Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Холливуудын жүжигчин Том Круиз АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хүндэт шагнал хүртжээ
Гадаад мэдээ

Холливуудын жүжигчин Том Круиз АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хүндэт шагнал хүртжээ

Урлаг Урлаг19/12/2024Шинэчлэгдсэн:19/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын алдарт жүжигчин Том Крузд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн энгийн иргэдэд олгодог хүндэт шагналыг хүртээжээ. Тодруулбал, түүнийг бүтээсэн дүрүүдээрээ Тэнгисийн явган цэрэгт өндөр хувь нэмэр оруулсан хэмээн үнэлсэн аж. Тухайлбал, Том Крузын гол дүрд нь тоглосон “Top Gun” кино 1986 онд олны хүртээл болоход түүний нөлөөгөөр АНУ-ын зэвсэгт хүчинд, ялангуяа тэнгисийн явган цэрэгт элсэх залуусын тоо хэмжээ огцом өсөж байсан аж. Түүнчлэн 2022 онд дэлгэцнээ гарсан “Top Gun: Maverick” кино болон “Долдугаар сарын 4-нд төрсөн”, “Цөөн сайн эрс” зэрэг уран сайхны кино, “Биелэгдэшгүй даалгавар” цуврал кинонд бүтээсэн цэрэг болон тагнуулын дүрийг нь мөн онцолжээ.

Өдгөө 62 настай жүжигчин Том Круиз одоогоор ирэх тавдугаар сард дэлгэцнээ гарах “Биелэгдэшгүй даалгавар” цувралын наймдугаар анги болох “Mission Impossible: The Final Reckoning” киноны зураг авалтад оролцож буй бөгөөд эл киноны зургийг авахуулж буй Их Британийн Сюррей хот дахь “Лонгкросс” кино студийн байранд мягмар гараг /2024.12.17/-т АНУ-ын Тэнгисийн явган цэргийн төрийн нарийн бичгийн дарга Карлос Дел Торо түүнд одон медаль болон дипломыг гардуулсан аж.

Сонирхуулахад, Том Круизээс өмнө АНУ-ын Тэнгисийн явган цэргийн энэхүү хүндэт шагналыг “Цэрэг Райныг аварсан нь” киногоороо найруулагч Стивен Спилберг, жүжигчин Том Хэнкс нар хүртэж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн шинэ жилийн өвөрмөц ёслолууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Зургаа дахь тоглогч” уран сайхны кино үзэгчдэд хүрнэ

14/01/2026

“Амь цаас” цаасан хайчилбарын үзэсгэлэн дэлгэнэ

14/01/2026

“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүнхэр тайгад болно

14/01/2026

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин биеэ үнэлэгч хайсан хэргээр ял сонсож магадгүй

13/01/2026

Японы тоо тоолж, зураг зурж чаддаг гоц авьяастай шимпанзе 49 насандаа өөд болжээ

13/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.