Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Сүүдэр”, “Тань руу нүүж явна” киног театрын өргөн дэлгэцээр ганцхан удаа үзүүлнэ
Кино

“Сүүдэр”, “Тань руу нүүж явна” киног театрын өргөн дэлгэцээр ганцхан удаа үзүүлнэ

Урлаг Урлаг15/10/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-22-нд Улаанбаатар хотноо болно. Тус наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.

Өнөө жилийн наадам нээлтийн ёслол, нээлтийн үзвэр, Монгол кино үзвэр, олон улсын баримтат ба уран сайхны үзвэр, “Үзэхийн Хязгаар” монгол сонгодог бүтээл, “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан мастер хичээлүүдээс бүрдэнэ. Наадмын хүрээнд Герман, Франц, Австрали, АНУ, Итали, Непаль, Хятад, Энэтхэг, Швед, Палестин, Норвеги, Ирланд зэрэг улсуудын 2023-2024 онд бүтээгдсэн 14 шилдэг олон улсын уран сайхны болон баримтат киног үзэгчдэд толилуулахаар хөтөлбөрөө бэлтгэжээ. Эдгээр уран бүтээлийг “Тэнгис”, “Өргөө-3” болон “Синема нэкст” кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгоно.

Наадмын “Үзэхийн Хязгаар” хэсгээр Монголын сор, сонгодог хуучны уран бүтээлч, найруулагчийн бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад дахин өргөн дэлгэцээр толилуулж, нэрт уран бүтээлчдийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлдэг. Энэ жил Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Б.Балжиннямын 1986 онд бүтээсэн “Сүүдэр”, 1984 онд бүтээсэн “Тан руу нүүж явна” уран сайхны киног онцлон, энэ сарын 19-нд “Тэнгис” кинотеатрт тус тус ганцхан удаа өргөн дэлгэцээр толилуулахаар болжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026
Кино Урлаг

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

29/05/2026
Кино Урлаг

Өсвөрийн кино бүтээгчдийн уралдааны шилдгүүд тодорлоо

29/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.