Монгол улсын хүн ам эрчимтэй өсөн тэлсээр. Хүн амын маань гуравны хоёр нь хот суурин газар амьдарч байна. Энэ бол нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал соёл иргэншилд маш хурдтай шилжиж буй шинэ цагийн Монголын өнгө төрх юм. Уламжлалт соёлын сэтгэлгээ, ахуй амьдралын хэв маяг энэ урсгалаа дагаад хэдийнэ өөрчлөгджээ. Тэрхүү асар хурдан өөрчлөгдөөд буй ахуй амьдралын хэв маяг нь чухам юу юм вэ? Үүнээс улбаалаад нийгэмд эерэг сөрөг ямар үр дагавар гараад байгаа юм бэ гэж бодож явахдаа дараах хоёр хүнтэй уулзаж ярилцсан юм. Ингээд та бүхнийгээ Голден Жим фитнес клубын менежер Г.Солонго, тус клубын “Илүүдэл жингээ хэн хурдан хасах бэ?” бооцоот уралдаан 4-ийн ялагч Т.Амарсанаа нартай уулзуулъя.
Орчин үед амьдралын хэв маягийн өөрчлөлт гэж их ярих боллоо. Энэ нь чухам юу гэсэн үг юм бэ? Амьдралын зөв дадал зуршил, зөв хооллолт гээд яриад байгаагийн учир нь юундаа байна вэ?
Г.Солонго: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа болон бусад мэргэжлийн байгууллагын судалгаагаар манай улс таргалалттай хүний хувиараа Азидаа тэргүүлчихээд явж байгаа юм байна. Хүн ам цөөтэй манай улсын хувьд хөдөлгөөний дутагдал, таргалалт, түүнтэй холбоотой үүсэж буй өвчин эмгэгүүд нийгмийг цочроож, нийт нас баралтын 70-иад хувийг энэ төрлийн өвчний нас баралт эзэлж байгаа жишээтэй. Энэ бүгд мэдээж хэрэг хүн амын хэт их төвлөрөл, нягтрал, стресс бухимдал, суугаа ажилтай хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа зэрэг маш олон хүчин зүйлтэй шууд холбогдож байгаа. Тиймээс амьдралын зөв хэв маягтай байна гэдгийг бид хөдөлгөөнтэй болох, зөв зохистой хооллож сурах гэсэн хоёрхон гаргалгаагаар ойлгож болох болов уу гэж би боддог. Бидний өвөг дээдэс маш эрүүл саруул хооллодог байжээ. Байнгын хөдөлгөөнтэй амьдарч байсан тэд маань 80, 90 насалсад эрүүл чийрэг хүмүүс байжээ. Гэтэл бид суурьшмал соёл иргэншилд шилжээд хөдөлгөөн гэдэг зүйлийг бүр мартчихаад байна. Ингэснээрээ бидэнд юу бий болсон гэхээр хүн бүр судасны даралттай, таньдаг хоёр хүний нэг нь чихрийн шижинтэй, нойргүйдэл гэсэн хачин сонин өвчтэй болчихоод байна. Хүн бүр энэ аюулыг мэдэж байгаа, мэдэрч байгаа хэрнээ яах аргаа олохгүй, хэрхэн тэмцэхээ ойлгохгүй явж байгаа шүү дээ. Ийм өвчин эмгэгтэй байхаар хүний хөдөлмөрийн чадвар үнэхээр мууддаг.
Жин хасах бооцоот уралдаан гэж юу вэ? Энэ уралдаан таны сая ярьсан бэрхшээлүүдийг шийдэх, нийгэмд бодитоор нөлөөлөхүйц дорвитой ажил үнэхээр мөн үү?
Т.Амарсанаа: Аливаад асуудлыг шийдвэрлэх арга зам үргэлж байдаг гэдэгт итгэдэг. Сүүлийн жилүүдэд би суугаа ажил хийдэг болсны үр дүнд жингийн илүүдэлтэй болсон. Ер нь Монголын дундаж насны эрчүүд маань нийтлэг ийм дутагдалтай болсон билээ. Үүнтэй ч холбоотойгоор сүүлийн үед цусны даралт ихсэх хандлагатай болсон ба эмч нар надад хурдан хугацаанд жингээ багасгаж эрчимтэй турах шаардлагатай байна гэдгийг сануулж хэлсэн. Түүний хажуугаар илүүдэл жин гэдэг зүйл ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Эдгээр асуудал бэрхшээлүүдийг арилгах, яавал бодит үр дүнд хүрэх вэ гэж эрэл хайгуул хийж эхэлсэн. Өнгөрсөн хаврын “Өдрийн сонин”-ийн нэгэн дугаарт Ууганбаяр гэдэг залуугийн ярилцлага нийтлэгдсэн байхыг уншсан юм. Ууганаа маань “ Голден жим” фитнес клубын жин хасах уралдаанд оролцоод ялсан байсан ба энэ талаараа туршлагаа тэр ярилцлагаараа хуваалцсан байсан. Тэгээд “миний хайж байгаа зүйл энэ мөн байна” гэсэн итгэл үнэмшил надад төрсөн юм. Ажлаа зохицуулаад, өөртөө цаг зав гаргаад дараагийн ээлжийн уралдаанд оролцсоноор жингээ эрүүл аргаар хасаж чадсандаа баяртай байна. Голден жим фитнес клубын эмч зөвхөн надад тохирох хооллолтын дэглэм гаргаж өгч, багш дасгалжуулагч нар хэрхэн булчингаа, усаа алдахгүйгээр өөхөө шатаах ёстой тухай зөвлөж, өдөр тутмын бэлтгэл сургуулилтыг зааж чиглүүлж байлаа. Хүмүүс жингээ хасах талаар их өрөөсгөл, буруу ойлголттой явдгийг би олон хүний жишээгээр мэдэх юм. Жишээ нь тэд хоолоо сойх хэрэгтэй гэдэг. Энэ хэсэгхэн хугацаанд үр дүнгээ өгөх боловч, бие организмд шаардлагтай эрдэс бодисыг багасгачихдаг. Улмаар нөгөө хүн булчинг болоод биед агуулагдах усны хэмжээгээ алдаад ядаргаанд ордог ба буцаад хуучин хэвшлээрээ хооллохоос өөр аргагүй болно. “Уул нь овоо турж байсан юмсан, ядраад болохгүй юм.” Гэсэн яриаг та сонсож л байсан байх. Эсвэл зарим хүмүүс тураах бэлдмэл хэрэглэдэг. Энэ хэдийгээр найдвартай гэж сурталчилдаг боловч эргэлзээтэй л аргын нэг гэж би боддог.
Тэгэхлээр эрүүл зөв хоол хүнс, дасгал хөдөлгөөн бол хамгийн зөв эрүүлээр турах арга. Үүнийг дэлхийн олон эрдэмтэн судлаачид баталсан байдаг юм билээ. “Голден жим” фитнес клубээс зохион байгуулж байгаа энэ уралдаан хүнийг эрчимтэй зөв турах боломжийг олгодгоороо давуу талтай. Учир нь хүн уралдаан тэмцээнд оролцоод эхлэхээрээ хариуцлагатай болж хүн өөрөө өөртөө шаардлага тавиад эхэлдэг. 3 сарын тэмцээн магадгүй 3 жил фитнесээр хичээллэсэн үр дүнг авчирхаар тийм эрчим хүчийг хүнээс шавхадаг. Аливаа салбарт амжилтанд хүрсэн хүмүүсийн хэлдэг нийтлэг үзэл санаа байдаг. Хүнд асар их эрчим хүч нуугдаж байдаг. Хүн өөртөө итгээд, тэр эрчим хүчээ ашиглаж байж л амжилтанд хүрдэг гэдэг. Жингийн илүүдэлдээ сэтгэл нь зовж байгаа, гарах гарцаа хайж байгаа хүмүүст хандан хэлэхэд энэ ярилцлагыг уншаад “Голден жим” клубээс зохион байгуулагдах тэмцээн уралдаан оролцохыг зөвлөхөөр байна.
Эрүүлээр буюу зөв аргаар жингээ хасаж байхад хүний бие организмд ямар үйл явц явагддаг вэ?
Солонго: Гадуур жингээ хаяна гэдэг талаар их буруу ойлголттой явдаг гэдгийг Амараа ах сая ярилаа. Би үүн дээр нэмээд хэдэн чухал зүйлийг хэлэхийг хүсэж байна. Хүн хөдөлгөөн хийж, өөрийнхөө булчинг хөгжүүлж, тухайн хөгжсөн булчингаараа өөхөө шатаах ёстой байдгийг хүн бүр мэддэггүйгээс болж буруу дасгал сургуулилт, элдвийн эм бэлдмэл ууж булчингийн жингээсээ, эрдэс бодис уснаасаа хасчихдаг. Тэгээд тэр нь эргээд сөрөг үр дагавар болж хувирдаг. Биед нь шатаагүй үлдсэн өөх эргээд бүх биеэр нь тархах аюул тулгардаг юм байна. Голден Жим фитнес клуб Японы Танита гэдэг аппараттай. Энэхүү шинжлэх ухааны ололтод төхөөрөмжөөр хүний биеийн булчин, ус, өөх, өдөрт шатааж чадах килокалорийн хэмжээ гээд бүгдийг тодорхойлоод өгнө. Дасгал хөдөлгөөн хийх явцдаа долоо хоног бүр энэ аппаратны хэмжилтэнд орж, эмчээсээ зөвлөгөө авна. Ийм нарийн боловсронгуй үйл ажиллагааны дараа хүний мэдлэг нэмэгдэх нь зүйн хэрэг. Манайх “Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?” бооцоот уралдааныг уламжлал болгон зохион байгуулдагийн 4 дэх удаагийн тэмцээнд Амараа ах оролцоод 2 дугаар байранд шалгарсан. Энэ уралдаан нь 2 сарын хугацаанд өрнөсөн бөгөөд Амараа ах маань 14 кг хасаж чадсан. Амараа ах Ганабелл институтад бизнесийн зөвлөхөөр ажилдаг хүн юм. Уралдаан маань амжилттай явагдаж дууссан ба оролцсон бүх хүмүүстээ эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийсэнд нь баяр хүргэе. Манай клубээс дараагийн ээлжийн буюу 5 дах удаагийн уралдаанаа зарлаад байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Тэгвэл 5 дахь удаагийн уралдааныхаа тухай, онцлогийн тухай ярихгүй юу?
Г.Солонго: “Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?” бооцоот уралдаан 5 маань 2013.09.28 – 2013.12.28-ны хооронд 3 сарын хугацаатай үргэлжилнэ. Супер ялагч маань япон суудлын автомашин хожно. Бүртгэл өдөр бүр тусгаар тогтнолын ордоны 4 давхарт байрлах “Годен жим” фитнес клуб дээр явагдаж байгаа. Уралдаанд оролцохыг хүссэн илүүдэл жинтэй хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байдаг.
Ямартай ч ийм сайхан буянтай үйл хийж яваа та бүхэнд баярлалаа. Ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэе. Баяртай!