Жүжигчин Майки Мэдисон 2025 онд “Anora” киногоороо “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртсэн ч гэр бүл, найз нөхөд нь түүнийг амжилтад хэт автахгүй байхад нь тусалдаг гэж ярьжээ.
Мэдисон аравдугаар сарын 5-нд Нью-Йорк хотод болсон “The Social Reckoning” киноны дэлхийн нээлтийн үеэр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар хуваалцсан байна. Тэрбээр “Anora”-гийн дараах анхны бүтээл болох тус кинонд “Facebook”-ийн мэдээлэгч Фрэнсис Хауген гэх дүрийг бүтээжээ.
Мэдисон “Оскар”-ын шагналын дараа дараагийн дүрээ сонгохдоо өөртөө “Заавал төгс дүр олох ёстой” гэсэн дарамт өгөөгүй гэсэн байна. Харин “The Social Reckoning” киноны Фрэнсис Хаугенийн дүр түүнд цаанаасаа зөв санагдсан учраас сонгожээ.
Тэрбээр цаашид урт хугацаанд жүжигчний карьераа үргэлжлүүлж, сонирхолтой уран бүтээлчидтэй хамтран ажиллах, хүчтэй түүх өгүүлэх бүтээлүүдэд оролцож, сонирхолтой дүрүүдийг бүтээх нь хамгийн том зорилго гэдгээ онцолсон байна.
“The Social Reckoning” кинонд Мэдисоноос гадна Жереми Аллен Уайт “Wall Street Journal”-ийн сэтгүүлч Жефф Хорвицын дүрийг, Жереми Стронг “Facebook” болон “Meta”-гийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн дүрийг бүтээсэн байна. Кино аравдугаар сарын 9-нд кинотеатруудаар нээлтээ хийх юм.

