Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Р.Анхням дэлхийн кино урлагт Монголынхоо нэрийг гаргана
Оддын амьдрал

Жүжигчин Р.Анхням дэлхийн кино урлагт Монголынхоо нэрийг гаргана

Урлаг Урлаг11/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
533048_210819485713940_1883214327_n6597845332014-02-11-12-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Р.Анхням Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад авсан. Тэгвэл энэ удаад дэлхийн кино урлагт Монголынхоо нэрийг дахин гаргах нь ээ. Өнгөрөгч Каннын наадмын үеэр францын кино найруулагч Jean-Jacques Annaud өөрийн шинээр бүтээж буй "Wolf Totem" киноныхаа зураг авалтын үеийн дүрс бичлэгийг үзэгчдэд сонирхуулсан байна.  Уг кино энэ онд үзэгчдэд хүрэх бөгөөд киног Хятадын зохиолч Jiang Rong-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа аж.

Кино төслийг China Film Group санхүүжүүлж байгаа бөгөөд 38 сая ам.долларыг бүтээлд төсөвлөжээ. Харин дүрүүдийн хувьд тодорхойгүй байсан бөгөөд зарим нь эхнээсээ мэдэгдэж эхэллээ. Энэхүү киноны гол баатар Chen Zen-ий дүр л олон нийтэд хамгийн түрүүнд ил болоод байгаа бөгөөд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглож байгаа юм байна. Харин кинонд ганцхан монгол жүжигчин тоглосон нь “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Хайрын эрэлд”, “Цагдаагийн тангараг”, “Гаадаа Мээрин”, “Секс эрх чөлөө” зэрэг кинонуудаараа олонд танигдсан жүжигчин Р.Анхням байжээ.

 Түүнчлэн 2000 оны дундуур бүтээгдсэн “Үнсэлт” хэмээх эротик кинонд гол дүрийг бүтээж байсан билээ. Харин түүний шинэхэн дүр тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026
Оддын амьдрал Урлаг

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнигийн оролцсон “Dracula” дуу Billboard Hot 100 жагсаалтын эхний 10-т дахин багтлаа

10/06/2026

“Get Schooled” вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

10/06/2026

Дуучин Мадонна хөгжмийн ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

10/06/2026

Дуучин Д.Болд шинэ цомог, пянзуудаар “бөмбөгдөх” нь

10/06/2026

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

10/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.