Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»WWE холбооны шоу, арга хэмжээнүүд Netflix-ээр гарч эхэллээ
ТВ Нэвтрүүлэг

WWE холбооны шоу, арга хэмжээнүүд Netflix-ээр гарч эхэллээ

Урлаг Урлаг09/01/2025Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

WWE буюу үзэгчдийн хэлж заншсанаар “нохой зодоон”-ы хамгийн олон үзэгчтэй “Raw” шоу, арга хэмжээнүүд энэ жилээс эхлэн “Netflix” платформоор цацагдаж эхлээд байна.

Энэ жилийн анхны “Raw” шоу арга хэмжээ АНУ-ын Лос Анжелес хотод болж, спорт болон энтертайнментыг хослуулсан энэхүү холбооны супер одууд болох The Rock, Triple H, The Undertaker, Жон Сена нар оролцож, үзэгч шүтэн бишрэгчдээ баярлуулаад байна. Мэргэжлийн “нохой зодоон”-ы долоо хоног тутам зохион байгуулдаг “Raw” шоу арга хэмжээ 31 жилийн турш төрөл бүрийн телевизийн сувгуудаар Америк болон дэлхий даяар цацагддаг байсан бол энэ жилээс эхлэн Netflix-ээр гарч эхлээд байгаа нь энэ юм.

Дээрх шийдвэрийг WWE компанийг холимог тулааны UFC холбоотой нэгтгэсний дараагаар TKO толгой компанийн удирдлагууд гаргасан бөгөөд “Raw” шоу арга хэмжээг дамжуулах болон WWE-ийн архивын контентуудыг цацах эрхийн төлөө Netflix компани таван тэрбум ам.доллар төлөх тохиролцоонд хүрсэн байна. “Raw” шоу арга хэмжээ нь долоо хоног бүр 17.5 сая үзэгчийг татдаг бол “нохой зодоон”-ы WWE холбоо нь төрөл бүрийн платформууд дээр нийт нэг тэрбум орчим дагагчтай ажээ. Зөвхөн “Raw” гэлтгүй “SmackDown”, “NXT” болон бусад шууд арга хэмжээнүүдийг  Netflix-ээр үзэх боломжтой болсноос гадна “WrestleMania”, “SummerSlam”, “Royal Rumble” зэрэг тусгай шоу арга хэмжээнүүдийг төлбөр төлж үзэх боломжтой юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

22/05/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.