Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Зөв хэрэлдэж “сурвал гэр бүл салахгүй
Дуу хөгжим

“Зөв хэрэлдэж “сурвал гэр бүл салахгүй

Урлаг Урлаг16/09/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Sergey_Usik__(19)1191710322013-09-16-13-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хоорондоо маргаж үзээгүй эхнэр нөхөр хоёрыг хаанаас ч олохгүй. Сэтгэл зүйчдийн хийсэн судалгаанаас үзвэл эхнэр, нөхөр хоёр “зөв” хэрэлдвэл гэр бүлийн эрүүл харилцааг бэхжүүлж хөгжүүлдэг байна.

Xүн бүхэнд таарах “хэрүүлийн жор” гэж байхгүй. Гэхдээ хайр сэтгэлийн холбоогоо таслахгүй байхад хангалттай хүрэлцэх нийтлэг зөвлөгөө буюу “хэрүүлийн алтан дүрэм” байдаг гэж ОХУ-ын орчин үеийн сэтгэл зүйн шинжилгээний төвийн захирал, доктор Андрей Рассохин бичжээ.

Энэ нь хүн биеэ яаж авч явахыг бүү заа. Буруугаа хүлээх, уучлал гуйхыг бүү шаард. Ингэвэл өөрийг нь шууд захирах гээд байгаа мэт харагдаж эсрэг этгээдийн зэвүүцлийг улам дэвэргэнэ. Тэгээд эсрэг этгээдээс хариу үйлдэл ирж “гардан тулаан” эхэлнэ.

Үүний эсрэг туйл нь уур хилэн, гомдлоо дотроо хадгалж, үг ч дуугаралгүй дотроо шатаж явах. Ийм тохиолдолд “өөрөө өөртэйгөө хэрэлдсээр” юу болоод байгааг ч мэдэхээ болих ба өөрийгөө ойлгуулах, нөгөөдөхөө ойлгох замыг хаана. Тэгэхийн оронд ширүүхэн үзчихвэл хурдан хугацаанд хохирол багатай эвлэрнэ. Бурууг шууд тохох хэрэггүй. Харин өөрийнхөө бодлыг ил хэлэх хэрэгтэй. Жишээ нь “Чи миний ээжийг ад үзээд байхдаа яадаг юм бэ” гэснээс “Би чамд үнэхээр гомдож байна шүү Чи ээжийг минь…” гэж эхэлбэл зөв. Дохио зангаагаа анхаар. Санамсаргүй хуруугаараа зангах, нударга зангидах, ханцуйнаас нь атгах зэрэг нь түрэмгийллийг өдөөнө. Мөн өөр тийшээ харж байгаад ч юм уу, гараа элгэндээ эвхчихээд, эсвэл тээр тэнд очиж суучихаад хэрэлдэж болохгүй.

Энэ бол үл тоомсорлосон байдалтай харагдах ба “энэ нөхөр чинь ер нь үнэн хэрэлдээд байна уу, худлаа хэрэлдээд байна уу” гэсэн эргэлзээ төрүүлнэ. Дуугаа өндөрсгөхгүй байхыг хичээ. Орилж чарлаад эхэлбэл олигтой ч хэрэлдэж чадахгүй, өөрийгөө дэмий зовоохоос өөр юмгүй. Хэрэлдэх газраа зөв сонгох хэрэгтэй. Хоолны ширээнд сууж байхдаа, эсвэл орондоо хэрэлдэж хэрхэвч болохгүй. Хооллож байхдаа хэрэлдвэл хоол боловсруулалтанд муугаар нөлөөлнө. Ор хөнжил бол сэтгэл зүйн хувьд ойртон нийлж, сексийн таашаал авах газар болохоос биш хэрүүл зодооны талбар биш. Тиймээс орондоо хэрэлдвэл дараа нь таашаал авахад хэцүүгээс гадна ор дэр чинь бие биеэ тарчлаан тамладаг тавцан болно. Тиймээс тухтайхан “хэдэн үг солих” аятайхан булан олох хэрэгтэй. Нэгэнт хэрэлдсэн бол юунаас болсноо заавал тогтоож бай.

Тэгэхгүй бол хамтын амьдралынхаа бүхий л хугацааны гомдлоо уудалж гурван жилийн өмнөх хогийн хувинг ч дурдахад хурнэ. Тухайн үед тодруулаагүй шалтгаан сэтгэлд үлдэж дараачийн хэрүүлийн шалтгаан болно. “Чи яг эцэг шигээ бүтэлгүй амьтан” гэх мэтээр ax дүүс, аав ээжээ дуудалцах хэрэггүй. Энэ бол хүний хамгийн эмзэг газар руу цохисонтой адил бөгөөд хамгийн аюултай тактик. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдвэл сэтгэхүйд нь ноцтой хохирол учруулж байгаа хэрэг. Хүүхдийг маш хүнд байдалд оруулаад зогсохгүй өсч торниод гэр бүлтэй болсон хойно нь ч нөлөөлнө. Хүүхдийн дэргэд, хүүхдээс болж хэрэлдвэл бүp ч хөнөөлтэй. Гутаан доромжилсон үг бүү цухуйлга. Эр, эм хэн ч байлаа гэсэн нэр төр, бэлгийн чадавхитай холбоотой доромжлолыг тэвчиж чаддаггүй. Тиймэрхүү агуулгатай үг хэлэх гэж байвал хэлээ хазсан нь дээр.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026
Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.