалтай гэр бvл байхыг vргэлж мөрөөдөж ирсэн Делоны хувьд амьдрал нь нэг л өдөр утгагvй болж, хайртай бvхнээсээ хагацна гэдэг vнэхээр хэцvv. Vнэндээ тэрээр хоёр хvvхдэдээ л хоргодон амиа хорлолгvй vлдсэн гэдэг.

Нөгөөтэйгvvр Делоны гэр бvл салах болсон шалтгаан гэвэл тэдний насны хол зөрөөнөөс болсон байх магадлал их ажээ. “Розали бид хоёр 32 насны зөрvvтэй. Ид цэцэглэж буй 20 насаа, амьдралынхаа хамгийн сайхан vеийг надад зориулсан тэр минь алдсанаа нөхөхийг хvсэж байгаа биз” хэмээн Делон нэгэн ярилцлагандаа дурджээ. Розали бол Делоныг хаях санаачилга гаргасан хамгийн анхны эмэгтэй юм. Нөхрийнхөө тоогоо алдсан гэмээр олон хvvхнvvд, тэдгээртэй өнгөрvvлсэн мөч бvхэн, хоноглодог буудал гээд бvгдийг тэрээр мэддэг. Тvvгээр ч барахгvй гэрийнхээ vvдэнд хvргvvлж ирчихээд машин дотор хvртэл биеэ vнэлэгчтэй секс хийж байсныг нь хvртэл тэр харж л байсан. Ингэлээ гээд Розали гэр бvлээ аварч vлдэхийн төлөө маш их хичээсэн ажээ. Делон, Розали хоёр олны нvдэн дээр аз жаргалтай хос мэт байдаг ч дээдсийн хvлээн авалтан дээр хамтдаа очсон нь цөөхөн. Мөн Розали яагаад тvvнийг хаях болов гэдэг нь тодорхойгvй ч Делоны тvvнд тулган шаардсан амьдралын хэв маяг болон замбараагvй бэлгийн амьдрал ч тvvнд таалагдаагvй гэлцдэг. Ален эхнэрээ зөвхөн гэрийн эзэгтэй байх ёстой гэдэг нь Розалигийн хувьд хvнд шийтгэл байсан байж ч болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.