Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн өвөрмөц нэгэн клип
Дуу хөгжим

“Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн өвөрмөц нэгэн клип

Урлаг Урлаг12/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
50ncvomebtsthmk09oepnfhikl6990360492013-09-12-09-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар тун удахгүй тайзнаа Английн алдарт зохиолч Рэй Кунигын “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг амилуулахаар болжээ. Тус жүжгийн клип бэлэн болсон бөгөөд жүжгийн клипийн дууг хэн нэгэн дуулсангүй. Харин жүжигчид нь бүжигээр бүхнийг илэрхийлсэн нь онцлог юм.

. Уг жүжгийн бүжиг дэглээчээр Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Г.Ган-Очир ажилласан байна. Жүжгийн жанартаа тохируулан клипээ хөнгөн инээдмийн өнгө аястайгаар план таслахгүйгээр буюу монтажгүй авчээ. Тиймээс бүжгийн болон хөдөлгөөний тавилтуудыг өвөрмөц байлгахаар орчин үеийн сонирхогчдын бүжиг гэхээсээ илүү хуучны алдарт мэргэжлийн бүжиг болох “Swing dance”-ын хэмнэлүүдийг оруулж өгчээ.  

Найруулагч Н.Наранбаатарын найруулан тавьж байгаа “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн нээлт энэ сарын 20-нд 20.30 цагт УДЭТ-т болно. Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар нар тогложээ. Мөн Ардын жүжигчин С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөр, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Төмөрхуяг болон залуу уран бүтээлчид оролцон тогложээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026
Дуу хөгжим Урлаг

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жаред Лето Жон Кеннедигийн аллагын тухай шинэ киноны гол дүрээс хасагдаж магадгүй

09/08/2026

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026

“Эрдэнэс” хамтлаг олон улсын наадамд оролцлоо

09/08/2026

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.