Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»“Диваажин энд байна” тоглолтын уран бүтээлчид мэдээлэл хийлээ

“Диваажин энд байна” тоглолтын уран бүтээлчид мэдээлэл хийлээ

Урлаг Урлаг17/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
24cbad1309daaabboriginal986135582014-01-17-09-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2014 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны уран бүтээл “Хунт нуур” балет байсан бол шинэ оны анхны шинэ уран бүтээл болох “Диваажин энд байна” бүжгийн жүжиг модерн балетын ажилдаа шургуу оржээ.

Хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд дуурийн театрын уран бүтээлчид Португалийн нэртэй балетмейстер Хьюго Вератай хамтран орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.

Өчигдөр дуурь бүжгийн эрдмийн театрынхан уг бүтээлийнхээ талаар урьдчилсан мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.  “Диваажин энд байна” уран бүтээл дээр ажиллаж буй уран бүтээлчид хэвлэлийн хуралд оролцсон юм.Тус балетын гоцлол бүжигчинээр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетчин Д.Одсүрэн, дуурийн театрын гоцлол балетчин, соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглохоор бэлдэж байгаа гэнэ.

Уншигчдадаа сонирхуулахад “Диваажин энд байна” уран бүтээлийн бүхий л зардлыг тус бүтээлийн балейтместерээр ажиллаж буй Хьюго Вера эрхэм өөрөө гаргаж байгаа ажээ. Бүжгэн жүжгийн урлаг нь хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд өгүүлэмж нь маш тодорхой байдаг билээ. Харин модерн балетын хувьд дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн төдийгүй үзэгчид тухайн бүтээлийг олон талаас нь харж, өөрийнхөөрөө мэдэрч, таашаах боломжийг олгодогоороо онцлогтой юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.