Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Парисын Эх дагинын сүмийг ёслол төгөлдөр нээлээ
Гадаад мэдээ

Парисын Эх дагинын сүмийг ёслол төгөлдөр нээлээ

Урлаг Урлаг09/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2019 оны дөрөвдүгээр сард гал түймэрт сүйдсэн Парисын Эх дагинын сүмийг таван жилийн турш сэргээн засварласны эцэст өнгөрсөн бямба гараг /2024.12.07/-т дахин нээлээ. Эх дагинын сүмийн үйл ажиллагааг дахин сэргээснийг тохиолдуулан зохион байгуулж буй баярын үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 7, 8-ны амралтын өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд орон нутгийн цагаар 19.00 цагт эхэлсэн нээлтийг дэлхийн 20 гаруй орны телевизүүд шууд дамжуулжээ.

Үйл ажиллагааны үеэр гал түймрийн дараах үйл явдлын тухай баримтат киног үзүүлж, аврагчдад болон сүмийг сэргээн засварласан барилгачдад хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Луис Арагоны шүлгийг уншиж, хийлч, виолончель хөгжимчин ах дүү Рено Капюсон, Готье Капюсон нарын тоглолт болсон аж.

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, түүний сонгуулийн сурталчилгаанд хамтран зүтгэсэн Илон Маск, Их Британийн ханхүү Уильям, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зэрэг 40 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд Францын нийслэлд хүрэлцэн очжээ.

Мөн ёслолын ажиллагаанд Францын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Франсуа Олланд, Никола Сарзози нар, Бельгийн хаан Филипп гэргийн хамт, Монакогийн хунтайж II Альбер, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони,  Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дуда, Финландын төрийн тэргүүн Александр Стубб, Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Парис хотын дарга Анн Идальго, Францын Засгийн газрыг тэргүүлж байсан Мишель Брюнье, Габриэль Атталь нар, Дотоод хэргийн сайд асан Брюно Ретайо, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн дээд комиссар Франсуа Байру, бүс нутгийн зөвлөлийн дарга Иль-де-Франс Валери Пекресс, Европын Төв банкны дарга Кристин Лагард нар оролцсон байна.

Түүнчлэн шашны зүтгэлтнүүд, LVMH группийн тэргүүн Бернар Арно, түүний хүү Антуан, Pinault-Printemps-Redoute концернын тэргүүн  Франсуа-Анри Пиног, түүний гэргий, жүжигчин Сальма Хайек нарын зэрэг сүмийг сэргээн засварлахад томоохон хандив өргөсөн хүмүүсийг ёслолд урьсан аж.

Сүсэгтнүүдийг дахин угтан авахад бэлэн болсон сүмийн хаалгыг Парисын хамба Лоран Юльриш нээлээ. Хаалгыг нээхээсээ өмнө тэрбээр бэрээгээрээ тогшсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Nike” болон “Lego” брэнд хамтран бүтээсэн шинэ загварын пүүзээ худалдаалж эхэлнэ

30/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Хэйли Бибер өөрийн “Rhode” брэндээ нэг тэрбум ам.доллароор худалдахаар болжээ

30/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Пак Бугом, Ким Со Хён нарын тоглосон “Good boy” кино үзэгчдийн хүртээл болно

29/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

31/05/2025

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны зургаас

30/05/2025

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.