Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Хүннүгийн түүхийг өгүүлсэн, эрдэнийн шигтгээт шатрыг 20 жил урлажээ
Өв соёл

Хүннүгийн түүхийг өгүүлсэн, эрдэнийн шигтгээт шатрыг 20 жил урлажээ

Урлаг Урлаг28/01/2025Шинэчлэгдсэн:28/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Р.Баясгалан 20 жилийн хугацаанд урласан “Хүннү монгол эрдэнийн шатар” бүтээлээ өчигдөр танилцууллаа. Уг бүтээ­лийг “Чингис хаан” үндэсний музейд гуравдугаар сарын 12 хүртэл байршуулж, олон нийтэд танилцуулах юм байна.

Энэхүү шатрын хөлөг нь 61.3 кг жинтэй, 82х82 см хэмжээтэй, 29 см-ийн өндөртэй. Уран бүтээлч Р.Баясгалан нь уг бүтээлдээ гууль, алт, мөнгөний уусмал, мод, байгалийн үнэт чулуу, төмөр, бусад түүхий эд зэргийг ашиглажээ.

Тэрбээр бүтээлдээ олон төрлийн хээр хуар ашигласан бөгөөд тэдгээр нь Хүннү гүрний тухай өгүүлж буй гэнэ. Жишээлбэл, Хүннү гүрний хаад оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч чадал, суу залиараа үеийн үед дурсагдаж буй тул омог бардам байдлыг шатрын ноёноороо илэрхийлэхийг зорьсон байна. Харин хөлгийн сууринд хүчирхэг гүрэн байсныг нь илэрхийлэхийн тулд элбэг баяныг бэлгэдэл усан хээг ашиглажээ. Ингэхдээ өвсөн, ургамлын хээгээр хөлгийг суурь хэсэгт мөнгөн 24 гөрөөс, дөрвөн булан нь алтан дөрвөн гөрөөс, голд нь дөрвөн луу дүрсэлсэн аж.

Шатрын хөлгийг хадгалах, сэвтэхээс хамгаалах зорилгоор авдрын хамт бүтээжээ. Эл авдар нь 49.9 кг жинтэй, урт нь 64, өргөн 40, өндөр нь 45 см юм байна. Авдрын их биед дахин давтагдашгүйн бэлгэдэл өвсөн хээг ургамлын хээн хамт дэвсгэрлэжээ. Авдрын таганд Хүннү гүрний хаан Модун шаньюйн титмийг дүрсэлсэн гэнэ. Харин гол хэсэгт нь Бөртэ чоно, Гуа Марал арга билгээр нэгдэж байгааг онцлон харуулсан юм байна. Авдрын даруулгад Хүннү гүрний үеийн олдвор болох хоёр бугын дүрсийг буулгасан аж. Мөн хөдөлшгүй, бат бөхийг бэлгэдэж багана хэсэгт нь Хүннү гүрний үеийн олдвороос сэдэвлэсэн дөрвөн луу сийлжээ. Хайрцгийн урд хэсэгт Хүннүгийн иргэдийн нар хэмээн үзэж, дээдэлж байсан бэрсийг сийлсэн байв.

Хүннү монгол шатрын хөлөгт Луут хотыг дүрсэлжээ. Ингэхдээ сүр хүчийг нь бататгахын тулд үүлэн, усан, ургамлын төлөв байдлыг дүрсэлсэн хээ ашигласан байна. Мөн хөлөгт луун толгойт дөрвөн яст мэлхийг дөрвөн зүгт харсан байдалтайгаар дүрсэлсэн нь орчлон ертөнцийн оршихуйн тухай утга санааг илэрхийлсэн гэнэ. Ийнхүү сийлэх болсон нь эртний монголчуудыг мэлхий улс гэж нэрлэж байсантай холбоотой аж. Яст мэлхийгээр урт удаан, амар амгалан оршин тогтнохыг бэлгэджээ.

Хүннү монгол эрдэнийн шатар нь Хүннү гүрний эртний Луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах томоохон бүтээл болсон гэж судлаачид үзэж буй юм байна. Уг бүтээлээрээ дамжуулан шатар нь монголчуудаас гаралтай болохыг олон улсад таниулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоо уран бүтээлч Р.Баясгалан хэлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа

11/11/2026
Өв соёл Урлаг

БНСУ-д хадгалагдаж буй Юань гүрний хуулийн бичгийг Монголд авчрах боломжийн талаар санал солилцов

06/11/2026
Өв соёл Урлаг

Эрдэнэ Зуугийн хэрэмт суваргын бичээс

05/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Маккартни, Ринго Старр нар 2027 онд Лас Вегаст нэгэн онцгой тоглолтоор дахин нэгдэнэ

11/11/2026

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026

“Blackpink” хамтлагийн Жисү Холливудын “WME” агентлагтай гэрээ байгууллаа

11/11/2026

Жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр “The Rings of Power” цувралын дэлхийн нээлтэд оролцлоо

11/11/2026

Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.