Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Жүжигчин М.Тогтохжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулна
Театр

Жүжигчин М.Тогтохжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулна

Урлаг Урлаг27/02/2025Шинэчлэгдсэн:28/02/2025Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргалыг Монголын театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнахаар болжээ.

М.Тогтохжаргал нь 2008 оноос УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна.

Театрт:

  • 2008 Л.Толстой “Алтан түлхүүр” жүжгийн Малевина
  • 2008 А.П.Чехов “Хурим” жүжгийн Ээж
  • 2009 Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл бага хатан
  • 2009 Х.Андерсен “Лусын дагина” жүжгийн Хувирдаг гүнж, хоёрдугаар эгч
  • 2009 Софокл “Эдип хаан” жүжгийн Олны хэсэг
  • 2009 Б.Галаарид “Шар тэнгисийн тарчлаан” Анар
  • 2010 Б.Лхагвасүрэн “Атга нөж” жүжгийн Бөртэ хатны шивэгчин
  • 2010 С.Жаргалсайхан “Нууц амраг чинь болъё” жүжгийн Хулан
  • 2010 В.Хюго “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Мишель тэнэмэл
  • 2010 С.Михалков “Бардам туулай” жүжгийн Хоёрдугаар бүжин
  • 2010 В.Красногоров “Диваажингийн хаалга” Гол дүрийн бүсгүй
  • 2011 Д.Мэндсайхан “Ээжээ” жүжгийн Ариунаа
  • 2011 Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” Кушаны гүнж Бүни
  • 2011 Б.Шүүдэрцэцэг “Ану хатан” жүжгийн Мааяа
  • 2011 Д.Намдаг “Оролмаа эх” жүжгийн Хүүхнээ
  • 2011 В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн Эмэгтэй
  • 2012 У.Шекспир “Гамлет” жүжнийн Олны хэсэг, Офелия
  • 2013 Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Луйза
  • 2013 Д.Содномдорж “Норовын намтар” жүжгийн Математикийн дэвтэр
  • 2013 М.Сервантес “Кихот ноён” жүжгийн Буурчийн газрын бүжигчин
  • 2013 Р.Куни “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Линда
  • 2014 Г.Ибсен “Нора” жүжгийн Элена
  • 2014 Х.Пинтер “Yesterday” жүжгийн Сара
  • 2014 Г.Х.Андерсон “Үнсгэлжин” жүжгийн Олны хэсэг
  • 2015 У.Шекспир “Ромео, Жульетта” жүжгийн Розалина
  • 2015 Б.Лхагвасүрэн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Нарийн бичиг
  • 2016 Д.Равжаа “Саран хөхөө” жүжгийн Элиг хатан, хар нөмрөгт
  • 2017 Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” жүжгийн Цолмонгийн найз
  • 2017 Д.Намдаг “Жаргаагүй нар” жүжгийн Нина, Нансалмаа
  • 2017 Д.Мягмар “Найрын ширээний ууц” жүжгийн Одмаа
  • 2017 К.Драгунская “Онц сурлагтанууд орохыг хориглоно” жүжгийн Ану
  • 2017 Ц.Балдорж “Хайрын виз” жүжгийн Сүндэр
  • 2017 Я.Баяраа “Царцаа Намжил” жүжгийн Хэрээ
  • 2017 Л.Толстой “Адууны түүх” жүжгийн Хулангоо
  • 2018 Кен Людвиг “Оддын өвчин” жүжгийн Мария
  • 2018 Э.Оюун “Би эндээс явахгүй” жүжгийн Дэжид
  • 2019 Л.Өлзийтөгс “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэл
  • 2019 О.Элбэгтөгс “Надтай үлдээч” жүжгийн Анужин
  • 2020 Л.Н.Толстой “Анна Каренина” жүжгийн Бетси Тверская
  • 2021 Б.Цогнэмэх “Хаадын хаан. Андгай” жүжгийн Хадаан
  • 2022 Б.Брехт “Сычуаны сайн хүн” жүжгийн Хижээл эм
  • 2023 Ш.Гүрбазар “Нулимс унахаа нүднээс асуудаггүй” бэсрэг драм
  • 2023 В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг Эхнэрийн найз /Увс аймгийн “Ойрад” театр/
  • 2023 Б.Цогнэмэх “Асарын өндөр” жүжгийн Хасун хатан /Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр/
  • 2023 В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг Эхнэрийн найз /Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр/
  • 2023 У.Шекспир “Гамлет-перформанс” Олны хэсэг
  • 2024 Л.Н.Толстой “Анна Каренина” жүжгийн Бетси Тверская

Кино, телевизэд:

  • 2009 “Хайрлаагүй амь” МУСК Нараа
  • 2009 “Цэцэг нялхарсан зун” богино хэмжээний кино Дэнсмаа
  • 2009 “Дэв” МУСК Навчаа
  • 2010 “Үл таних эмэгтэй” МУСК Ариунаа
  • 2010 “Өвгөн шувуу” УСК Лхажавын эхнэр /Монгол-ӨМӨЗО/
  • 2011 “Өдөр өдрийн нар” ОАК Эмч Сараа
  • 2012 “Ерөнхийлөгчийн туслах” МУСК Багш
  • 2012 “Хоёр гүүрний цаана” МУСК Эмч
  • 2013 “Шинэ бэр” богино хэмжээний кино Бэр
  • 2015 “Нэгэн нарны дор” ОАК /ӨМӨЗО-ы “Одон” телевиз/
  • 2015 “Сүүлчийн шөнө” МУСК Эхнэр
  • 2017 “Зангараг” МУСК
  • 2017 “Эрдэнэсийн өв” МУСК
  • 2018 “Love&sex” цуврал кино
  • 2018 “Солонго үүл” МУСК
  • 2019 “Торгон цэргүүд” ОАК Цэргийн эмч Ариунаа, гүйцэтгэх продюсер
  • 2019 “Бэрүүд” ОАК Хулан /UBS телевиз/
  • 2020 “Дурсаж яваарай” МУСК
  • 2020 “Хэвтрийн хүн” МУСК
  • 2020 “Interactive” МУСК
  • 2021 “Ганцхан шалтгаан” МУСК
  • 2021 “Чи миний дуршил” МУСК
  • 2021 “Нэг талын тасалбар” ОАК Гийлэн
  • 2021 “Карентин 21” контент
  • 2021 “Өглөөний мэнд” ОАК Багш
  • 2021 “Карентины хүүхдүүд” контент
  • 2022 “11-р дүүрэг” МУСК Ундраа
  • 2022 “Төгөлдөр хуур” МУСК
  • 2022 “Пост” МУСК
  • 2022 “Алтаргана” МУСК Юмжаан /UBS телевиз/
  • 2023 “Girls-3,4” ОАК
  • 2023 “Zura-3: Цэвэрлэгээ” МУСК Шүүгч Тунгалаг

Радио жүжиг:

  • 2010 онд Толстой “Алтан түлхүүр” жүжгийн МҮОНР ТВ-д Малевинагийн дүрээр бичүүлсэн.
  • 2012 онд Краснагоров “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг театрын архивт радио жүжгийн хэлбэрээр бичүүлсэн.
  • 2023 онд Г. Ибсен “Нора” жүжгийн Эленагийн дүрээр бичүүлсэн.

Клип:

  • Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Оюутан нас аялгуу”
  • дуучин Баянмөнх “Янжинлхам”
  • дуучин Ноён Бондгор “Миний найз” зэрэг уран бүтээлд тус тус оролцон тогложээ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Театр Урлаг

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгүүдийг энэ сарын 24-нд тодруулна

05/05/2025
Театр Урлаг

“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг энэ сарын 16-наас дахин тоглоно

02/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.