Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Баатар: Улиг болсон нийгмийг Кихот ноён шиг хүмүүс л өөрчилнө
Дуу хөгжим

Б.Баатар: Улиг болсон нийгмийг Кихот ноён шиг хүмүүс л өөрчилнө

Урлаг Урлаг03/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
baatar-middle2092474812013-10-03-08-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Б.Баатар: Улиг болсон нийгмийг Кихот ноён шиг хүмүүс л өөрчилнө   Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тун удахгүй Мигель Сервантесийн “Дон Кихот” амилна. Найруулагч Б.Баатар энэ жүжгийг тавихыг эртнээс мөрөөдөж, таван жилийн өмнө ажлаа эхлүүлсэн ч санхүүжилт нь шийдэгдэхгүй байсаар өдий хүрчээ.

Испанийн үргэлжилсэн үгийн зохиолч Мигель Сервантес “Дон Кихот” зохиолоороо алдаршсан түүхтэй. Аавыгаа нас барснаас хойш гэрийнхээ санхүүгийн бүх ачааг үүрч явсан тэрбээр хүнсний барааны борлуулагчаар ажиллаж байхдаа хөлөг онгоц нь сүйрснээр дампуурч, дараа нь татвар хураагчийн ажил эрхэлж байхад нь мөнгийг нь хадгалж байсан банк үүдээ барьснаар өрөнд орж шоронд суужээ.

Дэлхийн бүх шилдэг театрын урын сангийн тэргүүнд нэрлэгддэг “Дон Кихот”-оо тэрбээр шоронд бичсэн түүхтэй.

-Таны мөрөөдөл биелж, “Дон Кихот”-ыг тавих боллоо. Өмнө нь монголчууд Дуурь бүж гийн эрдмийн театрт тоглодог балетаар энэ бүтээлтэй танилцсан. Тэгвэл та тайзны бүтээл болгох нь. Гол дүрийн жүжигчнээ сонгосон уу?
-Таван жилийн турш ярьж явсаар энэ жүжгийг хий хээр боллоо. Кихот ноёны дүрд “Хасар” Жагаа тоглоно. Сан чо Панчод Н.Амгаланбаатарыг сонгосон.

-Улсын санхүүжилтээр жүжгээ тоглох гэж байна уу?
-Тийм ээ.

-“Дон Кихот” юугаараа онцгой юм бэ?
-Кихот ноёныг тайзнаа тоглуулаагүй театртай улс гэж байхгүй. Дуурь, оперетта, балетийн хэлбэрээр байна. Өнөөдөр тайзан дээр тоглох ёстой л зохиол. Манайхан хувь хүний тухай ойлголтыг их буруугаар ярьдаг. Хувиа хичээсэн, биеэ тоосон гэнэ. Гэтэл аливаа нэгэн бүтээл, үйлс бүхэн нэг хүний санаанаас эхэлдэг. Дараа нь нийлж олноороо бүтээнэ.

Монголчуудын амьдралыг харахаар үнэтэй машин, байшингийн араас хөөцөлдсөн капиталист төрхтэй болжээ. Сэтгэхүй нь огт өөрчлөгдөөгүй. Ийм улиг болсон нийгмийг Кихот ноён шиг хүмүүс л өөрчилдөг. Тиймээс би Монголын Кихот ноёныг их өөрөөр төсөөлж байгаа.

-Шинэ жүжгийн нээлт арваннэгдүгээр сарын 8-нд болно гэсэн. Таны бие сайн уу. Эмчилгээ хийлгээд эдгэрсэн үү?
-Тэрний чинь хүчинд хоёр хөл дээрээ босоод ирлээ шүү дээ. Одоо жаахан сувилуулж, тэнхрэх санаатай байна. Удахгүй тайзны сургуулилалтаа эхэлнэ дээ.

Ж.Солонго

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.