Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Азийн загварийн 7 хоног- 2014”-ийн зохион байгуулагчид хэвлэлийн хурлаа хийлээ
Нийгэм

“Азийн загварийн 7 хоног- 2014”-ийн зохион байгуулагчид хэвлэлийн хурлаа хийлээ

Урлаг Урлаг17/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1528665_496212113830061_1876904263_n6964167572014-01-17-15-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хувцас загварын болоод худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” манай улсад зохион байгуулагдах болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Өнөөдөр энэхүү арга хэмжээний албан ёсны хэвлэлийн хурал болж, “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-ийг санаачлагч “GROUP FASHION WEEKS”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma,  “IMEX CORPORATION LLC”-ийн гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүрэрдэнэ, “MGL MEDIA GROUP”-ийн захирал Э.Батхүү, “ANDRA MODEL MANAGEMENT”-ийн захирал мисс Х.Бадамгэрэл, Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн дэд захирал Э.Баатарсүх, Сити Дээд Сургуулийн захирал Байгалмаа нар оролцож наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийнхэнд хүргэсэн юм.

            Энэ оны 8-р сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарласан тус наадам нь өнгөрсөн жил “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”–нь Япон улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 40 гаруй орны дизайнер моделиуд оролцсон томоохон арга хэмжээ болжээ.

            Манай улсад зохион байгуулагдах уг арга хэмжээнд Азийн 30 гаруй орон, Латин америк, Дубай, Гүрж, Австрали гэх мэт 20 гаруй орон, нийт 50 гаруй орны 200 гаруй дизайнерууд болон Япон, Африк зэрэг орнуудын миссүүд хүрэлцэн ирж оролцохоор мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” зохион байгуулагдах хугацаанд тухайн орнуудын худалдаачдын үзэсгэлэн худалдаа манай улсад зохион байгуулагдах ажээ.

            “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-т манай улсаас 50 модель, 5 дизайнер, 5 үсчин гоо засалч оролцох эрхтэй бөгөөд тус моделиуд болон дизайнер, үсчин гоо засалчдын сонгон шалгаруулалт ирэх 8-р сарын 1-нээс өмнө хийгдэх аж.

            Сонирхуулахад: Өнгөрсөн жил Япон улсад зохиогдсон “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”-ийн телевизийн шоу нэвтрүүлгийг дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгчид үзэж сонирхсон томоохон арга хэмжээ болсон ажээ.

Санаачлагч:
-Group Fashion Weeks

Ерөнхий Зохион Байгуулагч:
– Imex Corporation Llc

Хамтран Зохион Байгуулагч:
-Монголын Загвар Өмсөгч, Дизайнеруудын Төгөлдөр Холбоо
-Andra Model Management

Мэдээллийн Албан Ёсны Түнш:
-Mgl Media Group
-Монголын №1 Хөтөч Сайт Www.Dorgio.Mn

Дэмжигч Байгууллага:
-Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам
-Аялал Жуулчлалын Үндэсний Төв
-Сити Дээд Сургууль
-Урлах Эрдмийн Загварын Товчоо
-Bsb Better Lifestyle

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026

ФОТО: “Цоохор сар” гүн шөнийн үлгэр, хүүхэд, гэр бүлд зориулсан жүжгээс

24/03/2026

“Чоно” хамтлаг “Best of Chono” хос пянзны нээлтээ хийнэ

24/03/2026

Театрын тайзнаа яруу найраг амилна

24/03/2026

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.