"Шинэ жилийн адал явдал" рамонтик инээдмийн кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Урьд өмнө нь үлгэрийн сэдэвтэй хүүхдэд зориулсан уран бүтээл болсноороо бусад дэлгэцийн уран бүтээлүүдээсээ онцлог.
Тус киноны гол дүрд Дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид болоод "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай нар тогложээ. Кино урлагийн ертөнцөд цахиур хагалан гарч ирээд байгаа жүжигчин Б.Мишээл СУИС-н нэгдүгээр курсэд байхдаа л киноны акулуудын хараанд өртөн “Дэлхийд дурласан сар” киногоороо дэлгэцнээ анх гарсан билээ. Тэрбээр “Голланд сарнай”, кинонд тоглон “Үүлэн үст” хэмээх Никитоны хит дуунд дүрээ мөнхлөөд авсан. Энэ удаад ч бас шинэхэн уран бүтээлд тогложээ. Мөн залуу жүжигчин Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал нар тоглосон юм. Шидэт үлгэрийн сэдэвтэй инээдмийн жанрын бүтээлийн найруулагчаар нь Г.Бадамрагчаа ажилласан байна. Тэрбээр "Мисирийн шөнө", "Дурлалд умбасан Улаанбаатар", "Нууцлагдсан сэтгэл", "Хайр шивнэсэн Улаанбаатар" (10 ангит), "Есийн Б", "Усны үнэр", "Үнсэлт". "Диваажин", "Цагдаагийн тангараг", "Монгол Улсын төлөө зүтгэе" зэрэг кинонд найруулагчаар ажилласан байсан. "Шинэ жилийн адал явдал" киноны Продюссераар нь н.Батбаатар, Ерөнхий зураачаар Д.Батбилэг, Дууны найруулагчаар "Авиа" студийн О.Цэгмэд, Ерөнхий зураглаачаар М.Амартүвшин нар ажиллажээ. Энэхүү шинэ жилийн адал явдлыг харуулсан инээдмийн жанраар бүтээгдсэн кино нь "TWIN" студийн бүтээл.
Уншигч та бүхэн кино бүтсэн түүхийг хүлээж авна уу.
Д.Ана