Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Д.Индрагийн найз залуу Мисс Төгсөөг сонгожээ
Оддын амьдрал

Д.Индрагийн найз залуу Мисс Төгсөөг сонгожээ

Урлаг Урлаг27/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Sahiusan-tenger5691989002013-09-27-09-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Долдугаар сарын сахиусан тэнгэр. Зүгээр нэг зүйлийн тухай бичдэг гэгддэг яруу найрагчдын сэтгэлд 7 сар сахиусан тэнгэр болон буусныг тун удахгүй уншигч үзэгчид маань олж харах нь.

sahiusan tenger 7 sar

Энэ бол Монголд хамгийн анхны гэж хэлж болох шүлгийн клип. Клип клипдээ өгүүлэмжтэй тэр л 7 сарыг онцолсоныг ойлгуулах бодит мэдрэмж. Энэ бол Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Залуу зохиолчдын нэгдлийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Ч.Ууганбаярын  "Долдугаар сарын сахиусан тэнгэр" шүлгийн клип. 2011 оны мисс И.Төгсөө тус клипэнд тоглосон агаад урд өмнө нь яруу найргийн тэр дундаа дууны ч клипэнд огт тоглож байгаагүй аж.

Sahiusan tenger Indra

Яруу найрагч Ч.Ууганбаярын найз бүсгүй бол О.Дашбалбар агсны отгон охин Д.Индра. Тэрээр үнэхээр хөөрхөн, дуран хар нүдтэй, нүд хөмсөг болсон сайхан бүсгүй.. Олон хүмүүс "Д.Индра “Долдугаар сарын сахиусан тэнгэр”-ийг чимсэн бол ямар ч миссүүдээс дутахааргүй хөөрхөн бүсгүй" хэмээн .ярилцах болсон гэнэ. Харин түүний найз залуу Индрагаа биш Мисс Төгсөөг сонгожээ.

Sahiusan tengerMiss Tugsuu

Долдугаар сарын сахиусан тэнгэр

Нисэх зурвас дээр дуу аялан чамайгаа хүлээхүй
Нэгэн шувуу далавчаа сул тавин агаарт шунганам
Жаргах нарны туяа ямар өнгөтэй гэдгийг
Жирийн биш чиний нүднээс олох гэж
Нисэх зурвас дээр дуу аялан чамайгаа хүлээнэм
    Долдугаар сарын сахиусан тэнгэр
    Зуны цэцгийг гишгэлэн хаврыг үгүйсгэнэм
    Цасны шаталт мэт хаврыг халаасандаа хийгээд
    Гарыг чинь атган үүлэн дээр ниснэм
Атгасан гарандаа үнэрийг чинь хадгалсан
Намар болонгуут л алагаа дэлгэж
Чиний үнэрийг хорвоогоор нэг цацах гэж
Зангидсан атгандаа үнэрийг чинь хадгалсан
    Нисэх зурвас дээр дуу аялан чамайгаа хүлээхүй
    Нэгэн шувуу далавчаа хумин агаарт чөлөөт уналт хийнэм
    Долдугаар сарын сахиусан тэнгэрийг хүлээнэ
    Нисэх зурвас дээр дуу аялан
    Зургадугаар сарыг ширтэн зогсном
Долдугаар сарын сахиусан тэнгэр минь
Догдлох хаврын анхны бороо минь
Долдугаар сарын оргилсон их гунигт минь
Дуу аялан чамайгаа нисэх зурвас дээр хүлээнэм

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Гэри Синиз талийгаач хүүгийхээ дурсгалд зориулж дурсамж ном бичжээ

03/11/2026
Оддын амьдрал Урлаг

Тимбалэнд хуучин менежерүүдээ 15 сая ам.долларын залилангийн хэрэгт буруутган шүүхэд өгчээ

03/11/2026
Оддын амьдрал Урлаг

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Үл мартагдах өв” модон барын үзэсгэлэн дэлгэлээ

05/11/2026

Эрдэнэ Зуугийн хэрэмт суваргын бичээс

05/11/2026

Камерон Диаз “Шрек” киноны Фионагийн дүрд бүх сэтгэлээ зориулан ажилладаг байжээ

04/11/2026

Адель “One Direction” хамтлагийн “Fool’s Gold” дууг өөрийн болгохыг хүсэж байжээ

04/11/2026

Риз Уизерспуны номын клуб 2026 оны онцлох 11 номоо танилцуулжээ

04/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.