Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Гоо биеийн гоёл
Үндэсний хөгжим

Гоо биеийн гоёл

Урлаг Урлаг10/12/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Ballet-Oil-Painting-0128441277022013-12-10-16-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Балетын түүх XV зуунаас эхэлдэг. Хоёр зууны дараагаас тайзны хэлбэрт шилжиж, Францын XIV Людовик хааны (1643-1715) үед бие даасан урлагийн төрөл болж тодорчээ. Франц хэлний ballare буюу бүжиглэж байна гэсэн үгнээс үүсэлтэй балетын урлаг нь үйлдэл, хөдөлгөөн, хөг аялгуунд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг онцлогтой. Бүжгэн жүжгийн үйл явдал, өгүүлсэн санаа зэрэг нь тухайн цаг үеийнхээ нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг давхар илэрхийлж байдаг. Ялангуяа бүжигчдийн хувцас, хэрэглэл энэ бүхний тод гэрч нь болдог. Хүссэн хүн бүхэн балетын жүжигчин болж чаддаггүй. Энэ тухай “Балетын урлагийг хэн ч сонгодоггүй, сонирхдог. Харин балет чамайг сонгодог юм” гэсэн үг бий. Мэргэжлийн бүжигчин болохын тулд бага наснаасаа сонгогдон бэлтгэгддэг учраас тэдний бие, бялдар нь хамгийн төгс байдаг. Төгс биеийн гоо сайхныг илүү тодруулдаг балетийн хувцас нь нэлээд онцлогтой.

“Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Нойрссон гүнж” балетын гол дүрийн жүжигчид тютю өмсдөг. Энэ нь тал тал тийш эгц байдлаар дэрвийсэн богино хормойтой даашинз юм. Анх “Хунт нуур” бүжгэн жүжгийг тоглож байх үед бүжигчид нь урт хормойтой даашинз өмсдөг байсан гэдэг. Учир нь тухайн үед бүжигчдийн бие тийм ч төгс байсангүй. Он цаг улирахын хэрээр эмэгтэй бүжигчдийн хөл урт болж, өвдөг төвийдөг бус хойш нумран тэгш болдог болсон тул энэ төгс гоо сайхныг тодруулахын тулд балетын хувцасны хормой өөрчлөгджээ.

Түүнчлэн тэнгэрээс энерги авч, хурууныхаа үзүүр дээр тогтон өөдөө тэмүүлж буй бүжигчний дүрийг ч энэ нь улам тодруулдаг. Дэрвэгэр хормойтой тютю тийм ч амар өнөөгийн дүр төрхөө олсонгүй. Эхэндээ төмөр цагираг ашиглан хормойгоо дэрвийлгэж, корсет өмсөн бэлхүүсээ тодруулдаг байсан учраас эмэгтэй бүжигчдэд амаргүй байв. Мөн тэдэнтэй хамтран бүжиглэж байгаа эрчүүд ч өргөх, тэврэх хөдөлгөөн хийх бүртээ ямар нэгэн “аюулд” өртөх гээд байх болж. Тиймээс энэ бүхнийг шинэчлэх тэмүүлэл үргэлжилсээр XIX зуунд өнөөгийн төрхөө олжээ. Өдгөө манай улсын ДБЭТ-ын оёдолчид тютю урлаж байна.

 

ХИТОН

Нимгэн атлас болон төрөл бүрийн намирсан эдээр урладаг энэ даашинзыг “Спартак” бүжгэн жүжгийн боолуудын хувцсаар төсөөлж болно. Биед түвэгтэй элдэв хэрэглэл байхгүй энэ хувцас эмэгтэй хүний гоо сайхныг тод харуулдаг. Тухайн өгүүлж буй сэдэв болон үндэстнийхээ түүхийг тодруулсан чимэглэл хийхэд ч хялбар байдаг аж.

БАЛЕТАД “ИРСЭН” АРДЫН БҮЖГИЙН ХУВЦАСНУУД

Бүжгэн жүжгийн өгүүлэмжид шинэчлэл хийсэн ардын бүжгүүд 10-аад бий. Эдгээр ардын бүжгүүд нь өндөр түвшинд хөгжиж чадсан учраас ордны бүжгийн эгнээнд элсжээ. Полонез, мазурка, чардаш, вальсгүй бүжгэн жүжиг ч ховор болсон байна. Тиймээс эдгээр бүжгийн хувцаснууд сонгодог бүжгэн жүжгийн бүрэлдэхүүнд ордог болсон байна.

ШОПЕНКА

Энэ даашинзыг “Шопениана” балетаас эхтэй хэмээдэг. “Жизель”-ийн сүнснүүд, “Сильфида”- гийн бүжгүүдээс энэ хувцсыг харж болно. Үл ялиг бөмбөгөр, давхарласан байдалтай хэдий ч хэт дэрвийдэггүй.

КАСКИ

Балетын эмэгтэй жүжигчдийн өмсдөг гутлыг францаар pounte хэмээн нэрлэдэг. Энэ үгийн утгыг “үзүүр” хэмээн ойлгож болно. Хөлийнхөө үзүүр дээр бүжиглэдэг учраас бүжгийн гутлыг ийн нэрлэжээ.

Өдгөө дэлхийн хэмжээнд “Chacotle”, “Repeto”, “Grishko”, “Sansha” зэрэг алдартай брэндүүд бий болжээ. Атласан гадаргуутай, урдаа тусгай хатуулгатай балетын гутлыг өмсөх амаргүй. Тиймээс мэргэжлийн бүжигчид ч гэсэн эвгүй гишгэснээс хөлөө бэртээх тохиолдол бий. Мөн шинэ каскигаа хөлдөө эвтэйхэн болгохын тулд бүжигчин болгон өөрийн арга барилаар “засдаг” аж.

КУПАЛЬНИК

Бэлтгэлийн үед бүжигчдийн хөдөлгөөн бүрийг тод харагдуулахын тулд нимгэн купальник, трико өмсдөг. Дасгалжуулагч багш бүжигчдийн хөдөлгөөнийг нэгд нэггүй харж, алдааг нь засахад ч тустай. Мөн хөлөө дулаан байлгахын тулд гидр өмсөж, эмэгтэй бүжигчин чиффон хормой зүүдэг.

Дуучид болон бүжигчид бүтээж буй дүрээ хэл яриагаараа танилцуулдаг бол бүжигчид биеийн хөдөлгөөн болон өмссөн хувцсаараа илэрхийлдэг. Тиймээс дэлхийд алдартай театр бүр дэргэдээ балетын хувцасны үйлдвэртэй байдаг. Манай улсын театр ч гэсэн өнгөрсөн зуунд өөрийн гэсэн гутлын цехтэй байсан юм билээ. Одоо энэ том үйлдвэрлэл үгүй болсон ч өдөр тутмын хэрэглээний зүйлсийг театртаа урласаар байгаа.

 С.СЭРГЭЛЭН/Өнөөдөр/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.