Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»О.Маш-Эрдэнийн “Дүрслэх урлагийн цуглуулга” ном худалдаанд гарчээ
Дүрслэх урлаг

О.Маш-Эрдэнийн “Дүрслэх урлагийн цуглуулга” ном худалдаанд гарчээ

Урлаг Урлаг22/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын угсаатны зүйн гэр музейг үүсгэн байгуулагч, цуглуулагч О.Маш-Эрдэнийн “Дүрслэх урлагийн цуглуулга” ном худалдаанд гарчээ.

1991 оноос эхлэн өөрийн хүүхэд насны зураг зурах сонирхол болон Монгол өв соёлыг хадгалах, хамгаалах, уламжлуулах эрмэлзлээр уран зураг, монголчуудын өдөр тутмын аж амьдрал, шашин шүтлэгт холбогдох эд өлгийн зүйлс, бүтээлүүдийг цуглуулж эхэлсэн О.Маш-Эрдэнэ эрхэмийг Монголын галерей, музейн салбарыхан болон цуглуулагч, урлагийн бүтээл сонирхогчид, зураач уран бүтээлчид андахгүй. Тэрбээр урлагийн бүтээл цуглуулахаас гадна тэдгээрийгээ олонд нийтэд үзүүлж, Европын хотуудад үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулж, Монгол өнгө аястай урлагийг таниулах ажилд хувь нэмрээ оруулсан эрхэм юм.

Түүний дүрслэх урлагийн бүтээлийн цуглуулга нь 60 гаран уран бүтээлчийн 300 хол давсан бүтээлүүдээс бүрдэх ба нэг зураачийг эсвэл нэг өнгө аяс, үзэл санааг чиг баримжаа болгон цуглуулахаас илүүтэйгээр тухайн цаг үеийн сор уран бүтээлчдийн бүтээлээс түүвэрлэн цуглуулснаараа онцлогтой. Түүний зэрэгцээ тухайн үед гарч ирж байсан залуу уран бүтээлчдийг дэмжих хүслээр тэдний бүтээлийг худалдан авч байсныг тус цуглуулгаас тодорхой харж болно.

Үүнд, Монголын орчин үеийн урлагийн томоохон төлөөлөгч, Төрийн соёрхолт, Ардын зураач Ш.Чимэддоржийн бүтээлээс эхлээд Монголын контемпорари урлагийн үзэл санааны анхдагчдын нэг зураач Ё.Далх-Очир, олонд “Тайгын Нацагаа” хэмээн танил болсон байгалийн зураач Б.Нацагдорж болон графикийн зураач З.Уянга, реалист зургийн томоохон төлөөлөгч Ц.Батжаргал нарын сор болсон олон уран бүтээлчдийн бүтээл тус цуглуулгад бий.

“Дүрслэх урлагийн цуглуулга” номонд 60 гаруй зураачдын 300-д уран зураг, Монгол зураг, чимэглэлийн ажлууд, судалбар бүтээлүүд багтжээ. Эдгээр бүтээлүүд 1990 оноос хойших ардчилсан нийгэм байгуулж яваа Монгол Улсын нэн шинэ үеийн уран зургийн ээдрээтэй замналын эхлэл, хөгжин хувьсаж ирсэн эрэлхийлэл, зам мөрийг тодруулах, харьцуулан судлах, уран зураг сонирхсон хэн бүхэнд чухал цомог ном болох юм.

Тус номыг “Интерном” номын дэлгүүр болон “Монгол” арт галерейгаас худалдан авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Италийн засгийн газар Караважжиогийн ховор хөргийг 30 сая еврогоор худалдаж авав

11/03/2026
Дүрслэх урлаг Урлаг

Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсаас дөрвөн уран бүтээлч оролцоно

11/03/2026
Дүрслэх урлаг Урлаг

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.