Нямд зүүдэлвэл – Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ.
Даваа – Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ.
Мягмар – Зүүд 7 жилийн дараа биелж болох юм.
Лхагва – Зөн, дохио үзүүлж байна.
Пүрэв – Биелэхгүй.
Баасан – Урьдчилан хэлж байна.
Бямба – Үргэлж биш боловч хааяа биелнэ.
Зүүдний биелэл сарын өдрүүдээр
Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. ‘Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм.
1- Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө.
2- Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй.
3- Зүүд түргэн биелэгдэнэ.
4- Зүүд биелэх хэдий ч мөдгүй.
5- Зүүд нь сайн утга холбогдолтой.
6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй.
7- Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй.
8- Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө
9- Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ
10- Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна.
11- Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна.
12- Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ.
13- Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө.
14- Зүүд нь тун азгүй
15- Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай:
16- Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй.
17- Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ.
18- Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна.
19- Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна.
20- Зүүд удахгүй биелнэ.
21- Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна
22- Зүүд таагүй явдлыг анхааруулж байна.
23- Зүүд удахгүй биелнэ.
24- Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ.
25- Зүүд худал, хуурмагийнх.
26- Зүүд нь таашаал, тоглоом наргианых
27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй.
28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ.
29- Зүүд биелэхгүй.
30- Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ.
31- Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ.
Машин
Машинд суувал биелэхгүй мөрөөдөл, машинаар явж байвал цаашдын зам чинь богинохон.
Эрвээхэй
Өнгө өнгийн эрвээхэйг ногоон тал дээр харж байвал цэцэглэн хөгжиж, шударгаар хууль ёсоор эд зүйл авч байгааг илэрхийлнэ.
Нисч буй эрвээхэйг харж байвал байхгүй байгаа найз нөхдөөсөө мэдээ авна. Залуу бүсгүйд энэ нь амьдралынхаа туршид бат холбоогоор төгсөх аз жаргалтай хайр дурлалын тэмдэг.
Цагаан эрвээхэй зүүдэлвэл хэн нэгнийг буруутгах шалтгаан болох өвчин ирэхийн тэмдэг. Хэрвээ эмэгтэй хүн цагаан эрвээхэй өрөөнд нь нисэн орж ирлээ гэж зүүдэлвэл түүний хүсэл биелэхгүй. Хэрвээ өрөөнд ирсэн эрвээхэй ямар нэг юман дээр суувал ойр дотны хэн нэг нь удахгүй өвдөнө.
Эмээ өвөө
Зүүдэндээ эмээ өвөөтэйгээ уулзаж тэдэнтэй ярилцаж байвал танд даван туулахад хэцүүхэн бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ тэдний сайн зөвлөгөө нь бэрхшээлийг даван туулахад тусална.
Хар зах
Хар зах дээрээс ямар нэг зүйл худалдаж авч байвал янз бүрийн таагүй явдлаас болж бачимдан сандарна, ойр дотныхонтойгоо харьцаа хүндрэнэ.
Халуун ус
Халуун усны газар руу орж байвал найдваргүй байдалд нэг хэсэг өдөр орно, гарч байвал аятай таатай байдал өмнө чинь байна.
Биеэ угааж байгаа эмэгтэйчүүдийг харвал харамсал гунигийн, эрчүүдийг харвал ядуурахын тэмдэг. Хэрвээ таны орсон халуун усанд нүцгэн хүмүүс бүжиглэж байвал ноцтой өвчин тусахыг сануулж буйн тэмдэг.
Хүйтэн усанд орж байвал гэр бүлийн дотор таагүй байдал үүснэ. Халуун усанд орж байвал амжилт, баяр баясгалангийн тэмдэг.
Бөмбөр
Зүүдэндээ бөмбөрийн дуу сонсвол ойр дотныхоо хүнийг эсвэл хөрөнгө мөнгөө алдана. Өөрөө бөмбөр тоглож байвал найз чинь нас барна.
Гутал
Гутал өмсөж байна гэж зүүдэлвэл аз хийморьтой аян замд гарна. Гутлаа алдвал салж хагацна. Өрөөсөн гутлаа алдвал хэрүүл маргаан, урагдаж гэмтвэл /эмэгтэйчүүд/ дотно залуугаа буцаана.
Худалдан авч байвал ажил хэрэг сайжирна. Шинэ танилтай болно эсвэл өөр газарт ажил хэрэгт эргэлт гарна.
Шинэ гутал зүүдэлвэл азтай танилцалт, санаанд оромгүй үр дүнтэй азтай ажил хэрэг, нэр хүнд, өндөр орлого олно.
Засуулж байвал таашаал авна, алдсан гутлаа олж байвал хуучин найз нөхдийн эсвэл хайр дурлалын холбоогоо сэргээнэ.
Норсон нойтон гутал үнэнч бус байдал, гялалзсан гутал зүүдэлвэл мөнгөний ажил хэрэг одтой, ажил хэрэг амжилттай. Хавчиж байвал гэр бүлийн таагүй байдал, бэлэглэж байвал сайн үйл бүтээнэ, тааруулан өмсөж үзэж байвал эхэлсэн ажил хэрэг бүтэмжтэй, аяны гутал зүүдэлвэл ажил хэрэг амжилттай болно.
Цамхаг
Зүүдэндээ цамхаг дээр гарч байвал өвчин ирнэ. Унаж буй цамхаг харвал эрх чөлөөгөө хасуулна, гоёмсог, өндөр цамхаг зүүдэлвэл бэрхшээлийг даван туулна, харуулын цамхаг үзвэл сайхан ирээдүй, удахгүй замд гарна.
Цагаан хэрэгсэл
Цагаан хэрэглэл өлгөж байвал хожил авна. Эвхэж байвал ядуухан өв залгамжилна, худалдаж авч байвал өвчин ирнэ, гомдоно. Уранхайг харвал албан тушаал буурна. Цэвэр цагаан хэрэглэл харвал элбэг хангалуун, бохир даавуу- гэр бүлийн маргаан, мушгиж байвал азгүй явдал ирнэ.
Ус
Бүлээн ус ууж байна гэж зүүдэлвэл зальтай муу санаатай хүнтэй аюултай харьцаанд орно. Аягатай хүйтэн ус харвал сэтгэлийн тайвшрал, эрүүл мэнд дээрдэнэ, эд баялгийн байдал сайжирна.
Голын цэвэр ус харвал амжилт, баяр хөөр, сайхан ирээдүй, албан тушаал ахих цондон.
Булингартай бохир ус-аюул, эргэлт буцалтгүй болзошгүй гарз хохирлыг анхааруулж байна. Хэрвээ зүүдэндээ ийм уснаас эрэг дээр гарч байвал бүх таагүй байдал, бэрхшээлийг даван туулна.
Хэрвээ үер зүүдэлвэл хөндлөнгийн нөлөөнөөс болгоомжил, хаа нэгтээгээс ус утгаж байвал амжилтын ямар ч баталгаагүй удааширсан яршигтай ажил хэрэгтэй зууралдана. Өөрийнхөө байшинд, өрөөндөө ус асгавал та болгоомжгүй байдлаасаа болж өөртөө илүү гай үүрэхийн тэмдэг.
Архи
Зүүдэндээ архи харвал таны гэрт ядуурал, түгшүүр ирнэ. Ууж байвал таны аажуу байдал хор хүргэнэ.
Агаар
Хэрвээ зүүдэндээ эрүүл агаарт байгаагаа мэдэрвэл таныг сайхан мэдээ хүлээж байна.
Үс
Хэрвээ эмэгтэй хүн зүүдэндээ сайхан үсээ самнаж байвал хожим гэмшээд барахгүй хөнгөмсөг үйлдэл хийнэ.
Шингэрч байгаа үсээ зүүдэндээ харсан эр хүнийг зөвтгөхийн аргагүй уужим сэтгэл, хожмын өршөөл нь амжилтгүй байдал, ядууралд хүргэнэ.
Зүүдэндээ хэн нэгний үсийг илж байвал таны сэтгэл зүрхний үйл хэрэгт сайхан эргэлт гарч сайхан хайртай учирна.
Таны үсэнд цэцэг байна гэж зүүдэлвэл таагүй явдал ойртож байна.
Буурал үстэй залуухан царай зүүдэлвэл тэр хүнд таагүй явдал зөгнөж байгаа бөгөөд хэрвээ болгоомжтой байхгүй бол алдагдалд орж, өвчин тусч болзошгүй.
Шүд
Хэрвээ шүд уналаа гэж зүүдэлвэл таныг өвчин эмгэг эсвэл азгүй явдал нөмрөх бөгөөд түүнийг маш их хүчин чармайлтаар давах болно.
Ямар нэгэн согогтой, буруу хэлбэрийн шүд зүүдлэх нь хамгийн аймшигтай зүүд юм. Ийм зүүд зүүдэлсэн хүнд олон тооны гай зовлон ирэх аюултай. Энэ нь ядуурал, төлөвлөгөө, итгэл найдвар нуран унах, өвчин эмгэг ирэх, тэр бүү хэл өнөөг хүртэл эрүүл байсан хүний мэдрэлийн хүнд ядаргаанд орох зэрэг болно.
Хэрвээ зүүдэндээ таны шүд муудаад та өөрөө сугалж авч байвал таныг өлсгөлөн, үхэл хүлээж байна гэсэн үг. Ийм зүүд нь таны асар их хүчин чармайлт, зардал чирэгдэл гаргаж байгаа ажлынхаа үр дүнд сэтгэл дундуур байдгийг харуулж буй хэрэг.
Авдар
Авдар зүүдэлвэл баялаг хураана.
Дүүрэн авдар, элбэг дэлбэг байдал, хоосон бол сандрал бачимдал үүрч, өргөж явбал таагүй байдалд хүргэнэ.
Цас – зvvдэлвэл инээдэмтэй юм болох
Нар – зvvдэлвэл газар ухна
Хон хэрээ – зvvдэлвэл хэл сураг дуулна.
Тагтаа – зvvдэлвэл янаг хайртаа хvнтэйгээ эсвэл элгэн садантай vнсэлцэх
Могой – зvvдэлвэл нууцгай дайсан, тааламжгvй хvн
Хараацай- зvvдэлвэл сонин хачин зvйл дуулна
Адуу – зvvдэлвэл дайсантай учрах болно
Мэлхий – зvvдэлвэл согтуу хvмvvстэй учрах
Хонь – зvvдэлвэл баяжина
Нохой- зvvдэлвэл андтайгаа учрах
Өндөг – зvvдэлвэл хэрvvл хийнэ
Цаасан мөнгө – зvvдэлвэл юм хожино
Дарс – зvvдэлвэл нэг хvнд буруутан болно
Архи – зvvдэлвэл гачигдал зовлон учрана
Толь – зvvдэлвэл нөхөртөө хууртаж мэхлэгдэнэ
Зvv – зvvдэлвэл аюулд учирна
Тvлхvvр олж – зvvдэлвэл хулгайчийг барина
Бөгж – зvvдэлвэл хань ижилтэй болно
Сvv – зvvдэлвэл хэрvvл уруул гарна
Гурил – зvvдэлвэл өвчин зовлон
Шар айраг ууж – зvvдэлвэл муудалцах болно
Алчуур – зvvдэлвэл захидал авна
Ор дэр – зvvдэлвэл бие муудах
Сахал vс ургаж- зvvдэлвэл олз омог
Сахал vс хусаж -зvvдэлвэл гарлага гарна
Цус – зvvдэлвэл ойрын хамаатантай учирах
Хvvхэн- зvvдэлвэл гайхалтай сонин юм болно
Vсээ самнаж – зvvдэлвэл хурим болно
Нисэж явна – зvvдэлвэл амжилтанд хvрэх
Шvд унаж- зvvдэлвэл танил эндэх
Юм олж – зvvдэлвэл орлого олох
Уйлж гашуудаж – зvvдэлвэл баярт vйл тохионо
Хvмvvс бvжиглэж байна – зvvдэлвэл согтотлоо архи ууна
Цамц зvvдэлбэл – Хагацашгvй хайр ирэх болно.
Энгэр нь задгай цамц зvvдэлбэл – Гэнэтийн хайртайгаа учирна.
Хуучин цамц зvvдэлбэл – Эртний найз нөхөдтэйгээ уулзана.
Урагдаж, vрчийсэн цамц зvvдэлбэл – Золгvй явдал тохиолдож магадгvи.
Бөөс зvvдэлбэл – Санаанд оромгvй бэлэг авна.
Гvйж яваа бвөс зvvдэлбэл – Ажил хурдан бvтнэ.
Олон бөөс зvvдэлбэл – Таагvй явдал тохиолдоно.
Даарч байна гэж зvvдэлбэл- өв залгамжлана
Даарч бээрэн, хөлдөж байгаагаар – зvvдэлбэл өв хөрөнгө залгамжилна.
Бvсгvй хvн толь – зvvдэлбэл нөхөртөө хууртаж, мэхлэгдэнэ.
Олон тагтаа – зvvдэлбэл буян хишиг дэлгэрэх болно.
Хvvхэн хvн хоргvй могой – зvvдэлбэл тэднийд худууд нь ирнэ.
Эрэгтэй хvн тарвас – зvvдэлбэл гай уршигтай учирна.
Могой бие ороож байна – гэж зvvдэлбэл насны ханьтайгаа учирна.
Гал зvvдэлбэл- хvсэл мөрөөдөл тань бvтэлгvйтэх нь болно.
Могой араас чинь хөөвөл – Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ.
Могойнд хатгуулбал – Хэл аманд орооцолдоно.
Могой мушигралдаж байвал – Ажил явдал удааширна.
Могойн чуулгантай таарвал – Олз омогтой байна.
Загас идэж байвал – Хvvхэдтэй болно.
Загас барьж байвал – Хайр дурлалтай учирна.
Бараан өнгөтэй загас зvvдэлбэл- Найз нөхрийн харилцаа тасарна.
www.URLAG.mn