Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Г.Мөнгөнцэцэг: Миний хоч “Гозон”
Үндэсний хөгжим

Г.Мөнгөнцэцэг: Миний хоч “Гозон”

Урлаг Урлаг12/09/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
793515286745064fbig7749061802013-09-12-14-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Mongolian beauty-2013” наадмын тэргүүн байрын эзэн Г.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Мөнгөнцэцэг БНСУ-ын  Мокпу  хотын Мокпу Олон улсын хэлний их сургуулийг солонгос хэлний багш, орчуулагч мэргэжлээр дүүргэжээ. Тэрбээр  тун удахгүй  "Аsian super model contest" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.

“Шилмэл загвар” компанид хэдийнээс эхэлж харьяалагдах болов. Загварын багш тань хэн бэ?

Би  Солонгост  сургуулиа төгсөөд өнгөрөгч гуравдугаар сард ирсэн. Гурван сараас ”Шилмэл загвар” компанийн загварын дамжааны дунд шатнаас орж энэ сарын 10-ныг хүртэл хичээллэж байгаад төгссөн. Дунд шатанд Сэлэнгэ багш дээр явж байгаад гүнзгий шатанд явсан. Н.Энхмаа багш маань “Шилмэл загвар” компанитай олон жил хамтарч ажилласан, олон шавьтай туршлагатай модель.

Урьд нь миссийн болоод загварын төрлийн тэмцээн уралдаанд оролцож байсан уу?

Энэ миний хоёр дахь тэмцээн. Анх 2009 оны “Үнсгэлжин” тэмцээнд оролцож тусгай байр эзэлж байсан. Тухайн үед загварын ертөнцөд хөл тавих хүсэлтэй охид, хөвгүүдийн анхны гараа гэж хэлж болохуйц энэ тэмцээнд оролцоход их сайхан санагдсан. “Mongolian beauty-2013” наадам бол миний оролцсон хоёр дахь тэмцээн болж байна.

Хоёр дахь тэмцээндээ тэргүүлж, олон шагналын эзэн боллоо. Тэр тусмаа, томоохон тэмцээнд эх орноо төлөөлж оролцоно гэхээр бахархууштай хэрэг  шүү?
Тийм ээ. “Шилмэл загвар” компаниас гурав дахь жилдээ зохион байгуулсан энэ наадамд амжилттай оролцож, титмийн эзэн болсондоо мэдээж баяртай байгаа. Хүчтэй өрсөлдөгч олон байсан. Авьяас чадвар, мэдлэг оюун, гоо үзэсгэлэнгээрээ шилэгдсэн охид сүүлийн шатанд тунасан учраас би ялахын төлөө их хичээсэн. Тэргүүн миссийн титмийг БНХАУ-д болох "Аsian super model contest"  тэмцээнд оролцох эрх дагалдаж ирсэн. Мөн “Шилмэл загвар” компаниас маш олон төрлийн урамшуулал өгч байгаа.

Тэмцээний шалгаруулалтаас аль нь хүнд байв?

Маш олон төрлийн шалгаруулалт болсон л доо. Миний хувьд хамгийн хүнд шалгуур нь хэлний шалгалт байсан. Хэцүү ч гэсэн давж чадлаа. Харин тэмцээний хамгийн сонирхолтой шалгуур авьяас чадварын үзүүлбэр байлаа.

Олон улсын хэмжээний тэмцээнд хэлний шалгуур өндөрт тавигддаг. Харин манай орны миссүүд хэлний мэдлэгээ сайжруулах тал дээр бага анхаардаг юм шиг ээ?

 Тийм тал анзаарагддаг шүү. Миний хувьд солонгос хэлтэй. Цаашдаа солонгос хэлний хажуугаар англи хэлээ сайжруулъя гэж бодож байна. Хэлний мэдлэгээ сайжруулж байгаад тэмцээндээ итгэлтэй оролцоно.

Олон улсын тэмцээнд оролцоход бэлтгэл чухал байдаг. Өөрийн чинь хувьд бодож, төлөвлөсөн зүйл юу байгаа бол?

Мэдээж илүү их  бэлтгэл шаардана. Бага зэрэг догдлоод байна л даа. Нэг л зүйлийг амлая. Олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт гаргахын төлөө бүх хүч чадлаа гаргах болно.

Мисс, модель хоёрын талаар хүмүүс одоо хэр нь маргалддаг. Харин энэ тэмцээний хувьд дээрх хоёр ойлголтыг нэгтгэж өгсөн юм шиг ээ?

Миний бодлоор модель хүн гэдэг загвар зохион бүтээгчийн хувцсыг таниулах зорилготой байдаг. Мисс хүний хувьд хүмүүнлэгийн үйлст оролцож, ямагт сайн сайхны бэлгэдэл болж явдгаараа ялгаатай  байх.

Ам бүл хэдүүлээ вэ. Мөнгөнцэцэг гэдэг сайхан нэрийг хэн өгсөн бэ?

Ам бүл гурвуулаа. Би айлын ганц охин.  Улаанбаатар хотод төрж өссөн. Аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Намайг төрөх үеэр аав ээж  хоёр маань нэр өгөх гэж булаацалдаж байсан гэсэн. Мөнгөнцэцэг нэр бол аавын маань хайрласан нэр юм.  
Миний төлөө бүхнээ зориулдаг хайрт аав ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн эцсийн шатны шалгаруулалтад гэр бүлийнхэн маань, хамаатан садан, найз нөхөд гээд л бүгд  ирсэн. Бүгдэд нь баярласнаа илэрхийлье.

Саяхан сургуулиа төгссөн гэлээ. Ямар чиглэлд ажиллахаар шийдсэн бэ?

БНСУ-ын  Мокпу  хотын Мокпу Олон улсын хэлний их сургуулийн солонгос хэлний багш, орчуулагчийн ангийг төгссөн. Цаашдаа мэргэжлээ дээшлүүлэхийг л зорьж байна даа.

Загварын чиглэлээр хэдий хүртэл ажиллах бодолтой байгаа вэ?

Гадаадад сурахын хажуугаар томоохон агентлагт загвар өмсөхийг мөрөөддөг. Цаашид эх орондоо ирж, шинэ залуу загвар өмсөгчдөө өндөр түвшинд бэлтгэн, гадаадын нэр хүндтэй агентлагт ажиллуулах юмсан гэж боддог доо. Хорвоо дэлхий уужим болохоор сурч мэдэх зүйл их байна.

Чиний биеийн харьцааг сонирхвол?

Тэмцээний үеэр үзүүлж байхад өндөр 1.82 см. Биеийн харьцаа 87-64-91 байсан. Арван жилээ Ирээдүй цогцолборыг төгссөн. Ангийнхан дотроо нэлээд өндөрт ордог байлаа. Миний хоч “Гозон”. Найзууд маань Гозон явж байна, Гозон ирж байна л гэдэг юм.

Үлгэрлэн дуурайдаг моделиудаа нэрлээч?

Топ модель Э.Одгэрэл эгчийн нүүрний хувирал болон тайзны алхааны техник бидэнд маш их үлгэр дуурайл болдог. Топ модель Э.Сэлэнгэ багш шигээ поз авч сурахыг хичээдэг.

Ярилцсанд баярлалаа.

Т.Жанерке

Эх сурвалж: time.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.