Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сочигийн олимпын наадам албан ёсоор эхэллээ
Нийгэм

Сочигийн олимпын наадам албан ёсоор эхэллээ

Урлаг Урлаг08/02/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
009_sochi20143148935222014-02-08-12-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баасан гарагийн орой Сочигийн өвлийн олимпын наадмыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээлээ. Нээлтийн ёслолын сүрлэг ажиллагаагаар дахин сэргэсэн Орос улсыг харуулахыг зорьжээ.

“Өвлийн олимпын XXII  наадам албан ёсоор эхэлснийг мэдэгдэж байна” гэж Путин хэлээд, олимпын наадмын хөшгийг нээв. 40 мянган хүний багтаамжтай, шинэ загварын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд олимпын нээлт Оросын хөгжим, балетын одод, гимнастикчид болон сансрын нисгэгчдийн үзүүлбэрээр эхэллээ.

Сочигийн олимпт өрсөлдөх, 80 гаруй улсын тамирчид энэ цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн байв. Олимпын бамбарын гэрэл, салютууд энэ арга хэмжээг оргилд нь хүргэж, шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж байсан юм.

Дэлхийн 40 улсын удирдагчид, тэдний дотор Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар нээлтийн ёслолд оролцлоо. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Европын Холбооны зарим удирдагч энэ арга хэмжээнд оролцсонгүй.

Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах мөн даян дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжөөн дэмжигчдийн хамт нээлтийн ёслолыг үзсэн юм. Баасан гарагт олимпын тосгоны дотор болон ойр орчимд аюулгүй байдлыг чангатгасан хэвээр байлаа. Аюулгүй байдал хариуцсан албаны хүмүүс болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлж, харуул хамгаалалтыг чангатгаад байгаа юм.

Гэхдээ “Сочигийн олимпын наадмыг л онцолж, халдлага үйлдэнэ гэж сүрдүүлж байгаа  юм биш. Олимпын бусад наадам, тухайлбал Сидней-2000, Афин-2004, Солт-Лейк-Сити-2002-ын үеэр  террорист халдлага үйлдэнэ гэж сүрдүүлж байсан” гэж Томас Бах хэллээ.

Сочигийн олимптой холбоотой болзошгүй эсэргүүцлээс урьдчилан сэргийлж, Кремлийн ордон орчимд ч аюулгүй байдлыг чангатгажээ. 16 хоног үргэлжлэх тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Өнөөдөр тамирчид спортын таван төрлөөр алтан медалийн төлөө өрсөлдөнө. Сочигийн олимпын аюулгүй байдлыг хангахад ОХУ бараг хоёр тэрбум доллар зарцуулжээ.

Лалын босогчид халдлага үйлдэнэ гэж сүрдүүлсээр байгаа билээ. Ажиглагчдын үзэж буйгаар, энгийн иргэд олноороо цугладаг галт тэрэгний буудал болон бусад газарт халдлага үйлдэж болзошгүй.

Г.Доржханд

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

24/03/2026

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.