Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос худалдаанд гаргалаа
Дотоод мэдээ

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

Урлаг Урлаг14/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнээс илрүүлсэн Монголын Эзэнт гүрний үед холбогдох Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгал болон түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан соёлын өвүүдийг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа.

Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургууль дээр зохион байгуулсан “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум” арга хэмжээний үеэр  тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулжээ.

Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон суурины ёроол хэсэг болон далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны компьютер график ашиглан сэргээсэн загварыг дүрсэлсэн. Мөн зоосны дээд хэсэгт “Хубилай хааны усан Флот” гэж, доод хэсэгт энэхүү олдворын илэрсэн газар болох “Такашима” арлын нэрийг бичжээ. Такашима нь “Шонхрын арал” гэсэн утгатай бөгөөд хөлөг онгоцны дээр шонхор шувууг нисэж буйгаар дүрсэлсэн байна.

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоосны үзүүлэлт: 

  1. Жин: 50 грамм
  2. Он: 2024
  3. Нэрлэсэн үнэ: 750 төгрөг
  4. Металл: Зэс (Алтаар бүрсэн)
  5. Диаметр: 38.61 мм
  6. Чанар: Proof
  7. Технологи: Smartminting, Ultra High Relief

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос дээр дүрсэлсэн зураглал болон баримтжуулалтыг сүүлийн 30 жилийн хугацаанд судалсан Япон улсын судлаачдын ажлын үр дүнгээс сэдэвлэсэн бөгөөд зоосыг бүтээхэд тус улсын Мацүра хотын захиргаа, музей, “Нара” их сургууль, Кокүгакүин их сургуулиас албан ёсны зөвшөөрөл авч, Фукүока дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран ажиллалаа.

Ташрамд дурдахад, Монголбанкны Эрдэнэсийн сан нь 2015 онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан “Хубилай хаан” 25 гр, мөнгөн дурсгалын зоос, 2018 онд Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улс-Япон Улс” 1 унц, мөнгөн дурсгалын зоос, 2022 онд “Монгол-Япон 50 жил” 5 гр, ялтсан мөнгөн дэвсгэрт, 2024 онд Монголбанкны 100 жилийн ойн хүрээнд “Хубилай хааны зарлиг” ялтсан мөнгөн дэвсгэртийг /5 гр, 1 унц/ үйлдвэрлүүлэн  худалдаанд гаргаж байсан юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

25/11/2025
Дотоод мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

14/11/2025
Дотоод мэдээ Урлаг

Дуурийн дуучин Б.Оюу-Эрдэнэ олон улсын уралдаанд дэд байр эзэлжээ

10/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин, Сун Е Жин нар шилдэг жүжигчин шагналыг зэрэг хүртсэн анхны хосууд боллоо

25/11/2025

Хит Леджер “Queen’s Gambit” киног найруулах байжээ

25/11/2025

Өмнөд Солонгосын домогт жүжигчин И Сүн Жэ 91 насандаа таалал төгслөө

25/11/2025

Олон улсын театрын фестивальд Монголын уран бүтээлчид оролцлоо

25/11/2025

Дуучин Ж.Мишээл Казахстан Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал-II” одон хүртжээ

25/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.