Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»“Sweetymotion” хамтлаг: Хамгийн том бэлгийг Сүндэрээ маань барилаа
Үндэсний хөгжим

“Sweetymotion” хамтлаг: Хамгийн том бэлгийг Сүндэрээ маань барилаа

Урлаг Урлаг02/01/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e280959d8a355598big8386061922014-01-02-09-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Sweetymotion” хамтлагийнхан шинэ оны өмнөхөн манай уншигчидтай уулзаж байна.

-Өнгөрсөн онд танай хамтлагийнхан хэчнээн уран бүтээл гаргасан бэ?

-2012 он бид нарын хувьд 15 жилийн ой тохиосон гоё жил болж өнгөрсөн. 2013 он руу алхахад бид нарын хувьд дараагийн нэг үе рүүгээ орж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Бид 2013 оны туршид шинэ уран бүтээл хийж ирсэн. Цацагдсан уран бүтээл маань ганц хоёр байсан ч хийсэн зүйл олон байлаа. Балхаа ахын “Он цаг хувь заяа”, Чука ахын “Чи миний хавар” болон манай хамтлагийн  “Алтан намар” гэх мэт дуунууд байгаа. Одоо 40-60-аад оны бүтээлүүдийг дахин сэргээн дуулсан цомгийн ажилдаа ороод байна. 2014 оны эхээр эхний цомог маань худалдаанд гарна. Хоёр дахь цомог маань 2014 ондоо багтаад худалдаанд гарах байх.

-2013 оныг үдсэн 2014 оныг угтсан ямар бүтээл байна вэ?

-Залуучууддаа хандаж шинэ дуу гаргаж байгаа. Үг, аяыг нь “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөр ах зохиосон “Хайрласан хайр” гэж дуу байгаа. Яг одоо зураг авалтдаа ороод байж байна. Клипийг “Cross” студийн хамт олон бүтээхээр ажиллаж байгаа.

-31-нд та нар хамт баярладаг уу, тусдаа юу?

-Энэ жил олон жил ярьсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Хамтлагийнхаа бүх гишүүдтэй, гишүүдийнхээ гэр бүлийнхэнтэй мөн дотны найзуудтайгаа хамт шинэ оноо угтана гэж бодож байгаа.

-Сүндэрээ удахгүй ээж болох гэж байгаа юм байна…

-Манай хамтлагийн хувьд маш том бэлэг шүү, Сүндэрээ маань ээж болох гэж байгаа нь. Тэр үеийг бид тэсэн ядан хүлээж байна. 

-Сүүлийн үед рок попын ертөнц хоёр хуваагдчихаад байгаа юм шиг ажиглагдаж байгаа. Залуу үе ахмад үеийнхэн гэж. Залуучууддаа байр тавьж өгөхгүй байна ч гэх юм уу?…

-Залуучууд маань гарч ирээд хийе гэсэн нь бол зөв. Гэхдээ рок поп урлаг өөрөө насны хязгаар гэж байх ёсгүй. Хүн хийж бүтээгээд явж чадаж байгаа бол тэр хүний л хэрэг шүү дээ. Жишээ нь Ариунаа эгч, Харанга хамтлагийнхан, Жаргалсайхан ах байна гээд олон хүнийг дурьдаж болно. Энэ хүмүүсийн эзлэх орон зай, эдгээр хүмүүс уран бүтээл хийхгүй байсан ч хүмүүсийн сэтгэл зүрхэнд байсаар байдаг. Одоо гарч ирж байгаа залуучууд маань чанартай уран бүтээл хийгээсэй гэсэн бодол төрдөг. Ахмад үеээ түлхэж байхгүй болгосноороо дараагийн залуу үе гарч ирдэг гэсэн ойлголт байхгүй шүү дээ.

-Чадваргүй, хоолойгүй уран бүтээлчдийн дуу хүмүүсийн аманд аялагдаад явдаг. Та нар шиг чадварлаг хоолойтой дуучдын дуу тэр болгон массд хүрээд байдаггүй. Яагаад тэгдэг юм бол?

-Ямар ч уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг ангилж ялгаж гаргадаггүй байх аа. Одоо нэг массд зориулаад, одоо нэг таван настай хүүхдэд зориулаад гэж гаргадаггүй байх. Хүмүүс бид нарт хэлдэг л дээ. Зүгээр л нэг энгийн аяыг ард түмэнд хандаад дуулчих л даа гэж хэлдэг. Бид нарын хувьд зүгээр нэг аян дээр дуулаад клип хийгээд явах сонирхол байдаггүй. Харин уран бүтээл хийе гэсэн бодлоор уран бүтээлээ хийдэг. Тэр маань таалагдах хүмүүст нь таалагдаж, таалагдахгүй хүмүүст нь таалагддаггүй. Хамтлаг бүхэн ижилхэн уран бүтээл хийгээд байх юм бол тэр хүмүүст сонин биш шүү дээ. Ялгах гэж уран бүтээл хийдэггүй гэхдээ  л өөр өөрийн онцлогтойгоор уран бүтээлүүдээ хийдэг. Тиймээс ч өөрсдийн гэсэн фенүүдтэй байдаг. Яг хоёрдахь Жавхлан байвал хэнд ч онц биш биз дээ.

-Урлагийнхан татварын асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ? Урлагийнхан тогтвортой харьяалагддаг газар цөөхөн учраас татвар, нийгмийн даатгалын асуудал орхигдох талтай шүү дээ?

-Нийгмийн даатгалын хувьд бид хэд хувиараа өөрсдөө төлдөг. Америк явж ирчихээд татварынхантай холбоо бариад татвараа төлхөөр болсон. Гэхдээ хамтлаг гэсэн нэрээрээ биш хамтлагаараа байгуулсан компани дээрээ төлж явдаг. Тухайн жилдээ уран бүтээлд орсон орлого, зардлаараа тайлангаа хийдэг дээ. Бид нарын хувьд Дуурийн театр ч юм уу? Драмын театр шиг улсын харьяа байгууллага биш учраас орхигдчихоод байдаг тал бий. Яг бид нар шиг улсын байгууллагат харьяалагдаад байдаггүй уран бүтээлчдийг нэгтэгсэн бүртгэл хөтлөөд зуучилдаг газар байдаг бол маш хэрэгтэй. Бид нар тийм олуулаа биш л дээ. Гэхдээ эдгээр уран бүтээлчиддээ харьяалал гаргаж өгөөд газрыг нь байгуулж өгөөд байх юм бол тэртээ тэргүй л бүгд л тэтгэвэртээ гарх учраас хэрэгтэй зүйлийн нэг шүү. Үнэхээр цаанаас нь зохицуулаад өгвөл бүх л уран бүтээлчид хамрагдах байх аа.

Э.ТЭКҮ

Эх сурвалж: news.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.