Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Үлгэрийн орны үзэсгэлэнт шилтгээнүүдээр аялцгаая
Үндэсний хөгжим

Үлгэрийн орны үзэсгэлэнт шилтгээнүүдээр аялцгаая

Урлаг Урлаг11/02/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Craigevar_castle6336021312014-02-11-14-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эдинбургийн шилтгээн

Гүнжийн гудамжны баруун төгсгөлд нэгэн үзэсгэлэнт шилтгээн сүндэрлэнэ. Харин тус шилтгээн байрлах хадан цохио үгүй байсан бол Эдинбург өдийг хүртэл оршин тогтнохгүй байсан гэдэг. Уг хадархаг толгод нь төв Шотланд, Англи хоёрын байлдан дагуулалт, нэг, хоёрдугаар зууны Ромын цэрэг арми, 1745 оны Хунтайж Чарлигийн эзэрхийлэл гэх мэт тоолж барамгүй дайралтаас аврагдаж үлдсэн түүхтэй. Эдинбург шилтгээн нь Шотланд улсын Эдинбург хотын галт уулын чулуулгаас үүссэн хадан дээр байрладаг.  Дэвид хааны үе буюу XII зууны үеийн энэхүү цайз нь 1603 оны их хаадын үе хүртэл эрхэмсэг дээдсийн өргөө байсан ажээ. Харин үүнээс хойш хотыг хамгаалах цэргийн баазаар ашиглагдаж байсан  байна. Шотландын вант улсын түүхэн дурсгалт цайзуудын нэг тус шилтгээн нь XIX зуунаас түүхэн дурсгалт дүрээрээ олонд танигдаж, сэргээн засварлах ажлууд эхнээсээ хийгдэж эхэлжээ. Өнөөдөр тус шилтгээнд эзэн хааны сүр жавхлант эдлэл хэрэглэлүүд болон Шотланд үндэсний дайны музей байдаг.

Стирлинг шилтгээн

Стирлингийн шилтгээнийг авч үлдэж чадвал Шотланд оршин тогтносоор байх болно гэж хэлдэг байсан нь тус цайз балар эртний үед баригдсан болохыг баталдаг байна. Төв Шотландын Стирлинг шилтгээний байрлал, уран барилгын хийц, түүхэн ач холбогдол нь мартаж зүрхлэмгүй сүрдэм мэдрэмжийг төрүүлнэ .  Хэн ч үл хүрэх өндөр хадан дээр байрлах тус цайзын хамгаалалт бүхий огцом хавцал нь ой модоор бүрхэгдсэн байдаг аж.  Стирлинг шилтгээнд Шотландын хатан хаан Мэри тэргүүтэй цөөнгүй хаан, хатан сүр жавхлангаа бадруулан титэмээ зүүж байсан билээ.

Kрэгивар шилтгээн

Шотландын тайж  хийцийн сонгодог жишээ Kрэгивар нь  тус хэсгийнхээ хамгийн сонирхол татсан шилтгээн бөгөөд XVII зууны үед баригдсан ч өнөөг хүртэл өөрчлөгдөлгүй унаган төрхөө хадгалж үлджээ. Шилтгээний доод хэсэг нь цулгуй хана байх хэдий ч дээд хэсэг нь цамхаг хэлбэрийн шовх оройтойгоос гадна дайны үеийн хурц ирмэг бүхий хамгаалалтын ханатай.
Калейн шилтгээн

Шотланд Үндэсний Итгэлцэл байгууллагын Эйршир дэх энэхүү цайз руу гинжээр татаж буулгах зориулалттай дүүжин гүүрээр дамжина. Хадны орой дээр байрлах тус цайз холоос зэрэглээ мэт агаарт хөвсөлзөн харагддаг ажээ. Калейн шилтгээн нь  XVIII зуунд  хадны ирмэг дээр баригдаж байжээ. Тансаг хийцийн өвөрмөц тус харшид хоёр ч мөсөн байшин байдгаас гадна хун шувуу хөвдөг цөөрөм, жүржийн цэцэрлэг, буга урамдаж, шувууд жиргэх цэцэрлэгт хүрээлэнтэй ажээ.

Эйлен Донан шилтгээн

Шотландын уулархаг хойд хэсэгт Эйлен Донан шилтгээн орших боловч арлын эрэгээс багагүй зайтай. Өвөрмөц байрлалтай тус шилтгээн нь нум хэлбэрийн чулуун гүүрээр эх газартай холбогдсон байдаг нь үлгэр эндээс эхлэлтэй гэдгийг харуулна. Тус улсын түүхэн ач холбогдолтой томоохон цайзуудын нэг учир уг цайзад киноны уран бүтээлчид зурагт авалт хийх нь элбэг байдаг байна. Мөн тус шилтгээн нь Шотландын гурван нуур уулздаг цэг дээр оршдог учир хамгийн романтик шилтгээнд тооцогддог. Эйлен Донан чухам хэзээ баригдсан нь тодорхойгүй ч эрдэмтэд арван зууныг элээсэн байх магадлалтай гэж үздэг аж. Гэвч олон хүн шилтгээнийг дөнгөж зуун жил болох гэж байгаа болов уу хэмээн таамагладаг байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.