Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Монголын сайхан орон” тоглолт Истанбул хотноо амжилттай боллоо
Дотоод мэдээ

“Монголын сайхан орон” тоглолт Истанбул хотноо амжилттай боллоо

Урлаг Урлаг20/01/2025Шинэчлэгдсэн:20/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж буй.  Энэ хүрээнд үндэсний соёл, урлагийн гайхамшигт өвийг дэлгэн харуулах “Монголын сайхан орон” тоглолтыг Истанбул хотноо зохион байгууллаа.

Тус тоглолтод морин хуурын найрал, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг толилуулж, тал нутгийн нүүдэлчдийн соёлын өв, урлагийн уран сайхны гайхамшгийг евроазийн эх газрын ард түмэнд сурталчилсан байна.

Энэ үеэр БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Сэрдар Чамтай уулзаж, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх, “Монгол хаан” жүжгийг Туркт толилуулах боломжийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг хэлэлцжээ.
Мөн “Монголын сайхан орон” тоглолтод хүрэлцэн ирсэн Турк улсад сурч, хөдөлмөрлөж буй монголчууддаа болон соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй нийт уран бүтээлчдэдээ талархал илэрхийлье гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Сурагч Н.Ялалтбаатар олон улсын гар зургийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

01/10/2026
Дотоод мэдээ Урлаг

“Roxie” хамтлаг олон улсын циркийн фестивалиас мөнгөн цом хүртлээ

25/09/2026
Дотоод мэдээ Урлаг

Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс алтан цом хүртлээ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сиара бие давхар үедээ загварын тайзнаа алхлаа

04/10/2026

Деми Мур Холливудын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин болсон үеэ дурсав

04/10/2026

Өнөөдөр Дакота Жонсоны төрсөн өдөр

04/10/2026

Хагас зуун жил кино урлагт гялалзсан Сьюзан Сарандон 80 нас хүрлээ

04/10/2026

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.