Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»T.O.P 38 нас хүрлээ
Дуу хөгжим

T.O.P 38 нас хүрлээ

Урлаг Урлаг04/11/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Өмнөд Солонгосын реппер, дуучин, ая зохиогч, жүжигчин, “Big Bang” хамтлагийн гишүүн асан T.O.P буюу Чой Сын Хюн 38 нас хүрч байна.

T.O.P буюу Чой Сын Хён 1987 оны арваннэгдүгээр сарын 4-ний цас хаялсан өдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод абстракт урлагийн уран бүтээлч Ким Хуан Гигийн гэрт мэндэлжээ. Урлагийн гэр бүлд хүү болж төрсөндөө ч тэр үү, Чой урлагтай их ойрхон өссөн байна. Тэрбээр бага наснаасаа хип хоп урлагт дурлаж, үнэнчээр сонсон, өөрөө ч оролдож байв. Чухам энэ  үедээ буюу дунд ангиасаа хөрш айлын хүү Квон Жи Ён /G Dragon/-той найзалж, хамтдаа дуу дуулж, бүжиг бүжиглэдэг байсан тэд хожим хамтдаа Ази тивийг “эзэлсэн” билээ.

2006 онд Чой Сын Хюнтай нэгэн “сонин хүн” холбоо барьсан нь багын найз Квон Жи Ён байв. Тухайн үед Квон Жи Ён “YG” энтертайменттай хамтран хөвгүүдийн хамтлаг байгуулахаар боломжтой гишүүдээ хайж байжээ. Харин энэ үед Чой Сын Хюн Тempo нэрээр танигдаад байв.

Түүний шинэ тайзны нэрийг  Т.О.Р болгож, G-Dragon-той хамтран “Bigbang” хамтлагийг байгуулалцаж, тэд 2007 онд анхныхаа цомгийг гаргаж байжээ.

T.O.P анхнаасаа л хамтлагийн уран бүтээлийнхээ хажуугаар бие даан уран бүтээл туурвидаг байлаа. Дууны уран бүтээлээс гадна жүжиглэж эхэлсэн бөгөөд хамгийн анх “Red Roc”-ийн “Hello” дууны клипэнд тогложээ. Цаашлаад “KBS2” сувгийн “Би бол Сэм” олон ангит кинонд тоглосноор жүжигчний замналаа эхлүүлж, 2008 онд Чой “Дангүг” их сургуулийн театрийн урлагийн тэнхимд элсэнжээ. 2009 онд “Iris” олон ангит кинонд дүр бүтээсэн нь түүнийг мэргэжлийн жүжигчин болсныг баталсан юм. Тэрбээр кинонд тоглохдоо тайзны нэрээ биш, жинхэнэ нэрээ ашигладаг аж.

Алдарт загварын сэтгүүл “Vogue”-ийн 2016 онд тодруулсан хамгийн царайлаг, халуухан 50 эрийн тоонд Азиас ганцхан эр багтсан нь өдгөө к-попын загалмайлсан эцэг “Bigbang” хамтлагийн реппер, жүжигчин T.O.P буюу Чой Сын Хюн байлаа.

2017 оны хоёрдугаар сарын 9-нд Т.О.Р цэргийн албанд татагдав. Тэрбээр шинэ цэргийн бэлтгэлээ дуусгаад Сөүлийн цагдаагийн газарт хуваарилагдан ажиллаж, 2018 оны арваннэгдүгээр сард халагдах байлаа. Гэтэл зургадугаар сард Т.О.Р хар тамхины хэрэгт холбогдсон ч цагдан хорихгүй гэх шийдвэр гарснаар шинэ дүгнэлт гартал өөр цагдаагийн дивизэд түүнийг хуваарилж ажиллуулахын зэрэгцээ хэргийг нь шалгаж эхэлжээ. Тэрхүү хэрэгт Чойг гэм буруутайд тооцож, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Хэргийн дараа тэрбээр цэргийн албаа дуусгахын Үндэсний батлан хамгаалах яаманд шилжин ажилласаар цэргийн албаа 2019 оны долдугаар сарын 6-нд хааж дуусгасан байна.

2018 оны гуравдугаар сарын 13-нд “Big Bang” хамтлаг “Flower road” гэх сингл цацаж, фэнүүдтэйгээ салах ёс гүйцэтгэсэн билээ. Тэрхүү сингл нь түүхэндээ хамгийн богино хугацаа буюу гурван хоног 14 цагийн дотор сая гаруй хувь зарагдаж дээд амжилт тогтоосон юм.

Харин 2019 оны гуравдугаар сарын 11-нд “Big Bang” хамтлагийн Seungru гэмт хэрэгт холбогдон, хамтлагаасаа гарч, удалгүй аравдугаар сарын 13-нд Т.О.Р шоу бизнесийг орхиж буйгаа инстаграм хуудсаараа зарлаж байв.

Удаан хугацаанд завсарласны эцэст Т.О.Р 2024 онд “Squid Game-2” цувралд тоглож, уран бүтээлдээ эргэн ороод буй.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

G Dragon-ы “Ubermensch” дэлхийн хэмжээний аялан тоглолтыг кинотеатрт үзэх боломжтой боллоо

03/11/2025
Дуу хөгжим Урлаг

АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G Dragon дууллаа

03/11/2025
Дуу хөгжим Урлаг

Ч.Мишээл “Silk way star” олон улсын уралдааныг тэргүүлж эхэллээ

02/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашьяны ярианд NASA хариу өгчээ

04/11/2025

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Догшин Иваны есөн метр өндөр хөшөөг босгожээ

04/11/2025

ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй

04/11/2025

Уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа ялгардаг дуучин Ч.Мишээл

04/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.