Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Нулимс чихэр шиг амтагддаг бол сайхан байхсан …
Утга зохиол

Нулимс чихэр шиг амтагддаг бол сайхан байхсан …

Урлаг Урлаг15/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
833576-bigthumbnail6206399332013-10-15-12-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нулимс чихэр шиг амтагддаг бол сайхан байхсан
Нүгэлтэй хорвоогийн амт нь зөөлөн байхгүй юу
Нуугдаж унагах чамайгаа өрөвдөж уйлан байна
Нэг л өдөр нулимсаа хөтлөөд алсад би замхарнаа…

Хайрлах халуун сэтгэлд нь хүйт орохыг мэдрэхэд
Харуусал нөмөрч гуниг дунд санаа алдан сууна
Харамлаж байсан тэр л сэтгэл хүлээсээ тайлан
Харвах од шиг үзэгдээд өнгөрөхөд зуурдыг би хүснэ…

Ганцаардал дунд өөрийгөө аваачин хэсэг бодлоо
Гаргаж үл дийлэх цаашаа залгигдах хэдэн үгс
Гомдол нь даахын аргагүй хүнд болсон итгэл
Гэмгүй нүдэнд хурсан цөхөрлийн нулимс тэнд байлаа…

Амьдрал чи миний зовлонд цадах болоогүй юмуу
Амар тайван орших газарлуу хурдан илгээж хайрлаач
Арай дэндүү олон шаналалынхаа шалтгаанаас салж
Аргадаад ч ирэхгүйгээр эргэж харалгүй би явмаар байна…

Дурсах зүйлээ үлдээсэн болохоор харамсахгүй ээ би
Дурлаж хайрлаж үзсэн болохоор хэнд ч хорогдохгүй
Дундуураа дүүргэх гэж үргэлжлэл үлдээсэн болохоор
Дуугаа хураан чимээгүй бүдгэрсээр харагдахгүйгээр би явнаа…

Эргэж хэзээ ч ирэхгүй……………………………………К.Б

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.