Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»“Тэнгэрийн элч” түүхэн дуурийг энэ сарын 28, 29-нд олны хүртээл болгоно
Дуурь

“Тэнгэрийн элч” түүхэн дуурийг энэ сарын 28, 29-нд олны хүртээл болгоно

Урлаг Урлаг18/12/2024Шинэчлэгдсэн:18/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид 2025 оны босгон дээр шинэ уран бүтээлээ  өлгийдөн авах гэж байна. Тодруулбал, “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн “Тэнгэрийн элч” түүхэн дуурийг нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр арванхоёрдугаар сарын 28, 29-нд хүргэх гэж байна.

“Тэнгэрийн элч” дуурийн цомнолыг Л.Даваасүрэн Б.Энхтуяа, хөгжмийг Ардын жүжигчин А.Энхтайван бичиж, ерөнхий продюсероор ДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, ерөнхий найруулагчаар С.Баттулга, ерөнхий удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, ерөнхий хормейстероор Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямба, балетмейстерээр М.Нямтайван, туслах найруулагчаар Б.Мэндбаяр, зураачаар Ж.Болортүвшин, хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа нар ажиллаж байна.

“Тэнгэрийн элч” дуурийг Монголын нууц товчоо, Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн бүтээсэн, Монголын түүх уламжлалаа хойч үедээ үнэн зөвөөр  ойлгуулж, өвлүүлэн уламжлуулах зорилгоор бүтээж буй үндэсний  дуурь юм. Дуурийн гол агуулга нь Тэмүжин эцэг Есүхэй баатраас үлдээсэн өв болох найман шарга морьдоо алдаад нарийн өвсний налархай даган хайж явсаар хөхүүрийн талд хүрч, Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчитой анх танилцаж, анд барилдсан цагаас хойш их Монгол улсыг нэгтгэн төр улсыг төвшитгөх хүртэл хамт зүтгэж, “Мөнх тэнгэрийн элч” хэмээн өргөмжлөгдөж явсан Боорчийн үнэнч сэтгэл, эр хүмүүний нөхөрлөлийг харуулсан түүхэн сэдэвт бүтээл юм.

“Тэнгэрийн элч” дуурийн дүрүүдэд тоглох уран бүтээлчдийг танилцуулъя.

Тэмүүжин /баритон/- УДБЭТ-ын гоцлол дуучин Э. Бумхүү

Боорчи /тенор/- УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, М.Даваадорж

Өэлүн үжин /меццо Сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин Ж.Энхмаа, Б.Уранзолбоо

Наху баян /басс баритон/- УДБЭТ-ын гоцлол дуучин С.Батэрдэнэ, Ж.Бямбажав

Оюутсэцэн/сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран Г.Энхнаран

Хэрлэнжин Гоо /меццо сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин М.Дариймаа, Т.Чулуунчимэг

Бөртэ сэцэн /сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа

Хасар /тенор/- УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд, Ө.Цэрэнчунт

Бэлгүдэй /баритон /- УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат, Б.Монголхүү

Гарьдхүү /тенор/- УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Гомбо-очир, Д.Эрдэнэ-Очир

Хадаан /сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Б.Одонзаяа

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгийн талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

09/03/2026
Ярилцлага Урлаг

Б.Баяр: Европт хөгжсөн гэдэг урлагийн олон чиг хандлага, үзэл санаа Монгол Алтайн хадны урлагаас ч харагддаг

09/03/2026
Ярилцлага Урлаг

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.