Сонгодог хөгжим нь шинэ үзэгчдэд зориулагдсан байлаа. XVIII зууны концертын тоглолт зохиолоос – уран тод, уг хөтөлбөрөөс – хурц сайхан, харин тоглогчоос – сэтгэл доргиосон ур чадварыг шаардаж байлаа.
Антрепренер буюу концерт, тоглолт зохион байгуулагчид буй болсонтой холбогдон концертын шинж чанар үндсээрээ өөрчлөгдөв. 1725 онд Париж-д хөгжмийн эзэнт улсын концертын амьдралыг хувьсгалд хүрснийг тодорхойлсон концертуудыг нийтийн өмнө (Concert Spirtuels) тоглох болжээ. Нийтийн буюу “эрдмийн” (академический) концерт явцуу хүрээний сонсогчдод зориулсан ордны хөгжмийн тоглолтыг шахав. Хөтөлбөр нь янз бүрийн зохиолоос бүрддэг. Яруу найрал хөгжим (эсвэл зөвхөн сонгомол хэсгүүд), удиртгал хөгжим, дуурийн дуу, хоорын зохиолууд болон цөөхүүл хөгжмийг байгаа хөгжимчид, гоцлон тогчлогчдоос хамааран тоглолтын урын сангаа сонгодог байлаа.
Моцартын Венийн академиуд
Моцартын хамгийн их орлоготой ажиллагааны нэг нь түүний өөрийн бүтээлүүдээ танилцуулахад зориулсан эрдмийн тоглолтууд байлаа. Энэ зорилгоор түүний XVIII зууны эцэс үеийн Венийн хөгжмийн амтанд тохирсон хөнгөн, төгөлдөр, гайхалтай уран тоглолтод зохицсон венийн үеийн төгөлдөр хуурын концертууд бичигджээ. Моцарт өөрийн зохиомжуудаа тэр үеийн хөгжмийн найруулгад тохируулан хялбаршуулдаг байв. Зарим концертууд нь бага хэмжээний, бараг цөөхүүл найрал хөгжмийн хэсгүүдэд зориулсан бол зарим нь найрал хөгжмийн бүхий л хүч чадал, баялаг талыг тусгадаг байв.
Эгшиглэнт аялгууны хэлбэр
Сонгодог үеийн ОЛОНХ ХӨГЖМИЙН ЗОХИОЛУУД концерт болон симфонийн адилаар сонатын буюу эгшиглэнт аялгууны хэлбэр дээр үндэслэгдсэн нэгдүгээр хэсгээр нээгддэг. Соната буюу эгшиглэнт аялгуу нь Венийн сонгодог хөгжмийн оргил байсан ба ХХ зуун хүртэлх хөгжмийн хэлбрийг тодорхойлж байлаа. Нэг хэсэг нь өөртөө 4 хэсгийг багтаадаг: нэгдүгээр хэсэг (хоёр эсрэг тэсрэг сэдвийн оршил), боловсруулалт (эдгээр сэдвүүдийг нээн харуулах нь), реприза (нэгдүгээр хэсгийн давталттай үндсэнтэй адил) болон кода (төгсгөлийн хэсэг).
ЛЮДВИГ ВАН БЕТХОВЕН 1770 онд Боннд (Герман) загалмайлагдсан, 1827 онд Венад (Австри) нас баржээ.
“ФИДЕЛИО”1805 онд анх тавигдсан, нэг бус удаа өөрчилсөн Бетховены цорын ганц дуурь мөн.
“ГЕЙЛИГЕНШТАДЫН ГЭРЭЭСЛЭЛ” “1802 он. – дүлийрэл нь улам гүнзгийрсэн байгаад зовсон хөгжмийн зохиолчийн ахдаа бичсэн захидал.

Хөргийг 1815 оны орчимд В. Мэлер зуржээ.
Людвиг Ван Бетховен
АНХНЫ ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛЫГ Бетховен өөрийн төрөлх хот Боннд ордны цөөхүүл хөгжимчин болохоосоо өмнө олж авчээ. 1792 онд тэрээр Венад ирж Гайдн, Антонио Сальери, Иоганн Альбрехтсбергер нарын хамт суралцаж байлаа. Их хөгжмийн төв болсон Вена Бетховены амьдралд гол хот нь болов. Түүнийг хөгжмийн зохиолчийнх нь хувьд тэр үеийн язгууртнууд, харин төгөлдөр хуурчийнх нь хувьд Венийн үзэгчид халамжилдаг байлаа. Түүнийг ивээгчдийн дотор Бетховены сурагч байсан эрцгерцог Рудольф, ван Ляхновский, Лобковиц, тэрчлэн гүн Валдьштайн болон Кински нар байлаа. Бетховен тэдэнд олон тооны бүтээлээ зориулжээ.
1795 онд Бетховены сонсгол муудаж эхлэсэн ба 1819 онд бүрмөсөн дүлийрчээ. Бетховен арга буюу хөгжмийн үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Тэрээр ойр хүрээлэгсэдтэйгээ үзэг цаасны тусламжтайгаар харилцдаг болов.

Бетховены эцэг эх Иоганн болон Мария Магдалена Бонн дахь Бетховены байшингийн мансарданд суудаг байжээ
Симфони найрал хөгжим: Гайднаас Бетховен хүртэл
1725 болон 1824 оны хоорондох үеийн яруу найрал хөгжмийн хөгжлийг олон тооны зохиол бүтээлүүдээр харуулж болно. Энэ үед Гайдн 100 гаруй симфони бичсэн бол Бетховен дөнгөж 9-ийг бичээд байлаа. Гайднын анхны симфониуд (парисийн 6, лондонгийн 12) рококогийн хөнгөн аястай бол харин Бетховеных сэтгэл хөдөлгөм гүн гүнзгийгээрээ ялгарч байлаа. Яруу найрал хөгжмийн үзэл баримтлал нь янз бүрийн, гэхдээ харилцан холбоотой хэлбрүүдийг ойлгож байлаа. Хурд болон өнгөний аясаараа ялгаатай дөрвөн хэсгүүд, энгийн найрал хөгжимд оруулалт (ялангуяа үлээвэр хөгжимд), сэдвийн аяын хязгаарлалт зэрэг нь Гайднын яруу найрал хөгжмийн арга маягийг сонгодог төрөл зүйл болгов. Харин Бетховен хөгжмийн эдгээр хязгаарлалтын хүрээнээс хальжээ: модон болон зэс үлээвэр хөгжмийн хоёр бүлэг дуу гаралтыг хүчтэй болгож, өнгөний боломжийг нэмэгдүүлдэг. Гуравдугаар хэсэгт тоглогдож буй сонгодог менуэт улам хөдөлгөөнтэй скерцо (тоглоом тохуу шинжтэй зэмсэгт хөгжмийн зохиол – орч) болон хөгждөг. Зохиолын бүтэц нь нэлээд бүхэллэг болдог. Зарим хэсгүүд нь өөр хоорондоо холбоотой. Бетховены хувьд цэвэр яруу найрал хөгжмийг дууны зохиолд хэрэглэх санаа байсан нь хоор болон нэмэлт гоцлол дуучид дуулдаг Есдүгээр симфонид тод илэрдэг. Түүний эхний тоглолт 1824 оны 5-р сарын 7-нд гайхам амжилттай тоглогджээ.
XXI ЗУУН
“БАЯР БАЯСГАЛАН, ГАЗРЫН БУС ДӨЛ” (Бетховены есдүгээр симфони) Фридрих Шиллерийн “Баяр баясгалангийн магтуу”-нд үндэслэгджээ. Өнөө үед тэрээр Европын холбооны сүлд дуу болов.
2003 онд “Есдүгээр симфонийн” нэгтгэсэн аялгуун дээрх Бетховены гарын бичээс ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” цэсд оржээ.
2003 онд “Есдүгээр симфонийн” нэгтгэсэн аялгуун дээрх Бетховены гарын бичээс ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” цэсд оржээ.
www.URLAG.mn