Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Театрт биеэ хэрхэн зөв авч явах вэ?
Дуу хөгжим

Театрт биеэ хэрхэн зөв авч явах вэ?

Урлаг Урлаг23/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201309091245298954786692013-09-23-15-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Үзвэр үзэхээр зэхэж буй танд хэрхэн биеэ зөв, боловсон авч явах талаарх таван чухал зөвлөгөөг хүргэе.

1.    Бага насны хүүхдээ авчрахгүй байх
Халамжит ээж таныг хүүхдээ сонгодог урлагт эртнээс ээлтэй болгохыг зорьж байгааг чинь ойлгож байна л даа. Гэхдээ хүүхдийн жүжиг биш л бол бага насны хүүхэдтэйгээ театрт очно гэдэг тийм ч сайхан санаа биш. Эмгэнэлт, драмын жүжгийн үеэр хажууд “Гэртээ хурдан хария л даа ээжээ” гээд чангаагаад байвал сонгодог урлагт зориулсан үдшийг чинь баллачихна шүү дээ. Тиймээс хүүхдээ тогтвортой, удаан суудаг, үзэж байгаа тоглолтынхоо утгыг ойлгох гэж хичээдэг болсных нь дараа театрт авч очоорой.

2.    Тоглолтноос хоцрохгүй байх
Цагаа барих гэдгийг мэддэг мөртлөө л ямар нэгэн шалтгаанаар хоцорчихдог гэдгийг чи ч, би ч мэдэж байгаа. Тиймээс тоглолт үзнэ гэдгээ эртнээс төлөвлөж, тэр өдрөө ажил, ар гэрийн асуудлаа бүгдийг нь жин тан болгох хэрэгтэй. Үзвэр эхлэхээс 15 минутын өмнө очсон байхаар тооцож гэрээсээ гараарай. Мэдээж замын бөглөрөл, таксины олдохгүй байх зэрэг гэнэтийн “аюул”-ыг ч мартаж болохгүй.

3.    Утсаа унтрааж орох
Чи утастайгаа хоногийн 24 цаг хамт байдаг. Ердөө хоёрхон цагийг л өөрөөсөө “өөр” би-д очиход зориул. Зөвхөн хувь хүний соёлтой холбоотой ч биш, энд тэнд ассан гэнэтийн гэрэл тайзан дээр тоглож байгаа жүжигчдэд гялбаж харагдаад, санамсаргүй осол гарах үндэс нь болдог.

4.    Чанга ярьж, инээхгүй байх
Театрт оччихоод “Би хаана ч чанга ярьж, хөхөрч чадна” гэж зарлах хэрэг байна уу даа. Тоглолт ид өрнөж байхад хоорондоо чанга ярьцгааж, жүжигчид рүү заан инээлддэг ямар ч хүмүүс маш бүдүүлэг харагддаг.

5.    Суудалд суухдаа хүмүүсийг хүндэтгэх
Хоцорч ирсэн бол нэгэнт суудлаа эзэлсэн хүмүүсээс соёлтойгоор уучлалт хүсээд, нүүрээ харуулан инээмсэглэж суудлаа эзлээрэй. Ихэнх хүмүүс тайз руу гөлөрч байгаад л ард нь хүмүүс яаж дургүйцэж байгааг ч анзаарах сөхөөгүй сууж орхидог шүү дээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.