Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Vivant” кинонд хоёр тэрбум төгрөгийг буцаан олгожээ
Кино

“Vivant” кинонд хоёр тэрбум төгрөгийг буцаан олгожээ

Урлаг Урлаг09/01/2025Шинэчлэгдсэн:09/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Япон Улсын TBS телевиз, түүний Монгол дахь зохицуулагч “Ваёо Эйрт” ХХК-ийн хамтран бүтээсэн “Vivant” 10 ангит киноны хоёр ангийг Монгол Улсад бүтээхэд зарцуулсан зардлын тодорхой хувийн буцаан олголтыг Кино урлагийн зөвлөлийн санал дүгнэлтэд үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Сайдын тушаалаар буцаан олголтын урамшуулал болох хоёр тэрбум төгрөгийг олголоо.

Кино урлагийг дэмжих тухай хуульд заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно.” гэсний дагуу “Ваёо Эйрт” ХХК нь 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр буцаан олголт авах хүсэлтээ Кино урлагийн зөвлөлд албан ёсоор ирүүлсэн тул хуулийн дагуу нягтлан шалгасны үндсэн дээр дээрх буцаан олголтыг ийнхүү олгов.

Японы алдарт жүжигчин Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй уран бүтээлчдийн оролцон тоглосон уг кинонд Монгол Улсаас МУСТА жүжигчин Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр нар хамтран ажилласан нь манай уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар, нэр хүндийг гадаад улсад сурталчлан таниулсан томоохон үйл явдал болсон юм. Киноны хэсэгчилсэн зураг авалтыг Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймаг, Хэнтий аймаг, Дундговь аймагт хийж 45 уран бүтээлч, 110 гаруй орчуулагч, жолооч, 50 гаруй ажилтан, 3000 орчим иргэд олны хэсгийг хамруулан ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар тус кино 18 улс оронд нээлтээ хийгээд байгаа бөгөөд дэлхий нийтээр Netflix платформоор дамжуулан үзэх боломж бүрдсэн ба Монгол улсын хувьд VOO апплейкшн, Univision, LookTV түгээлтийн сувгуудаар албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болсоор байна.

 

Мөн уг киноны Монгол дахь зураг авалтын зохицуулагч, координатораар ажилласан “Ваёо Эйрт”-ХХК нь Япон Улсын “ТВS” телевизийн онцгой эрхтэйгээр “Nippon travel agency” аялал жуулчлалын компанитай хамтран киноны зураг авалт хийгдсэн маршрутаар Монгол орноо жуулчдад сурталчлах ажлыг энэ онд зохион байгуулсан ба 120 хүний бүрэлдэхүүнтэй 4 удаагийн нийт 818,136,000 төгрөгийн үнийн дүн бүхий аяллыг албан ёсны аяллыг амжилттай зохион байгуулаад байна.

Дээрх буцаан олголтын урамшуулал олгодог болсноор манай улсыг зорин ирж кино уран бүтээл хийх хүсэлтэй гадаадын продакшнуудын сонирхол нэмэгдэх, кино уран бүтээлээр дамжуулан аялал жуулчлалыг дагасан эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол бүхий үр дүнтэй алхам болж байгаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Монгол кино төслүүд”-д шалгарсан 15 кино төслийг танилцууллаа

01/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“The social network” киноны хоёрдугаар анги гарна

30/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Дени Вилленёв Жеймс Бондын шинэ ангийг найруулна

30/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025

Дуучин Б.Амархүү өнөөдөр 38 нас хүрч байна

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.