Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“AR галерей-Үнэт бүтээлүүд” тусгай үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

“AR галерей-Үнэт бүтээлүүд” тусгай үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг19/11/2024Шинэчлэгдсэн:19/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2009 оны тавддугаар сарын 19-ний өдөр Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртөж Монголын дүрслэх урлагийн сор болсон 1000 орчим бүтээлүүд галын улмаас гэмтсэн харамсалтай үйл явдал болсон. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээлүүд байсан юм.

Тэгвэл Монголын уран зургийн галерей нь Монгол Улсын орчин цагийн дүрслэх урлагийн түүчээ болсон тэдгээр галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR галерей-Үнэт бүтээлүүд” төслийг санаачлан хэрэгжүүлж, олон нийтэд танилцуулахад бэлэн болжээ. Тус төслийн зорилго нь галд гэмтсэн уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм. Уг үзэсгэлэнгийн технологийн хөгжүүлэлт болон контент хөгжүүлэлтийн үйл ажиллагааг AR технологи хөгжүүлэгч “AR Mongolia” компани гүйцэтгэсэн аж.

Мөн тус үзэсгэлэнгийн үеэр “Мэдрэхүйн төсөөлөл” төслийг олон нийтэд танилцуулж байна. “Мэдрэхүйн төсөөлөл” төслийг тусгай хэрэгцээт үзэгчдэд урлагийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлж буй бөгөөд хосгүй үнэт бүтээлийг тусгай орчинд бодитоор гараараа мэдэрч, аудио хэлбэрээр сонсон үзэх боломжтойгоор дэглэсэн юм.

“AR галерей-Үнэт бүтээлүүд” төслийн тусгай үзэсгэлэнг энэ сарын 18-аас ирэх арванхоёрдугаар сарын 5-ныг дуустал зохион байгуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Орд” уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

06/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ

05/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” үзэсгэлэнг дэлгэлээ

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026

Шоронд туурвисан бүтээлүүдээ хураалгаж, мөрдлөг мөшгөлтөд өдөр бүр байсан найрагч

07/05/2026

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.