Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Чингис хаан” олон улсын үзэсгэлэн Чех Улсын Прагад дэглэгдэнэ
Музей

“Чингис хаан” олон улсын үзэсгэлэн Чех Улсын Прагад дэглэгдэнэ

Урлаг Урлаг25/02/2025Шинэчлэгдсэн:25/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” үндэсний музей, Чехийн Үндэсний музейтэй хамтран “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Чех улсын Прага хотноо 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс ирэх зургаадугаар сарын 22-ны өдөр хүртэл Чехийн Үндэсний музейн “Historical building” үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэхэд бэлэн боллоо.

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас “Чингис хаан” үндэсний музей болон ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн нийт 170 дэсийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэлгэгдэж байна.

“Чингис хаан” үндэсний музей нь олон улсын хилээр чөлөөтэй нэвтрэх тусгай эрх бүхий, тусгай ариутгал хийгдсэн зориулалтын сав, хүчил шүлтгүй тусгай баглаа боодлыг тухайн үзмэрийн хэмжээнд тааруулан БНСУ-д захиалгаар хийлгэн, үзмэрүүдээ музейд эргэн ирэх хүртэл хариуцах олон улсын даатгалд хамруулан үзмэр эд өлгийн зүйлийг гааль, цагдаа, тагнуул, салбарын хяналт дор Монгол Улсын “Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журам”-ыг баримтлан зөөж тээвэрлэсэн.

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Улаанбаатар хотноо “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар “Үзэсгэлэн зохион байгуулах, уг үзэсгэлэнд үзмэр оролцуулах талаар хамтран ажиллах тухай гэрээ (№ 240802) байгуулж гарын үсэг зурсан нь ийнхүү бодит ажил хэрэг болж чадлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Жамсрангийн орон хийд бүтээл музейд хадгалагдаж байна

10/02/2026
Музей Урлаг

“Жангар” музейн хосгүй үнэт үзмэр хүрэл морь

06/02/2026
Музей Урлаг

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тэмээчид дуулж байна-2026” уралдаанд тэмээчин О.Балжинням түрүүллээ

10/02/2026

Үндэсний номын санд хадгалагдаж буй 9 мянга гаруй баринтаг судрыг цахимжуулав

10/02/2026

Ганц хялгасны үзүүрээр бүтээсэн Монголын хамгийн жижиг ном

10/02/2026

Жамсрангийн орон хийд бүтээл музейд хадгалагдаж байна

10/02/2026

“Blackpink” хамтлагийн Лиза “Nothing Hill” киноноос сэдэвлэсэн “Netflix”-ийн кинонд гол дүр бүтээхээр болжээ

09/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.