Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Хайлаас модны доорх хайр
Театр

Хайлаас модны доорх хайр

Урлаг Урлаг10/03/2025Шинэчлэгдсэн:10/03/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Театр урын сан дахь жүжгээ сэргээн то­ли­луу­лах нь цаг үеийн ач холбогдолтой байх нь олонтоо. Анх 1996 онд УДЭТ-ын тайз­наа “Тамын дурлал” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан жүжиг өдгөө уран бүтээлчдийн баг, бүрэл­дэхүүнээ шинэчлээд “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” болон эргэн иржээ. Ийм нэгэн уран бүтээл төв театрын тайзнаа дахин “ами­лав”. Дүрд тоглох жүжигчдийн бүрэл­дэ­хүүнийг өн­гөрсөн сард зарласан.

…Энд би чамайг хүлээнэ

Эргэж ирэхэд чинь нулимсаа нуухгүй

Хайлаас модны дор чамайг хүлээнэ

Хагацал гэдэгт итгэхгүй сууна…

хэ­­мээгээд “Т.Сэргэлэн, О.Долгор нарын хамт­­рал гуравдугаар сарын 5-нд” гэж УДЭТ-аас анх мэдээлж байлаа. Жүж­­гийн ерөнхий найруу­лаг­чаар Төрийн шаг­налт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наран­баа­тар, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэл­тэн Т.Ганхуяг, бүжиг, хөдөлгөөний най­руу­­лаг­чаар Г.Ган-Очир ажил­ласан. Но­белийн шаг­налт, Америкийн жүжгийн зохиолч Южин О’Ни­лийн 1924 онд бичсэн “Desire under the elms” хэмээх жүжгийг монгол үзэг­чид үзэх юм. Түү­ний зохиолуудад Гре­кийн эмгэнэлт жүж­гийн хэв маяг, америк мө­­рөө­дөл ба түүнийг тойрсон материализм, анги хоо­рон­дын ялгаа гүнз­гий ажиглагддаг. “Хай­лаас модны доор ча­майг хүлээнэ” бол энэ бүг­дийг шин­гээсэн, хөн­дөх санаа, агуулга тун өр­гөн бү­хий бүтээл.

Ахимаг насны фермер эр Эфрайм Кэбот 76 настай, нас биед хүрсэн гурван хүүтэй. Эл дүрд “өндөр” гэгдэх Гавьяат жүжигчин М.Түвшинхүү тоглосон. Хөвгүүн Симеон Кэботод Б.Бат­тог­тох, Питер Кэботод залуу жүжигчин Н.Мөнх-Эрдэнэ, Эбин Кэботод Т.Сэргэлэн нар ажилласан. Хөвгүүд эцэгтээ дургүй, бүр үзэн яддаг. Тэд эцгийнхээ бий болгосон эдлэн газ­рыг өөрсдөө эзэмших хүсэлтэй. Эфрайм Кэбот бол хахир хатуу, цэвдэг нэгэн. Тэрбээр нэгэн өдөр Абби Патнам хэмээх залуухан эмэгтэйтэй гэрлэдэг. Харамсалтай нь, бүсгүй эр нөхрийнхөө эдлэн газар, эд хөрөнгийг өөрийн болгохын тулд л хуримласан аж. Харин Эфраймын бага хүү Эбин, бүсгүй хоёр бие биедээ дурладаг нь уг зохиолын зангилаа юм.

Соёлын тэргүүний ажилтан О.Долгорын хувьд театрт ирээд гурван жил болж буй. Гол дүрд тоглож, өөрийгөө бүрэн нээн харуу­лах бо­­ломж түүнд энд хүртэл хараахан тохио­гоо­гүй явсан юм. “Хайлаас модны доор чамайг хү­лээ­нэ” жүжгийн Абби Патнамын дүрд ажил­ла­хаар болсон нь театрт ирснээс хойш түүний анх­ны гол дүр. Тиймээс ч үзэгчийн хувьд өндөр хү­лээлт үүсгэх нь гарцаагүй. Тэр их “эмзэг” хүн шиг ээ. Уран бүтээлчид далай их авьяас заяасан ч бай, бүтээж чадахгүй, зохихгүй дүр гэж бай­даг. О.Долгорын гүнд үгээр зүйрлэмгүй “их сай­хан” эмэгтэй бий. Тэгэхээр Абби Патнамд яг то­хир­но гэсэн үг. Жүжгийн хувьд гол дүр бол ноён нуруу.

О.Долгорыг үзсэний хувьд хэдэн зүйл заавал хэлэх хэрэгтэй. Түүний дуу хоолой тайз­ны гэхээс илүү орчуулгын киноны жү­жиг­чин шиг. Уянгалаг, бас тод. Харин Абби түүнийг ингэж өөрчлөв үү, эсвэл тэр хэтэрхий хичээчхэв үү. Жүжгийн турш тас тас инээсэн, “хийссэн” хүн харагдлаа. Түүнчлэн Абби Эбинд дурлаж, түүнд хайраа илэрхийлэх хэсэг бүр тоомжиргүй, хөнгөмсгөөс эхлээд төгсгөл рүүгээ нухацтай, жинхэнэ болж байсан нь дү­рийнхээ жинхэнэ мөн чанарыг харуулах гэсэн жүжигчний арга барил байсан гэж таамаглав.

Т.Сэргэлэн үзэгчдэд нэгэнт хүлээлт үүсгэж чаддаг болсон уран бүтээлч. Өөртөө ит­гэлгүй, эцэгтээ дотоод хонзонтой боловч өр нин­жин түүний бусдыг хайрлах сэтгэлийг Абби “нээдэг”. Тэр яг л ийм хөвгүүн байсаар жү­жиг дууссан. Жүжгийн ноён нуруу, зан­гилаа нь Эбин биш, Эфрайм Кэбот бай­в. Гавьяат жүжигчин М.Түвшинхүү дүрээ чад­варлаг бүтээлээ. Тэр­бээр хэдхэн хоногийн өмнө эл цолыг хүртсэн. Түү­нээ энэ жүжгээр “хамгаалчихлаа”. Жүжиг эхэлснээсээ хойш 80 орчим мину­тын дараа завсарлахад суудлаасаа босох үзэгч бү­рийг тогтонгуй ажсан юм. Театрын үе үеийн ахмад жүжигчид, урлагийнхан, СУИС-ийнхан, шүүмж­лэгчид цуглажээ. Тэдний дунд 1996 оны Аб­би Патнам буюу О.Энхтуул харагдлаа.

Тан­хи­­маас гарч харвал “Хайлаас модны доор ча­майг хүлээнэ” гэж бичсэн самбарын өм­нө гол­дуу эмэгтэйчүүд зургаа авхуулах ба түүн рүү нар жаргаж буй шиг зөөлөн шаргал гэрэл тус­­­­га­­­жээ. Эгц эргэж харвал боодолтой өвсөөр мо­­­­рины жүчээнд байгаа мэт орчин бүрдүүлсэн байв. Уран бүтээлийн баг, бүрэлдэхүүнд хэн буй­гаас үл хамаараад тогтож, шүүж үзэх нь хэрсүү үзэгчийн мөн чанар. Гэр бүлийн хурцадмал зөр­чил, шунал хүсэл, нүгэл, шийтгэл, Абби, Эбин хоёрын дунд хайр бий юү, шунал бий юү гэд­гийг эл сонгодог модерн драмаас үзээрэй.

Эх сурвалж: “ӨНӨӨДӨР” сонин

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Театр Урлаг

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгүүдийг энэ сарын 24-нд тодруулна

05/05/2025
Театр Урлаг

“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг энэ сарын 16-наас дахин тоглоно

02/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.